2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 192/ШШ2025/01525

     2025             02                  20                                                192/ШШ2025/01525

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн Баянгол дүүрэг дэх байрны шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:  *************-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: “*************” ХХК-холбогдох

Г.************* болон “*************” ХХК-ийн хооронд 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр байгуулагдсан “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, Сүхбаатар дүүрэг, 09 дүгээр хороо, 07 дугаар хороолол, *************тоот хаягт байрлах улсын бүртгэлийн *************дугаартай орон сууцны өмчлөгчөөр *************ийг тогтоолгох тухай үндсэн,

Г.*************ийг орон сууцнаас албадан чөлөөлүүлж, олох байсан орлого 14,072,500 төгрөг, үйлчилгээний хөлс төлсөн 300,000 төгрөг, нийт 14,372,500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраа,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Билгүүн,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ариунзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч нь хариуцагч компанид холбогдуулан Г.************* болон “*************” ХХК-ийн хооронд 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр байгуулагдсан “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, Сүхбаатар дүүрэг, 09 дүгээр хороо, 07 дугаар хороолол, *************тоот хаягт байрлах улсын бүртгэлийн *************дугаартай орон сууцны өмчлөгчөөр ------тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Нэхэмжлэгч нь 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр худалдах, худалдан авах гэрээг хариуцагчтай байгуулж 272,260,320 үнэ бүхий хүрээ төмөр, сэндвичийг зээлээр авсан. Гэрээгээ баталгаажуулах зорилгоор 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр барьцааны гэрээ байгуулж тухайн үед *************ий өмчлөлийн орон сууц, нэхэмжлэгчийн өмчийн орон сууцыг барьцаалсан. 2023 оны 04 дүгээр сард зээлээр худалдаж авсан бүтээгдэхүүний үнийн төлбөрөөс 62,179,600 төгрөгийг төлж 210,080,720 төгрөгийн үлдэгдэлтэй болсон. Цар тахлын улмаас нэхэмжлэгчийн ажил бүрэн зогссоны улмаас өр төлбөрөө төлж чадаагүй. 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр тодорхой нөхцөл зааж маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг зээлийн барьцаанд тавих зорилгоор хариуцагч талд түр шилжүүлж, худалдах, худалдан авах гэрээг 210,080,720 төгрөгийн хүрээнд байгуулсан.

1.2.Нэхэмжлэгч нь 2024 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 1,000,000 төгрөг, 02 дугаар сарын 27-ны өдөр 500,000 төгрөг, 02 дугаар сарын 28-ны өдөр 600,000 төгрөг, 03 дугаар сарын 03-ны өдөр 600,000 төгрөг, 03 дугаар сарын 05-ны өдөр 500,000 төгрөг төлж байсан боловч хариуцагч тал гэрээний үүрэгт орон сууцыг чөлөөлөхийг шаардаж эхэлсэн. Энэ байдлыг урьдаас төлөвлөсөн байна гэж харагддаг. Учир нь маргаан бүхий орон сууц нь 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Хаан банк ХК-нд 300,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан байснаа хэзээ хойно нь мэдэгдсэн байдаг. Нэхэмжлэгч нь анхнаасаа орон сууц худалдах санаа зорилго агуулаагүй, дүр үзүүлсэн гэрээ байгуулж улсын бүртгэлд бүртгүүлсэн байдаг. Нэхэмжлэгч нь үлдсэн төлбөрийг өөрийн боломжоороо төлж барагдуулах хүсэлтэй байгаа. Манай талаас шүүхэд тодорхой итгэл үнэмшил төрүүлж чадсангүй. Үнэндээ энэ байр 2007 онд нэхэмжлэгч худалдаж аваад амьдарч байгаа байр бөгөөд хүү нь 2022 он хүртэл хамт амьдарч байгаад Япон Улсад суралцахаар явсан байгаа. Үүнтэй холбоотой итгэмжлэл нэхэмжлэгчид олгосон гэжээ.

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

2.1.Хариуцагч тал нь 272,263,323 төгрөгийн үнэ бүхий материалыг нийлүүлсэн боловч 62,179,600 төгрөг төлөгдсөн. Сүүлд 4,100,000 төгрөг төлсөн гэж байгаа нь худалдах, худалдан авах гэрээ хийгдээд хүчин төгөлдөр болсон хойно төлсөн бөгөөд энэ үнийн дүнгээс хасагдаагүй байгааг хүлээн зөвшөөрч байна. Гэсэн хэдий ч хариуцагч талаас тухайн үлдэгдэл төлбөр 210,080,720 төгрөгийн материалыг зээлээр олгооч гэж 2022 онд авсан ч өнөөдрийг хүртэл ямар ч төлөлт хийгээгүй учир уг төлбөрийн хүрээнд худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Төлбөр төлөгдөөгүй ч юм уу, дүр үзүүлсэн ч юм уу тийм агуулгаар гэрээ хийгээгүй гэж тайлбарлаж байна.

3.Хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан Г.*************ийг орон сууцнаас албадан чөлөөлүүлж, олох байсан орлого 14,072,500 төгрөг, үйлчилгээний хөлс төлсөн 300,000 төгрөг, нийт 14,372,500 төгрөг гаргуулах шаардлага бүхий сөрөг нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

3.1.Худалдах, худалдан авах гэрээний дагуу манай байгууллагын өмчлөлд бүртгэгдсэн боловч тус орон сууцанд хэн нэгэн амьдарч байгаа. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага бол тус орон сууцыг барьцаанд тавиад зээл, хүү тооцоод банканд тавих талаараа хэлдэг. Гэхдээ нэхэмжлэгч тал мөнгөө төлсөн тохиолдолд буцааж өгнө гээд бүх талын нөхцөл бололцоог байнга олгож байсан. Манай талаас энэ орон сууцыг анхнаасаа өмчлөлдөө авах байр суурь байгаагүй. Нэхэмжлэгч тал тус орон сууцыг манай өмчлөлд шилжүүлсэн боловч үндэслэлгүйгээр эзэмшиж, ашиглаж манай тал тус орон сууцыг ашиглах, эргэлтэд оруулах боломжийг олгосонгүй. Иймд нэхэмжлэгч талыг орон сууцнаас албадан чөлөөлүүлж, тухайн орон сууцыг бусдад түрээслүүлсэн бол олох байсан орлого 14,072,500 төгрөг, орон сууцны зах зээлийн үнэлгээ гаргуулахад төлсөн үйлчилгээний төлбөр болох 300,000 төгрөг, нийт 14,372,500 төгрөгийг гаргуулах шаардаж байна гэжээ.

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

4.1.Нэхэмжлэгч нь 210,080,720 төгрөгийг төлж чадахгүй болчихлоо, үүний оронд тухайн орон сууцыг ав гэсэн бол гэрээ хийгдэж маргааш нь орон сууцаа чөлөөлөөд энэ маргаан үүсэхгүй байсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс анх худалдах, худалдан авах гэрээний зорилго биет байдлаар авах зорилгогүй байсан, сэндвичний үлдэгдэл төлбөрийг авах байсан гэх тайлбарыг гаргасан учраас сөрөг нэхэмжлэлдээ тухайн үед бодит худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн гэсэн үндэслэлээр орон сууц чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Төлбөрийн үлдэгдэл 4,100,000 төгрөгийг хүлээж авсан процесс нь дүнгийн их, багаас хамаараад маш том эрх зүйн факт юм. Яагаад гэвэл гэрээний харилцаа үргэлжилж байна гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа гэсэн үг. Үнэхээр худалдах, худалдах авах гэрээ байсан гэвэл 4,100,000 төгрөгийг буцаагаад шилжүүлэх ёстой байсан. Энэ нь өөрөө эрх зүйн өмнөх харилцаа үргэлжилж хүлээлт байсан байна гэдгийг нотолж байна. Шүүх процессыг он, сарын дарааллаар хянаж үзнэ үү. 2022 оны 06 дугаар сард гэрээ хийгдээд жил хүрэхгүй хугацаанд 62,000,000 төгрөг төлөөд 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр гэрээ шинэчилж худалдах, худалдан авах гэрээ хийж үнийг тохирсон байдаг. Яагаад шүүхэд нэхэмжлэл гаргасан бэ гэхээр удаа дараа албан бичиг ирээд анхны тохиролцоогоо зөрчөөд ирэхээр зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандсан. Манай талаас бол төлбөр мөнгөө төлөх талаар илэрхийлсэн. Мөнгө авах нь үнэн, төлөх нь үнэн гэж тайлбарлаж байна.

5.Нэхэмжлэгч талаас хавтаст хэрэгт улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 22/05 дугаар “Худалдах, худалдан авах гэрээ”, 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 0994 дугаар “Барьцааны гэрээ”-ний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 0735 дугаар “Үүрэг дуусгавар болсон тухай гэрээ”-ний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, *************ээс Г.*************т олгосон итгэмжлэлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 000959352 дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, “*************” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, “*************” ХХК-ийн дүрмийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 0736 дугаартай “Худалдах, худалдан авах гэрээ”-ний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хаан банкны 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 05025/24/09 дугаар “Зээл төлөх мэдэгдэл” гэх баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, итгэмжлэл, нэхэмжлэгч Б.*************өөс Худалдаа хөгжлийн банк дахь Б.Байгалмаагийн эзэмшлийн ************* дугаар дансанд 2024 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 7 удаагийн гүйлгээгээр 4,000,000 төгрөгийг “*************-с сэндвич үлдэгдэл”, “*************-с сэндвич урьдчилгаа” гэх утгаар шилжүүлсэн тухай баримт, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Г.Оюун-Эрдэнэ, Б.************* нарын оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа,

Хариуцагч талаас хавтаст хэрэгт итгэмжлэл, шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар, сөрөг нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, “*************” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, итгэмжлэл, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 22/05 дугаартай “Худалдах, худалдан авах гэрээ”, 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 0736 дугаартай “Худалдах, худалдан авах гэрээ”-ний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, “*************” ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 2023/43 дугаартай “Хэлэлцээр” гэх баримт (уг баримтын ар талд нэхэмжлэгч Г.*************ийн гарын үсэг бүхий “2023 онд багтаан үлдэгдэл төлбөрийг төлөх ба төлж чадаагүй бол уг байрыг “*************” ХХК-нд шижлүүлнэ” гэх агуулга бүхий эх бичигдсэн), 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн огноо бүхий нэхэмжлэгч Г.*************ийн гарын үсэг бүхий баримт, “*************” ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2023/330, 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 2024/022 дугаар байр суллах тухай баримт бичиг, 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 0993 дугаартай “Зээлээр худалдах, худалдан авах гэрээ”, 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 0994 дугаартай “Барьцааны гэрээ”, “*************” ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн “Түрээслэх үнийн лавлагаа гаргах тухай” 24/44 дугаар баримт бичиг, үйлчилгээний төлбөрт 300,000 төгрөг төлсөн тухай төлбөрийн баримт, 001102135 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн архивын “хуулбар үнэн” тэмдгээр баталгаажуулсан хуулбарыг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч нь хариуцагч компанид холбогдуулан Г.************* болон “*************” ХХК-ийн хооронд 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр байгуулагдсан “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, Сүхбаатар дүүрэг, 09 дүгээр хороо, 07 дугаар хороолол, *************тоот хаягт байрлах улсын бүртгэлийн *************дугаартай орон сууцны өмчлөгчөөр *************ийг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ хариуцагч компанитай 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж 272,260,320 төгрөгийн үнэ бүхий хүрээ төмөр, сэндвичийг зээлээр худалдаж авч, уг гэрээний хүрээнд 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр барьцааны гэрээ байгуулж тухайн үед *************ий болон Б.*************ийн өмчлөлийн 2 орон сууцыг барьцаалсан. 2023 оны 04 дүгээр сард 62,179,600 төгрөгийг төлж үлдэгдэл 210,080,720 төгрөгийн хүрээнд 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр тодорхой нөхцөл зааж маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг зээлийн барьцаанд тавих зорилгоор хариуцагч талд түр шилжүүлж, худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Улмаар 2024 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 1,000,000 төгрөг, 02 дугаар сарын 27-ны өдөр 500,000 төгрөг, 02 дугаар сарын 28-ны өдөр 600,000 төгрөг, 03 дугаар сарын 03-ны өдөр 600,000 төгрөг, 03 дугаар сарын 05-ны өдөр 500,000 төгрөг төлсөн. Уг орон сууцыг анхнаасаа худалдах санаа зорилго агуулаагүй, дүр үзүүлсэн гэрээ байгуулж улсын бүртгэлд бүртгүүлсэн гэж тодорхойлжээ.

3.Хариуцагч компанийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ 2022 оны зээлээр худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр болох 210,080,720 төгрөгийг 2023 онд багтаан төлж барагдуулсан тохиолдолд орон сууцыг буцаан өгөх, барагдуулаагүй тохиолдолд орон сууцыг “*************” ХХК-нд шилжүүлэн өгөх нөхцөл бүхий гэрээ байгуулсан. Уг гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ гэж тайлбарлаж байна.

4.Хариуцагч компанийн зүгээс нэхэмжлэгчид холбогдуулан Г.*************ийг орон сууцнаас албадан чөлөөлүүлж, олох байсан орлого 14,072,500 төгрөг, үйлчилгээний хөлс төлсөн 300,000 төгрөг, нийт 14,372,500 төгрөг гаргуулах шаардлага бүхий сөрөг нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, хүчин төгөлдөр худалдах, худалдан авах гэрээний дагуу маргаан бүхий орон сууц манай байгууллагын өмчлөлд бүртгэгдсэн, 2023 оны 12, 2024 оны 07 дугаар сард орон сууцыг чөлөөлж өгөхийг шаардсан боловч нэхэмжлэгч нь уг орон сууцыг үндэслэлгүйгээр эзэмшиж, ашиглаж манай тал тус орон сууцыг ашиглах, эргэлтэд оруулах боломжийг олгоогүй. Иймд нэхэмжлэгч талыг орон сууцнаас албадан чөлөөлүүлж, тухайн орон сууцыг бусдад түрээслүүлсэн бол олох байсан орлого 14,072,500 төгрөг, орон сууцны зах зээлийн үнэлгээ гаргуулахад төлсөн үйлчилгээний төлбөр болох 300,000 төгрөг, нийт 14,372,500 төгрөгийг гаргуулах шаардаж байна гэв.

5.Нэхэмжлэгч нь хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ хариуцагч нь шүүхэд тайлбар гаргахдаа анхнаасаа уг орон сууцыг авах зорилгогүй байсан гэж тайлбарлаж байх тул дүр үзүүлсэн хүчин төгөлдөр бус хэлцлийн дагуу шаардлага гаргаж байгаа үндэслэлгүй гэж тайлбарлаж байна.

6.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1.Зохигч талуудын хооронд 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 272,260,320 төгрөгийн үнэ бүхий дээврийн сэндвич болон хүрээ төмрийг худалдах, худалдан авах нөхцөл бүхий гэрээ байгуулагдсан. (Хавтаст хэрэг 49-53 дахь тал)

4.2.Нэхэмжлэгч нь дээр дурдсан худалдах, худалдан авах гэрээний төлбөрт 2023 оны 04 дүгээр сарын байдлаар 62,179,600 төгрөгийг төлж 210,080,720 төгрөгийн үлдэгдэлтэй болж, уг үлдэгдэл төлбөрийн хүрээнд буюу үлдэгдэл төлбөр болох 210,080,720 төгрөгийг 2023 онд багтаан төлсөн тохиолдолд улсын бүртгэлийн *************дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүрэг, 09 дүгээр хороо, 07 дугаар хороолол, *************тоот хаягт байрлах 85.6 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг буцаан авах нөхцөл бүхий 0736 дугаартай худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. (хавтаст хэргийн 21, 56 дахь тал)

4.3.2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар улсын бүртгэлийн *************дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүрэг, 09 дүгээр хороо, 07 дугаар хороолол, *************тоот хаягт байрлах 85.6 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь ************* байсан. (хавтаст хэргийн 16 дахь тал)

4.4.Нэхэмжлэгчид улсын бүртгэлийн *************дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүрэг, 09 дүгээр хороо, 07 дугаар хороолол, *************тоот хаягт байрлах 85.6 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, бэлэглэх, арилжих гэрээ байгуулах, гэрээнд төлөөлж гарын үсэг зурах эрхийг *************ээс 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 3 жилийн хугацаатай олгосон. (Хавтаст хэрэг 15 дахь тал)

5.Нэхэмжлэгч нь хариуцагч компаниас дээврийн сэндвич болон хүрээ төмрийг 272,260,320 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 2023 оны 04 дүгээр сарын байдлаар уг гэрээний төлбөрт 62,179,600 төгрөг төлж, үлдэгдэл 210,080,720 төгрөгийг төлөөгүй.

Улмаар зохигч талууд 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр дээрх 210,080,720 төгрөгийн үлдэгдэл төлбөрийг 2023 онд багтаан төлж барагдуулаагүй тохиолдолд улсын бүртгэлийн *************дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүрэг, 09 дүгээр хороо, 07 дугаар хороолол, *************тоот хаягт байрлах 85.6 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тухайн төлбөрт тооцож төлөх нөхцөл бүхий худалдах, худалдан авах гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 265 дугаар зүйлийн 265.1 дэх хэсэгт “Худалдах-худалдан авах гэрээнд заасан бол худалдагч нь худалдсан эд хөрөнгөө худалдан авагчаас буцаан худалдан авах эрхтэй бөгөөд худалдагчийн энэ эрх нь түүний хүсэл зоригоос хамааран хэрэгжинэ”, 266 дугаар зүйлийн 266.1 дэх хэсэгт “Гэрээнд өөрөөр заагаагүй бол тухайн эд хөрөнгийг анх худалдсан үнээр буцаан худалдаж авна” гэж тус тус зааснаар буцаан худалдан авах болзолтой хийсэн худалдах, худалдан авах гэрээ үзэх үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл, гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөх эсхүл төлөхгүй байх нь нэхэмжлэгчийн хүсэл зоригоос шалтгаалахаар байх тул Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт “Үйл явдал ирээдүйд бий болох эсэх нь хэлцэл хийгч этгээдийн хүсэл зоригоос шалтгаалахаар байвал энэ зүйлийн зохицуулалт үйлчлэхгүй” гэж зааснаар зохигч талуудын хооронд 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээг болзол тавьж хийсэн хэлцэл гэж үзэх боломжгүй буюу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “талуудын хооронд болзол тавьж хийсэн хэлцэл хийгдсэн” тайлбар үндэслэлгүй юм.

6.Дээр дурдсан 210,080,720 төгрөгийг 2023 онд багтаан төлж барагдуулаагүй тохиолдолд улсын бүртгэлийн *************дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүрэг, 09 дүгээр хороо, 07 дугаар хороолол, *************тоот хаягт байрлах 85.6 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тухайн төлбөрт тооцож төлөх нөхцөл бүхий худалдах, худалдан авах гэрээ гэрээг Б.************* нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсын өмчлөгч болох *************ээс олгосон итгэмжлэлийн дагуу хариуцагч компанитай байгуулсан байх бөгөөд хавтаст хэргийн 56 дахь талд авагдсан “Хэлэлцээр” гэх баримтын ар талд нэхэмжлэгч Г.*************ийн гарын үсэг бүхий бичвэрт “...2013 онд багтаан 210,080,720 төгрөгийг төлж барагдуулан уг байрыг өөрийн нэр дээр шилжүүлэн авах ба хэрэв барагдуулахгүй бол уг байрыг “*************” ХХК-нд бүрэн шилжүүлнэ...” гэж дурдсанаас үзэхэд уг гэрээг өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн, дүр үзүүлэн хийсэн, хууль зөрчиж хийсэн, нэхэмжлэгч нь хэлцлийн гол нөхцөлийн талаар төөрөгдсөн гэх байдал тогтоогдохгүй байна.

Иймд зохигч талуудын хооронд 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр байгуулагдсан 0736 дугаартай “Худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр хэлцэл гэж үзлээ.

Энэ талаарх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй.

7.Нэгэнт зохигч талуудын хооронд өмнөх гэрээний үлдэгдэл төлбөрийн хүрээнд хүчин төгөлдөр буцаан худалдан авах болзолтой хийсэн худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, уг гэрээний гол нөхцөл болох 2023 онд багтааж өмнөх гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөх үүргийг нэхэмжлэгч нь биелүүлээгүй учир хариуцагч компани нь мөнгөн хөрөнгийн үүргийн гүйцэтгэлийн оронд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийг шаардан авах эрхтэй. Энэ хүрээнд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авснаар Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.2-т “үүрэг гүйцэтгүүлэгч нь гүйцэтгэвэл зохих үүргийн гүйцэтгэлийн оронд өөр үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан” гэж зааснаар зохигч талуудын хооронд байгуулагдсан дээврийн сэндвич болон хүрээ төмрийг 272,260,320 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээний үүрэг дуусгавар болсон байна.

Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж зааснаар хариуцагч компани нь нэхэмжлэгчийн хууль бус эзэмшлээс Сүхбаатар дүүрэг, 09 дүгээр хороо, 07 дугаар хороолол, *************тоот хаягт байрлах улсын бүртгэлийн *************дугаартай орон сууцыг чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй байна.

8.Хавтаст хэрэгт авагдсан “Байр яаралтай чөлөөлөх тухай” хариуцагч компанийн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 2024/022 дугаар албан бичиг (хавтаст хэргийн 59 дэх тал)-ийг Э.Чингүүн гэх иргэн хүлээж авсан байгаагаас үзэхэд нэхэмжлэгч нь бусдын өмчлөлийн эд хөрөнгийг хууль бусаар эзэмшиж, чөлөөлж өгөөгүй байх тул Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт “Шударга бус эзэмшигч нь эрх бүхий этгээдэд эд хөрөнгө, эсхүл эрхийн үр шимийг буцааж өгөх, хэрэв өөрийн буруугаар үр шимийг олж авч чадаагүй бол олох ёстой байсан үр шимийг нөхөн төлөх үүрэгтэй” гэж зааснаар хариуцагч компани нь олох ёстой байсан үр шимийг нэхэмжлэгчээс шаардах эрхтэй.

Хариуцагч талын зүгээс олох ёстой байсан үр шимийг Сүхбаатар дүүргийн 09 дүгээр хороо, 07 дугаар хороолол орчмын 3 өрөө орон сууцны түрээсийн дундаж үнээр тооцсоныг нэхэмжлэгчийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” гэж зааснаар баримтаар няцаагаагүй тул уг тооцооллыг үндэслэсэн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж үзнэ.

Харин олох ёстой байсан үр шим буюу түрээсийн хугацааг 2024 оны 01 дүгээр сараас тооцсон нь үндэслэлгүй байна.

Учир нь хавтаст хэргийн 58, 59 дэх талд авагдсан баримтаас үзэхэд орон сууц чөлөөлөх мэдэгдлийг 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгч талд гардуулсан гэж үзэх үндэслэлтэй байх тул уг өдрөөс хойш олох ёстой байсан үр шимийг тооцох нь зүйтэй.

9.Нэхэмжлэгч нь 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 0736 дугаартай худалдах, худалдан авах гэрээний үүргээ гүйцэтгээгүйн улмаас хариуцагч компани нь олох ёстой байсан үр шимийг тодорхойлох зорилгоор “*************” ХХК-нд 300,000 төгрөгийн үйлчилгээний хөлс төлснийг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгчээс гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй байна.

10.Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч “*************” ХХК-нд холбогдох Г.************* болон “*************” ХХК-ийн хооронд 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр байгуулагдсан “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, Сүхбаатар дүүрэг, 09 дүгээр хороо, 07 дугаар хороолол, *************тоот хаягт байрлах улсын бүртгэлийн *************дугаартай орон сууцны өмчлөгчөөр *************ийг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Г.*************д холбогдох сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас орон сууцнаас албадан чөлөөлүүлэх, олох байсан орлогод  3,747,500 төгрөг, үйлчилгээний хөлс төлсөн 300,000 төгрөг, нийт 4,047,500 төгрөг гаргуулах хэсгийг хангаж, 10,325,000 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,278,554 төгрөг, хариуцагч компанийн төлсөн 300,020 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 149,910 төгрөгийг гаргуулж, хариуцагч компанид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 106 дугаар зүйлийн 106.1, 95 дугаар зүйлийн 95.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “*************” ХХК-нд холбогдох Г.************* болон “*************” ХХК-ийн хооронд 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр байгуулагдсан “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, Сүхбаатар дүүрэг, 09 дүгээр хороо, 07 дугаар хороолол, *************тоот хаягт байрлах улсын бүртгэлийн *************дугаартай орон сууцны өмчлөгчөөр *************ийг тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар дүүрэг, 09 дүгээр хороо, 07 дугаар хороолол, *************тоот 85.6 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч Г.*************ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, нэхэмжлэгч Г.*************өөс 4,047,500 төгрөг гаргуулж хариуцагч "*************" ХХК-нд олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын 10,325,000 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч Г.*************ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,278,554 төгрөг, хариуцагч “*************”-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 300,020 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Г.*************өөс 149,910 төгрөгийг гаргуулж хариуцагч “*************” ХХК-нд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ТӨРБОЛД