| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 192/2025/00694/И |
| Дугаар | 192/шш2025/01672 |
| Огноо | 2025-02-26 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 192/шш2025/01672
| 2025 02 26 | 192/ШШ2025/01672 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******-ийн хүсэлттэй
Цэргийн алба хаасан болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгч *******
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нар оролцов.
Нэхэмжлэлийг 2025 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* миний бие Батлан хамгаалах яамны сайдын 1982.06.08-ны өдрийн н/235 дугаар тушаалаар Октябрийн районоос 1982.06.21-ний өдөр хугацаатай цэргийн албанд алба хааж байгаад Зүүнбаян партизоны тусгай шүүхийн 1983.04.25-ны өдрийн 8 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1983.04.25-ны өдөр цэргийн албанаас халагдсан. Батлан хамгаалах яамны сайдан 1987.09.25-ны өдрийн 1507 дугаар тушаалаар Октебрийн районоос 1987.10.15-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдаж байгаад Улаанбаатар партизоны цэргийн тусгай шүүхийн 1989.04.07-ны өдрийн 94 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор 1984.04.07-ны өдөр цэргийн албанаас халагдсан. Одо тэтгэвэ тогтоолгох гэтэл цэргийн батлахад эхийн нэр зөрүүтэй шалтгаанаар ажилласан жилд орохгүй болоод байна. Иймд 2025.01.22-ны өдөр *******гийн нэрээр Батлан хамгаалах төв архиваас олгосон 08/2242 дугаартай цэргийн батлахын жинхэнэ эзэмшигчээр ******* тогтоож өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн баримт, оршин суух хаягийн тодорхойлолт, төрсний бүртгэлийн лавлагаа, Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2024.12.12-ны өдрийн 08/2242 дугаар лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрч *******, ******* нарын тодорохойлолт зэргийг ирүүлсэн
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч *******гийн цэргийн алба хаасан болохыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэсэн ба уг хүсэлтийг хангах үндэслэлгүй гэж шүүх үзлээ.
Хүсэлт гаргагч хүсэлтийн үндэслэлээ өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэхэд овог зөрсөн тул энэ зөрүүг арилгуулж, цэргийн алба хаасныг тогтоолгоно. гэж тайлбарласан.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон нэхэмжлэгчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
******* нь цэргийн албанд татагдан 1982 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 1983 оны 4 дүгээр сарн 25-ны өдрийг хүртэлх хугацаанд Барилгын цэргийн 222 дугаар ангид, 1987 оны 10 дугаар сарын 15-н өдрөөс 1989 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд Барилгын цэргийн 023 дугаар ангид цэргийн алба хаасан болох нь тогтоогдож байна.
Тодруулбал, 1982 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн ОКТ районоос 1982 онд цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкетад Цэргийн батлахын дугаар 512210, Хажидсүрэн Дарьсүрэн, 1963.7.21, Октябрь районоос 1987 онд цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкетад Цэргийн батлахын дугаар 512210Хажидсүрэн Дарьсүрэн гэж бичигдсэн байна.
Үүнээс үзэхэд нэхэмжлэгч *******ийн овгийг гэж зөрүүлж, алдаатай бичигдсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байх бөгөөд түүний овог зөрсөн гэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******гийн цэргийн алба хаасан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ