2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 192/ШШ2025/01646

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

 Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг  даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Н.Ж-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:Т.С-д холбогдох

Гэрээний үүрэгт 26,980,000 төгрөг гаргуулах, 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн хамтран ажиллах гэрээний дагуу 1 давхрын 60 м.кв, 2 давхрын 100 м.кв талбайг шилжүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй эд хөрөнгийн эрхийг зөрчиж байгаа дээрх гэрээний дагуу 1 давхрын 60 м.кв, 2 давхрын 100 м.кв талбайг Н.Ж*******ын нэр дээр шилжүүлэн өгөхийг даалгуулах тухай үндсэн, 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн гэрээ, 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М*******, хариуцагчийн өмгөөлөгч З.А*******,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхзул нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч 2022 онд нэхэмжлэл гаргасан. Үүнээс хойш 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Өмнө нь гаргасан С.М*******ыг гэрчээр оролцуулах хүсэлтээс татгалзаж байна. Н.Ж*******, Т.С******* нарын хооронд 2019 оны 5 дугаар сарын 8-ны өдөр гэрээ байгуулагдсан. Үүнээс хойш 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр нэг талаас Т.С******* нөгөө талаас Н.Ж*******, С.М******* нарын хооронд хэлцэл байгуулагддаг. Гэрээ байгуулагдаад хамтарч ажилссанаас хойш юу болсныг мэдэх гэрч н.Нармандах, М.Соронзонболд нарыг гэрчээр оролцуулах, С.М*******ыг гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлтээсээ татгалзаж байгаа. Учир нь хариуцагч 26,980,000 төгрөгийг төлж эвлэрэх санал гаргаж байх тул  2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан нэмэгдүүлсэн шаардлагаасаа татгалзаж, эвлэрэх саналтай байна гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч З.А******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага болох 26,980,000 төгрөгийг хариуцагч Т.С******* төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Сөрөг шаардлагаасаа татгалзаж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Ж******* нь хариуцагч Т.С*******д холбогдуулан Гэрээний үүрэгт 26,980,000 төгрөг гаргуулах, 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн хамтран ажиллах гэрээний дагуу 1 давхрын 60 м.кв, 2 давхрын 100 м.кв талбайг шилжүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй эд хөрөнгийн эрхийг зөрчиж байгаа дээрх гэрээний дагуу 1 давхрын 60 м.кв, 2 давхрын 100 м.кв талбайг Н.Ж*******ын нэр дээр шилжүүлэн өгөхийг даалгуулах тухай үндсэн, 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн гэрээ, 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр нэмэгдүүлсэн  “2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн хамтран ажиллах гэрээний дагуу 1 давхрын 60 м.кв, 2 давхрын 100 м.кв талбайг шилжүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй эд хөрөнгийн эрхийг зөрчиж байгаа дээрх гэрээний дагуу 1 давхрын 60 м.кв, 2 давхрын 100 м.кв талбайг Н.Ж*******ын нэр дээр шилжүүлэн өгөхийг даалгуулах тухай” шаардлагаасаа татгалзаж, хариуцагч 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн гэрээ, 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг шаардлагаасаа татгалзаж, нэхэмжлэлийн шаардлага болох 26,980,000 төгрөгийг хариуцагч хүлээн зөвшөөрч төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрсэн  зохигчдын эвлэрэл нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Н.Ж*******ын нэхэмжлэлтэй, Т.С*******д холбогдох иргэний хэрэгт 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн хамтран ажиллах гэрээний дагуу 1 давхрын 60 м.кв, 2 давхрын 100 м.кв талбайг шилжүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй эд хөрөнгийн эрхийг зөрчиж байгаа дээрх гэрээний дагуу 1 давхрын 60 м.кв, 2 давхрын 100 м.кв талбайг Н.Ж*******ын нэр дээр шилжүүлэн өгөхийг даалгуулах тухай нэмэгдүүлсэн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзаж, 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн гэрээ, 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг шаардлагаасаа хариуцагч татгалзаж, нэхэмжлэлийн шаардлага болох 26,980,000 төгрөгийг хариуцагч Т.С******* хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч Н.Ж*******д төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Н.Ж*******ын  урьдчилан төлсөн 292,850+1,182,950= 1,475,800 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Т.С*******эс үндсэн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид 737,900 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Ж*******д олгож, хариуцагчийн сөрөг шаардлагад улсыг тэмдэгтийн хураамжид төлсөн 140,200 төгрөгийг улсын төсөвт үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.                       

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                 Ц.ОЮУНБИЛЭГ