2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 192/ШШ2025/01539

 

 

 

 

 

 

 

 

       2025             02            20

                               192/ШШ2025/01539

 

               

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,                                                                                                            хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр би,  

 

Нэхэмжлэгч: *******,******* нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,******* холбогдох,

 

Автомашин захиалгын төлбөрийн үлдэгдэл 24,200,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Б.Пүрэвдулам оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие ******* нь 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр ******* дамжуулан БНХАУ-aac улсын дугаартай тээврийн хэрэгслийг 350,000,000 төгрөгөөр захиалан худалдаж авахаар болж урьдчилгаа 30%-ийг төлөхөөр тохирсон. Үлдэгдэл төлбөрийг ******* өөрөө хариуцаж зээл авч өгөхөөр болсон. Миний бие урьдчилгаа  60,000,000 төгрөгийг өөрийн Хаан банкны******* тоот данснаас *******гийн Хаан банкны тоот дансанд 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр шилжүүлсэн. Ингээд ******* нь машиныг цааш нь захиалсан. ******* 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр над руу ярьж “машин чинь Замын- Үүдэд ирсэн байна” гэж хэлсэн. Миний бие 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Замын-Үүд явж машиныг авчирсан. Уг машины төлбөрийн урьдчилгаа 15% буюу 54,200,000 төгрөг болсон. Би шилжүүлсэн 60,000,000 төгрөгийн зөрүү 5,300,000  төгрөгийг мөнгөний хэрэг болсон тул *******гаас 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр буцааж авсан. Ингээд ******* нь “зээл гаргаж өгч чадахгүй боллоо” гээд бидний хооронд хийгдсэн авто машин худалдан худалдан авах аман гэрээ цуцлагдаж би машиныг буцааж өгсөн. Урьдчилгаа 54,200,000 төгрөгөөс 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 10,000,000 төгрөгийг, 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 20,000,000 төгрөгийг авч, машиныг *******д буцааж өгсөн. Иймд иргэн *******гаас 24.200.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Талуудын ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: “Хариуцагч *******д нэхэмжлэгч ******* миний бие нь 24,200,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. Үүнээс 4,200,000 төгрөгөөс татгалзаж, үлдэгдэл 20,000,000 төгрөгийг хариуцагч ******* нь 2025.02.28-ны өдөр 10,000,000 төгрөг, 2025.05.01-ний өдөр 10,000,000 төгрөг төлөхөөр болсон тул харилцан тохиролцож эвлэрсэн болно” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан Автомашин захиалгын төлбөрийн үлдэгдэл 24,200,000 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болох 24,200,000 төгрөгийн 4,200,000 төгрөгөөс нь татгалзаж,  хариуцагч ******* нь үлдэх  нэхэмжлэлийн шаардлага болох 20,000,000 төгрөгийг  2 хувааж төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025.02.28-ны өдөр 10,000,000 төгрөг, 2025.05.01-ний өдөр 10,000,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар, талууд эвлэрлийн гэрээ байгуулжээ.

 

Зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй, хариуцагч *******д холбогдох, автомашин захиалгын төлбөрийн үлдэгдэл 24,200,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 24,200,000 төгрөгийн 4,200,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 20,000,000 төгрөгийг хариуцагч ******* нь 2025.02.28-ны өдөр 10,000,000 төгрөг, 2025.05.01-ний өдөр 10,000,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 278,950 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас 139,475 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                  Ш.ОТГОНБАЯР