Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 2023/ДШМ/57

 

 

                             *******т холбогдох

                                            эрүүгийн хэргийн тухай   

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, шүүгч Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Т.Нансалмаа

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэ-Оргил

Нарийн бичгийн дарга Б.Мөнхзул  нарыг оролцуулан,  

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж, шийдвэрлэн 23 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 23/ШЦТ/112 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлээр *******т холбогдох 22310051402 дугаартай, 175/23/0097/Э/208/23/0041 индекстэй 1 хавтас эрүүгийн хэргийг 23 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

******* овогт ******* *******, Мон Улсын иргэн, оны дугаар сарын -ний өдөр Сэлэнгэ аймгийн суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Сэлэнгэ аймаг, сумын ******* ******* ******* ******* ******* ангид сурдаг, ам бүл 4, ээж, 2 дүүгийн хамт Сэлэнгэ аймаг, сум, 3 дугаар баг, тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:МХ062211/;

Өсвөр насны шүүгдэгч ******* нь Сэлэнгэ аймгийн сумын төвд 22 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр насанд хүрээгүй хохирогч ийг өөртэйгөө уулзахыг шаардаж, улмаар түүний нэр хүндэд нь хохирол учруулж болохуйц “өмнө нь буюу 22 оны 11 дүгээр сарын эхээр Сэлэнгэ аймгийн сумын 8 дугаар баг тоот хашаанд байрлах байшинд бэлгийн харьцаанд хамт орсон бичлэгийг тараахаар сүрдүүлсний улмаас насанд хүрээгүй хохирогч  нь 22 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 06- цагийн орчимд Сэлэнгэ аймгийн сумын төвд байрлах ******* ******* ******* өөрийн зүүн гарын шууг зүссэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс:

Өсвөр насны шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “Бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулж болохуйц баримт мэдээлэл тараахаар сүрдүүлж, заналхийлэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч *******т 3 /гурав/-н сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулахаар,    

Өсвөр насны шүүгдэгч *******т оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын хязгаарыг Сэлэнгэ аймгийн сумаас сум хооронд гарах эрхийг хязгаарлахаар тогтоож,

Насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгчийн зүгээс гомдол саналгүй гэсэнд үндэслэн өсвөр насны шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцож, насанд хүрээгүй хохирогч нь өөрийн сэтгэл санааны хохирлыг цаашид иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр,

Энэхүү гэмт хэргийн улмаас өсвөр насны шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгтэд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгаж шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Т.Мөнхбаяр 23 оны 06 сарын -ний өдрийн №23 дугаартай дээд шатны прокурорын эсэргүүцэлдээ:

Шийтгэх тогтоолыг прокурор 23 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч танилцаад Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Өсвөр насны шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдэх үедээ насанд хүрээгүй, мөн шүүхээр шийтгүүлэх үед 17 нас 3 сартай байсан нь хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдсон болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх журмын талаар хуульчилж тогтоосон ба энэ хуулийн 8.4 дүгээр зүйлд зааснаар өсвөр насны хүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг 2 дахин багасгаж эдлэх ялыг тогтоохоор байх ба дээрх зохицуулалтыг заавал хэрэглэх нь хууль хэрэглээний тогтсон жишиг болсон болно. /УДШ-н 23.04.17 № 72 дугаар тогтоол/

Гэтэл анхан шатны шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хуульд тусгайлан заасан зохицуулалт болох өсвөр насны шүүгдэгчид заавал хэрэглэх хэм хэмжээг хэрэглээгүй буюу хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй орхигдуулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр шийтгэх тогтоолд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна. Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад зохих өөрчлөлтийг оруулж зөвтгүүлэхээр Мон Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив.

Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:  Анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн гэсэн үндэслэлээр бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Эрдэнэ-Оргил давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:   Дээд шатны прокурорын эсэргүүцэл нь хуульд нийцсэн гэж үзэж байна.  Манай үйлчлүүлэгчийн хувьд өсвөр насны шүүгдэгч бөгөөд түүнд холбогдох хэргийг шийдвэрлэхдээ  хуульд заасан тусгай зохицуулалтыг хэрэглэх нь зүйд нийцэнэ.  Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ өсвөр насны шүүгдэгчид анхаарах зүйлүүд байгаа талаар шүүх хуралдаан дээр өмгөөлөгчийн зүгээс саналаа хэлж байсан. Шүүхээс шүүгдэгчид зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэглэхдээ  зорчих хязгаарыг шүүхээс ойлгомжгүй байдлаар тогтоосон.  Тухайлбал Цагаан нуур сум сумын хооронд гэсэн нь ойлгомжгүй энэ 2 сум хооронд Шаамар,  Зүүнбүрэн гэсэн сумдуудыг дайран өнгөрдөг. Гэтэл энэ сумуудыг дамжин өнгөрснөөр зөрчил үүсэх магадлалтай. Шүүгдэгч маань Сэлэнгэ аймгийн ******* *******ын төвд суралцдаг тул зорчих эрхийг хязгаарлах ялыг хил хязгаарыг ойлгомжтой байдлаар тогтоож өгнө үү гэв.  

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэлд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр *******т холбогдох эрүүгийн 22310051402 дугаартай бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

2.Анхан шатны шүүх эрүүгийн  хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэсэн үндэслэлээр дээд шатны прокурорын эсэргүүцлийг давж заалдах шатны шүүх  хүлээн авч хангах нь зүйтэй гэж үзлээ.

Тус хэргийн шүүгдэгч ******* ******* нь 22 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хохирогч ийг тодорхой үйлдэл хийхийг шаардаж өөрт байгаа  бичлэгийг тараахаар заналхийлсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч ийн “******* фээсбүүкээр найзлах хүсэлт илгээж, хичээл дээр таарахдаа “найзын хүсэлт илгээсэн аваач”  гэж гуйдаг байсан. Ингээд би удалгүй найз болж чат бичиж улмаар үерхдэг болсон.  Би анх удаа харилцан зөвшөөрч бэлгийн харилцаанд орсон тэр үедээ бичлэг хийсэн байсан талаар надад огт хэлээгүй, үерхэж байхдаа түүний зан байдлын талаар мэдээд үерхэхээ больсон. Харилцаагаа сэргээх талаар ******* удаа дараа уулзъя гэж ярьсныг нь зөвшөөрөөгүй. Гэтэл гэнэт бичлэг байгаа талаар хэлж уулзахгүй бол тараана гэж сүрдүүлсэн. Би түүнээс болж шаналаад гарын бугуйгаа зүссэн...” гэх мэдүүлэг,

гэрч М.ийн “...22 оны 11 сарын 14-ний өдөр “ гараа хөнгөхөн зүсэх гэж байгаад гүн зүсчихлээ...” гэсэн юу болсон талаар тодорхой  хэлээгүй учир багшид хэлсэн...” гэх мэдүүлэг,

гэрч “...эмнэлэг явж ийг үзүүлсэн...” гэсэн мэдүүлэг,

гэрчийн “...Оргил над руу бичлэг явуулсан ... үзэхэд эрэгтэй, эмэгтэй хоёр бэлгийн харьцаанд орж  бичлэг байсан... үүнийг яах юм бэ? гэж  гэхэд “Шинээ бид хоёрын бичлэг” гэж хэлсэн. Тэгээд “ Шинээг жаахан  айлгаад тоглоодхоё, намайг өдөөд байгаа юм” гэсэн тэгээд утсандаа хадгалчих гэсэн. Би “ээж үзчихнэ” гээд устгачихсан... “ гэсэн мэдүүлэг,  

шүүгдэгч  *******ын  мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн “...   намайг  эмэгтэй  хүнтэй харьцахаа боль, тамхи татахаа боль гэх зэргээр шахдаг гараа зүснэ гээд айлгаад байдаг болохоор нь өөрөөсөө холдуулах гэж тэр бичлэгийг хийсэн. Бичлэгийг Гантитэмээс өөр хүүхдэд үзүүлээгүй айлгах гэж л бичлэг хийсэн...” гэсэн мэдүүлэг, Сэлэнгэ аймгийн шүүхийн шинжилгээний албаны 22 оны 11 дүгээр сарын 23-ны 446 дугаартай шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь урьдын бэлгийн харилцаанд орсон  дүрс бичлэгийг тараахаар заналхийлсэн болох нь тогтоогдсон, шүүгдэгчийн гэм буруугийн талаар анхан шатны шүүхээс эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.  

3.Анхан шатны шүүхийн шийтгэл тогтоолыг эс зөвшөөрч Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор нь шүүх өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага  хүлээлгэх журмыг зөрчсөн гэсэн үндэслэлээр  23 оны 06 сарын -ний өдрийн №23 дугаартай дээд шатны прокурорын эсэргүүцэл бичсэн байна.

 Шүүгдэгч ******* оны дугаар сарын -ний өдөр төрсөн, 17 настай өсвөр насны хүүхэд болох нь  хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон бөгөөд шүүхээс түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хуульд заасан журмыг баримтлаагүй байна.

Анхан шатны шүүхээс *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “Бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулж болохуйц баримт мэдээлэл тараахаар сүрдүүлж, заналхийлэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч *******т 3 /гурав/-н сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэжээ.        

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдийг  дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр заажээ.

 Анхан шатны шүүх өсвөр насны шүүгдэгч *******ын үйлдэлд эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж  түүний үйлдсэн  гэмт хэрэгт оногдуулахаар заасан  ялаас шүүгдэгчид зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгон хэрэглэсэн нь хууль зөрчөөгүй боловч  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх журмыг баримтлаагүй байна.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “1. Шүүх энэ хуулийн тусгай ангид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 5.5 дугаар зүйлд заасан журмаар тусгай ангид заасан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж эдлэх ялыг хоёр дахин багасгана.” гэж заасан.

Гэтэл анхан шатны шүүхээс өсвөр насны шүүгдэгчид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан атлаа хуулийн заавал хэрэглэх хэм хэмжээг хэрэглээгүй орхигдуулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэсэн үндэслэл тогтоогдож байх тул  дээд шатны прокурорын  эсэргүүцлийг  хүлээн авч хангах нь зүйтэй гэж үзлээ.

4.Иймд Мон Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т зааснаар хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад анхан шатны шүүхээс шүүгдэгч *******т оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  баримтлан  хоёр дахин багасгаж түүний эдлэх ялыг  01 сар 15 хоногоор тогтоох, 3 дахь заалтад шүүгдэгчийн ялын хязгаарыг сум гэж тогтоохоор тус тус  өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь  сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 23 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 23/ШЦТ/112 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн    

2 дахь заалтыг:  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч *******ыг 03 сар сарын хугацаагаар хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  баримтлан түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг хоёр дахин багасгаж эдлэх ялыг  01 сар 15 хоногоор тогтоосугай.” гэж, 

 3 дахь заалтыг:

“Өсвөр насны шүүгдэгч *******т оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын хязгаарыг Сэлэнгэ аймгийн сумаас гарах эрхийг хязгаарлахаар тогтоосугай.” гэж тус тус өөрчлөлт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, дээд шатны прокурорын эсэргүүцлийг хангасугай.

3.Шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БУЯНЖАРГАЛ

                                                        

                                ШҮҮГЧ                                    Б.ЭРДЭНЭХИШИГ

 

                                ШҮҮГЧ                                     Г.ДАВААРЕНЧИН