Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 148

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Лхагвадорж,

Улсын яллагч: М.Мөнхцэцэг,

            Шүүгдэгч Д.Оөөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.От холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1805008090150 дугаартай хэргийг 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Д.О, 1975 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхийн хамт, ...од оршин суух, урьд 2000 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн 485 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар шийтгүүлж, 2000 оны Өршөөлийн хуулийн 2 дугаар зүйлд зааснаар оногдуулсан ялаас өршөөн хэлтрүүлсэн, 2006 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн Баянгол дүүргийн шүүхийн 63 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 1 жил 4 сар 25 хоногийн хугацааны өмнө тэнсэн суллагдсан.  ...тоот регистртэй,

Шүүгдэгч Д.Онь 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт Гандангийн урд хаалганы өмнөх замд А.Аийг “машинтай шахаж орлоо” гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь   хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Оын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч А.Аийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 17 цагийн орчимд машинтайгаа явж байсан чинь Гандангийн уулзвар дээр приус 20 маркийн машин урдуур хөндлөн зогсохоор нь би машинаа зогсоосон. Тэгтэл машины жолооч бууж ирээд чи муу яаж яваад байгаа хулгайч бэ гэж хэлэн миний нүүрэн тус газар 1 удаа цохисон. Би машинаасаа бууж нөгөө жолооч залуу буюу Отай заамдалцсан. 2 эмэгтэй ирж салгасан. ...уулзвар дээр хаашаа явах нь мэдэгдэхгүй гэрлэн дохио өгөхгүй байхаар нь би гүйцэт түрүүлэн явснаас болж уурлан намайг цохисон. Би эмчилгээний 300.000 төгрөгийг хүлээн авсан тул гомдол саналгүй” гэсэн мэдүүлэг /хх-н 12-13/,

Гэрч Г.Г мөрдөн байцаалтад өгсөн: “...би дүү Оаар машинаа бариулаад өөрөө арын суудал дээр 4 настай охиноо аваад Гандан руу өгсөж явсан чинь урдуур машин шахаж орж ирээд шахаад байсан. Дүү О Гандангийн урд хаалганы урд тухайн машиныг гүйцэт түрүүлж зогсоогоод машинаасаа бууж жолоочтой нь маргалдсан. Тэгтэл бие биенийгээ заамдаад авсан. Би салгах гэсэн боловч салахгүй байсан. Нэг харсан нөгөө жолооч залуугийн амнаас цус гарсан аллаа, авраарай гээд хүмүүсийн анхаарлыг татаад байсан. Бие биенийгээ заамдчихсан үедээ уруулыг нь О гараараа цохьчихсон юм шиг байна лээ” гэсэн мэдүүлэг /хх-н 65-66/,

Шинжээчийн 2198 тоот дүгнэлтэд: “...А.Аийн биед баруун дээд 1-р шүдний эмтрэл, дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, амны зүүн булан, хүзүү, цээж, баруун сарвуунд зулгаралт, хүзүү, зүүн гуянд цус хуралт, зүүн хөмсөгт хуучин зулгаралт, зүүн дээд зовхинд хуучин цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх хуучин гэмтлээс бусад гэмтэл нь мохоо, ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-н 17/,

Яллагдагчаар Д.Оын өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Гандан тийш огцом өгсөж явсан чинь урд байсан приус машин эсрэг урсгал руу орж ирж байсан. Би тухайн машиныг гүйцэт түрүүлэн Гандангийн зүүн хэсгээр урагш эргэсэн чинь приус машин урдуур дахин шахаж орж ирсэн...би урдуур нь гүйцэт түрүүлэн машинаа зогсоосон. Чи яаж яваад байгаа юм бэ гэхэд жолооч нь “чи намайг шахсан биз дээ” гээд маргаан үүссэн. Жолооч залуу машинаасаа бууж ирэхээр нь хувцаснаас нь заамдсан. Намайг бас заамдсан. Би жолооч залуугийн нүүрэн тус газар гараараа цохьсон....түүнээс гадна би жолооч залуугийн нүүр хэсэг рүү нь хувцаснаас нь заамдсан гараараа хэд хэдэн удаа түлхэж нударсан. Жолооч залуугийн уруул хэсгээс цус гарч байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 63-64/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, хохирогчийн өргөдөл /хх-н 3/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 23-57, 72-75/, хохирогчийн хүсэлт /хх-н 58-59/ зэрэг болно.

 Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Д.Онь 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 17 цагийн орчим Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт Гандангийн урд хаалганы өмнөх замд дээр А.Аийг “машинтай шахаж орлоо” гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох  нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч А.Аийн: “...Тэгтэл машины жолооч бууж ирээд “чи муу яаж яваад байгаа хулгайч вэ” гэж хэлэн миний нүүрэн тус газар 1 удаа цохьсон. Би машинаасаа бууж нөгөө жолооч залуу буюу Отай заамдалцсан. 2 эмэгтэй ирж салгасан. ...уулзвар дээр хаашаа явах нь мэдэгдэхгүй гэрлэн дохио өгөхгүй байхаар нь би гүйцэт түрүүлэн явснаас болж уурлан намайг цохьсон” гэсэн мэдүүлэг /хх-н 12-13/, гэрч Г.Г: “...Дүү О Гандангийн урд хаалганы урд тухайн машиныг гүйцэт түрүүлж зогсоогоод машинаасаа бууж жолоочтой нь маргалдсан. Тэгтэл бие биенийгээ заамдаад авсан. Би салгах гэсэн боловч салахгүй байсан. Нэг харсан нөгөө жолооч залуугийн амнаас цус гарсан аллаа, авраарай гээд хүмүүсийн анхаарлыг татаад байсан. Бие биенийгээ заамдчихсан үедээ уруулыг нь О гараараа цохьчихсон юм шиг байна лээ” гэсэн мэдүүлэг /хх-н 65-66/, шинжээчийн 2198 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Д.Оын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул шүүгдэгчид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Онь хохирогчийг “машинтай шахаж орлоо” гэж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.  

Хохирогч нь шүүгдэгчээс эмчилгээний зардалд 300.000 төгрөг хүлээн авсан, шүүгдэгчтэй эвлэрсэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт /хх-н 58-59/ гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Эрүүгийн хариуцлагын талаар:

   Шүүх шүүгдэгч Д.Оыг гэм буруутай гэж үзсэн бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчид  ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан зарим гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэргүүдэд багтаж байна.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг ирүүлсэн байна.

          Прокуророос ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч Д.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял” оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсан байх ба прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 7, 8, 9 дэх хэсгүүдэд заасны дагуу прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

          Шүүгдэгч нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг тул торгуулын ялыг 3 сарын хугацаанд төлөх боломжтой гэсэн хүсэлт гаргасныг хүлээн авч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Д.От шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд төлж барагдуулахыг түүнд даалгах нь зүйтэй гэж үзлээ.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дардах нь зүйтэй.  

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Д.Оыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Оыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3.   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Д.От шүүхээс оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг  даалгаж, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.От хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР