| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Оюунбилэг |
| Хэргийн индекс | 184/2024/08594/И |
| Дугаар | 192/ШШ2025/01603 |
| Огноо | 2025-02-24 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 192/ШШ2025/01603
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Б нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ц.Д холбогдох
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Б.Б*******,
Хариуцагч Ц.Б*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Цэнд-Очир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Б******* нь хариуцагч Ц.Б*******д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Үүнд: “...Б.Б******* миний бие 2009 онд Ц.Б*******тай танилцаж, 2012 оны 5 дугаар сарын 03-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. 2012 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүү Б.Т*******, 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр охин Б.Э*******, 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүү Б.Т******* төрсөн. Бидний хамтын амьдралд үл ойлголцол, гэр бүлийн хүчирхийллийн улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдийн асрамж тогтоож, тэтгэлэг гаргуулж өгнө үү...” гэв.
Хариуцагч Ц.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Бүх шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Сөрөг нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэв.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Б.Т*******, Б.Т*******, Б.Э******* нарын төрсний бүртгэлийн лавлагаа, Нийслэлийн ерөнхий боловсролын 123 дугаар сургуулийн тодорхойлолт, Нийслэлийн цэцэрлэгийн тодорхойлолт, ******* өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэвэр, фото зураг гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Б******* нь хариуцагч Ц.Б*******д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар Б.Б*******, Ц.Б******* нар 2012 оны 5 дугаар сарын 03-ны өдөр гэр бүл болсныг гэрлэсний бүртгэлийн ******* дугаарт бүртгэсэн болох нь гэрлэсний бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байна.
Гэрлэгчид зан харилцааны улмаас тохирохоо больж, цаашид хамт амьдрах боломжгүй гэж нэхэмжлэгч тайлбарлаж байгааг хариуцагч хүлээн зөвшөөрсөн, эвлэрэх хүсэл эрмэлзэлгүй, гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаа талуудын хүсэл зоригийг харгалзан тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Тэдний дундаас 2012 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүү Б.Т*******, 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр охин Б.Э*******, 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүү Б.Т******* нарыг эх Б.Б*******гийн асрамжид үлдээхээр гэрлэгчид харилцан тохиролцсон нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасантай нийцсэн байна.
Мөн Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дах хэсгийг баримтлан хүү, Б.Т*******, Б.Т*******, охин Б.Э******* нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50 хувиар, 11-16 /хэрэв суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний хэмжээгээр эцэг Ц.Б*******аар сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй. Иймд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг шүүхийн шийдвэрт дурдах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Зохигчдын хооронд дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдвал зохино.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс төлсөн хураамжийг улсын орлогод үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Тугтан овогт Б*******ын Б******* /РД:*******/, Шангас овогт Цэнд-Аюушийн Б******* /РД:*******/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухайн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2012 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн хүү Б.Т*******, 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн охин Б.Э*******, 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү Б.Т******* нарыг эх Б.Б*******гийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар 2012 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн хүү Б.Т*******, 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн охин Б.Э*******, 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү Б.Т******* нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50 хувиар, 11-16 /хэрэв суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний хэмжээгээр сар бүр эцэг Ц.Б*******аар тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар охин Э.Аминзаяаг эрүүл, чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрхийг нь хамгаалах үүргээ биелүүлэхэд нь туслах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг Ц.Б*******, эх Б.Б******* нарын үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ