| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2024/05328/И |
| Дугаар | 192/ШШ2025/00430 |
| Огноо | 2025-01-20 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 192/ШШ2025/00430
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Э.Э-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Т******* ХХК /РД:*****/
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Г*******, *******, ******* /РД:*****/-т холбогдох
Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгч Э.Э*******,
нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б*******,
гуравдагч этгээдийн төлөөлөгч Г.М*******
нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нар оролцов.
/Хариуцагчийн төлөөлөгч О.Д*******д шүүх хуралдааны товыг 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр мэдэгдсэн бөгөөд шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх боломжгүй талаарх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн хүсэлтээр, түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв./
Нэхэмжлэлийг 2024 оны сарын 23-ны өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Э.Э******* хариуцагч Т******* ХХК-д холбогдуулан Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор шаарджээ.
1.1 Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага нь Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Т******* ХХК-ийн барьж байгаа ажилчдын орон сууцны хотхоны байр блок, 4 давхрын 16 тоот 55 м.кв 2 өрөө байр орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч Э.Э*******ыг тогтоолгох гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч тус нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Г******* газар нь өөрийнхөө албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдэх зорилгоор 2020 оны 8 дугаар сард өөрийн эзэмшлийн 3000 м.кв газар дээрээ орон сууцны хотхон бариулахаар Т******* ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Уг гэрээний талаар гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дэлгэрэнгүй тайлбарлах байх. Уг хамтран ажиллах гэрээний гол нөхцөл нь бид өөрийн эзэмшлийн газар дээр ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэнэ.Г******* газрын 84 ажилчдад хөнгөлөлттэй үнээр орон сууцыг шилжүүлнэ, ашиглалт нь шилжүүлж өгнө нэх нөхцөл байсан. Хөнгөлөлттэй үнэ гэдэн нь тухайн байгуулсан гэрээн дээрээ м.кв нь 1 000 000 төгрөг байна гэж тохирсон байдаг. Үүнийг нь үндэслээд ажилчдадаа санал болгож хэлсэн. Үүний нэг албан хаагч нь нэхэмжлэгч Э.Э******* юм. Э.Э*******аас гадна нийт 45 орчим иргэн уг асуудлаар Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж маргаж байгаа. Орон сууц захиалах гэрээг 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэгч хариуцагч байгууллагатай байгуулсан. Энэ гэрээний гол нөхцөл нь хариуцагч байгууллагын танилцуулсны дагуу байрны 4 дүгээр давхрын 16 тоот, 55 м.кв орон сууц байрыг сонгож, м.кв-ийн үнэ нь 1 000 000 төгрөг буюу нийт үнэ 55 000 000 төгрөг болно гэж тохиролцож гэрээ байгуулсан. Гэрээний нөхцөлийг гэрээний зүйлд маш тодорхой заасан байдаг. Урьдчилгаа төлбөр төлснөөр гэрээ хүчин төгөлдөр болж, гэрээ хуваарийн дагуу төлнө гэж заасан. Гэрээний 2.2.1-т гэрээ байгуулснаас даруй урьдчилга төлбөрийн 30 хувийг төлнө. 2.2-т карказ дүүргэлт хийж дуусмагц нийт төлбөрийн 20 хувийг төлнө. Байр ашиглалтад орж, улсын комисс хүлээж авч дүгнэлт гаргасны дараа үлдэгдэл 50 хувийг төлөхөөр тус тус тохиролцсон. Өнөөдрийн байдлаар нэхэмжлэгч нийт төлбөрийн 50 хувийг нэхэмжлэгч төлсөн ба энэ талаарх баримтыг шүүхэд нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр өгсөн. Энэ баримтууд хэрэгт авагдсан буюу хариуцагч байгууллагын данс руу шилжсэн. Асуудал хаанаас гарч ирсэн бэ гэвэл хариуцагч байгууллагаас төлбөрөө төл гэж мөн агентлагт ч мөн албан бичиг хүргүүлдэг. Бид нарын ажлын гүйцэтгэл 50-60 хувьтай болсон тул газраа шилжүүлж авъя гэж хэлсний дагуу газар эзэмших эрхийг шилжүүлж авсан. Нийт албан хаагчдынхаа төлбөрийг төлүүл гэж төлүүлсэн. 2024 оны 3 дугаар сараас эхлэн агентад захиалагч нар бичиг хүргүүлсэн. Бид нарын босго өртөг нэмэгдсэн учраас нэг м.кв ийн төлбөрийг 2 900 000 төгрөгөөр даруй гэрээгээ шинэчилж байгуулах тухай санал хүргүүлсэн. Уг 2 900 000 төгрөг нь анхны үнээсээ хоёр гаруй дахин нэмэгдсэн үнэ байсан. Захиалагч нар үүнийг хүлээн зөвшөөрөөгүй. Гэрээн дээр барилгын ажлыг 2021 оны 4 дүгээр улиралд ашиглалтад оруулна гэж заасан. Мөн үүний дараа хугацаа сунгаж 2022 оны 3 дугаар сард ашиглалтад оруулна гэж хэлсэн. Хамгийн сүүлд хариуцагч байгууллагаас бид нар уг ажлыг гүйцэтгэж чадахаа болилоо. Цаг хугацаа хэрэгтэй байгаа учраас бидэнд хугацаа өгөөч гэж 2024 оны улиралд барьж дуусгана гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл энэ захиалагч нар мөнгөө өгч байраа 4 жил хүлээсэн учраас бид нар анхны захиалсан үнээрээ авна гэж шаардлагаа тавьсан. Гэрээний үнэ ямар нэгэн байдлаар өөрчлөгдөхгүй талаарх орон сууц захиалагч гэрээ болон агентлаг болон Т******* ХХК нарын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээнд маш тодорхой зааж өгсөн. Орон сууц захиалах гэрээний 2.4-т талууд зайлшгүй шаардлагаар буюу вальютийн ханш, бараа материалын үнэд өөрчлөл болон огцом өөрчлөлтийн үед гэрээний үнэд өөрчлөлт оруулахгүй гэж заасан. Мөн гэрээний 6.1.10-т гүйцэтгэгч тал гэрээний үнэд ямар нэгэн өөрчлөлт оруулахгүй байх үүрэгтэй гэснийг хариуцагч байгууллага өөрсдөө хүлээн зөвшөөрч гэрээгээ байгуулсан. Тийм учраас нэхэмжлэгч тал уг гэрээний дагуу төлбөрөө төлсөн учраас өмчлөгчөөр тогтоолгохыг шаардах эрхтэй гэж үзэж байгаа. Үлдэгдэл 50 хувийн төлбөрийн хувьд гэрээнд заасан хугацааа болоогүй буюу улсын комисс байрыг ашиглалтад аваагүй байгаа. Барилгын ажил дууссан боловч улсын комисс шаардлагатай ажлуудаа хий гэж нэмэлт даалгаврыг өмнөх долоо хоногт өгсөн юм байна лээ. Тиймээс нэхэмжлэгчийн зүгээс гэрээнд заасны дагуу хугацаа болмогц буюу улсын комиссын дүгнэлт гаргасны дараа төлөх үүргээ хүлээн зөвшөөрч байгаа. Тийм учраас нэгэнт гэрээний үүргийн ямар нэгэн зөрчил байхгүй тохиолдолд орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэх шаардах эрхтэй гэж үзэж байна. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасны дагуу ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Ажил гүйцэтгэгч гэрээнд заасан ажлыг гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэж өгөх үүрэгтэй гэж заасан байдаг. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3-т ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ. 350 дугаар зүйлийн 350.1.6-д гүйцэтгэгч захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй шилжүүлэх үүрэгтэй талаар тус тус заасан. Хариуцагч байгууллага нэгэнт баригдсан уг барилгыг төлбөрөө төлсөн Э.Э*******ын нэр дээр шилжүүлэх үүрэгтэй. Нөгөө төлөөс Э.Э******* өөрийн нэр дээр шилжүүлж авах бүрэн хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
2. Хариуцагч хариу тайлбараа ирүүлээгүй байна.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч Г.М******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г******* е газар албан хаагчдынхаа нийгмийн баталгааг хангаж хариуцагч байгууллагатай 2020 онд хамтран ажиллах гэрээ байгуулсан. Үүний дагуу нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн дурдсанаар газар эзэмших эрхээ шилжүүлэх нөхцөлтэйгөөр 84 албан хаагчдад 84 айлын орон сууцны квот авсан. Үүний дагуу хүмүүсийг орон сууцанд оруулах мөн автозогсоолын 50 хувийг 14 000 000 төгрөгөөр худалдаж авах нөхцөлтэй мөн зарим албан хаагчдыг ипотекийн зээлд хамруулах гэж тохирсон. Гэрээний нөхцөлд орон сууцыг хөнгөлөлттэй үнээр авахаас гадан нэлээд хэдэн нөхцөлүүд байгаа. Тодорхой тооны албан хаагчдыг байгууллагын зээлээр тодорхой хугацаанд төлнө гэж гэрээ байгуулсан. Захиалагч талаас хариуцагч байгууллагыг барилга угсралтын ажил гүйцэтгэх явцад бичиг баримт болон бусад шаардлагатай өөрөөс шалтгаалах зүйлүүд дээр дэмжлэг үзүүлэх үүргийг хүлээсэн. Гэрээний үүргээ хэрхэн биелүүлсэн болон хэрхэн оролцож байсан талаараа тайлбартаа дурдсан. Тухайлбал архитектур төлөвлөлтийн даалгаврыг уг байгууллагатай гэрээ байгуулахаас өмнө батлуулсан байсан. Даалгавартай газар дээр хариуцагч байгууллага уг ажлаа эхлүүлсэн гэсэн үг. Газар эзэмших эрхийн хувьд байгуулсан гэрээн дээр барилгын явц 60 хувьтай болоход шилжүүлнэ гэж заасан. Компаниас нотлох баримтал хавсаргасан. Барилгын ажлыг үргэлжлүүлээд явуулахад газар эзэмших эрх өөрийнх нь нэр дээр байхгүй байгаатай холбоотой хүндрэл учирч байна гэх хүсэлтийг хариуцагч байгууллагын зүгээс удаа дараа тавьсан учраас газар эзэмших эрхийг 2021 онд тус байгууллагын нэр дээр шилжүүлсэн. Орон сууцны санхүүжилтад нийт 84 албан хаагч гэрээ байгуулж хамгийн анхны урьдчилгаа төлбөрт 2 700 000 000 төгрөг төлсөн. Энэ мөнгө нь тухайн байгууллага ажлаа эхлүүлэх, үргэлжлүүлэхэд чухал үр дүн үзүүлсэн гэж харж байгаа. Гэрээний хэрэгжилтийг хангаж ажиллуулах, үүргээ биелүүлэхтэй холбоотой манай байгууллагаас хэд хэдэн албан бичгийг холбогдох байгууллагуудад хүргүүлсэн. Нийслэлийн г*******ын албанд газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлтийг хүргүүлсэн. Мөн архивын е газарт тухайн хотхоны орц гарцыг шийдвэрлэхтэй холбоотой компани шийдвэрлэж чадахааргүй нөхцөл байдалд орсон байсан учраас холбогдох байгууллагуудтай холбогдож Архивын е газар луу бичиг хүргүүлж зөвшөөрлийг авч тухайн асуудлыг шийдвэрлүүлсэн. Шугам сүлжээний асуудал байгаа. Яармагийн нисэхийн замын нөгөө талаас шугам татуулахаас өөр аргагүй байсан. Захиалагч хүсэлт хүргүүлсний дагуу тухайн нөхцөл байдлыг судлан үзэж, мэргэжлийн байгууллагуудтай холбогдож шугам сүлээж ойроос татахад хамтарч ажилласан. Соёлын өвийн үндэсний төвд хүсэлт гаргаж тус төвийн цахилгааны эх үүсвэрээс цахилгааны эх үүсвэрийг шийдвэрлэхэд хамтарч ажилласан. Тайлбар дээр дурдсан бүх арга хэмжээг авч ажилласан. Захиалагчийн зүгээс хамтарч ажиллах үүргийг биелүүлж ажилласан. Гүйцэтгэгч байгууллагыг гэрээний үүргээ биелүүлж ажиллахыг шаардаж, нэхэмжлэгчийг дэмжсэн байр суурьтай шүүх хуралдаанд оролцож байгаагаа хэлье. Байрны үнэ өссөнтэй холбоотой асуудал байгаа. Захиалгын үнэ анх тодорхой тооны албан хаагчидтай 950 000 төгрөгөөр гэрээ байгуулж, бусад албан хаагчидтай 1 000 000 төгрөгөөр гэрээ байгуулна гэдэг үнийн саналаа хариуцагч байгууллагад хүргүүлсэн. Хариуцагч байгууллагын 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн албан бичигт энэ талаар байгаа. Бид нар зах зээлийн үнэ бүх зүйлийг судалж үзээд м.кв-ийн үнийг 950 000 төгрөг болон 1 000 000 төгрөгөөр мөн нийт байрны 40 хувьд нь албан хаагчдыг хамруулах уг гэрээг байгуулахад татгалзах зүйлгүй гэсэн хариултаа өгсөн. 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр уг албан бичиг ирсэн. Уг албан бичигт бараа материалын үнэ өссөн, өөрийн компаний эдийн засгийн нөөц бололцоо, бараа материалын захиалга, үнийн өсөлт, зах зээлийн эрэлт, нийлүүлэлт, банкны зээл, эргэн төлөлт, цаг агаарын нөхцөл, зэрэг бүхий л нөхцөл байдлыг судлан үзэж энэхүү үнийн саналыг хүргүүллээ гэсэн утгатай албан бичиг байдаг. Уг гэрээг 2 удаа сунгасан. Ингэхдээ хариуцагч байгууллагын хүсэлтээр сунгаж албажуулсан. Хамгийн сүүлд 2024 оны улиралд уг байр ашиглалтад орох, 84 албан хаагчийг орон сууцаар хангах гэрээтэй байгаа боловч гүйцэтгэгчийн зүгээс гэрээний үүргээ биелүүлэхгүйгээр орон сууцыг давхардуулан өөр иргэдэд зарах, үнийг 2 900 000 төгрөгөөр гэрээ хийгээгүй тохиолдолд өгөх боломжгүй гэрээг цуцалсан гэх байр суурьтай байгаа. Захиалагч буюу Газар зураг зүйн е газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд тус байгууллагын гүйцэтгэх захиралтай мөн удирдлагатай уг ажиллагаанд орсноосоо хойш уулзах хүсэлтийг удаа дараа миний зүгээс тавьсан. Гэвч уг хүсэлтийг минь хүлээж аваагүй. Хэрвээ 2 900 000 төгрөг буюу нэмсэн үнийг хүлээж зөвшөөрөөгүй тохиолдолд уулзах шаардлагагүй гэсэн хариуг өгсөн байгаа. Сүүлд нь хэлэхэд нэхэмжлэгч Э.Э*******ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэсэн хүсэлттэй байна гэв.
4. Нэхэмжлэгчээс хэрэгт 2020.08.28-ны өдрийн 08/28/ ажилчдын орон сууцны хотхонд орон сууц захиалан бариулах гэрээ, иргэний үнэмлэхний хуулбар, мөнгөн шилжүүлэгийн баримт, Барилга угсралтын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухай 2020.08.31-ний өдрийн 2020/253 дугаар хамтран ажиллах гэрээ, гэрээний хавсралт, барилга, угсралтын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухай хамтран ажиллах 2023/253 дугаар гэрээний нэмэлт өөрчлөлт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэргийг ирүүлсэн. /хх-ийн 3-22/
5. Гуравдагч этгээдээс итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Г*******ын албаны 2024.10.18-ны өдрийн 01-05/7137 дугаар албан бичиг, Нийслэлийн Засаг даргын 2022.05.11-ний өдрийн А/640 дугаар захирамж, газар эзэмших, ашиглах эрх олгогдож байгаа иргэн, аж ахуйн нэгэж байгууллагын жагсаалт, ирсэн бичгийн бүртгэл хяналтын карт, Т******* ХХК-ийн 2021.09.21-ний өдрийн 09-21/ хүсэлт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компаний дүрэм, кадастрын зураг, барилга угсралтын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухай 2020.08.31-ний 2020/253 дугаар хамтран ажиллах гэрээ, Засгийн газрын 2016.07.27-ны өдрийн 4 дугаар тогтоол, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн жагсаалт, төрийн байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх 2020.11.29-ний өдрийн 01122-2018/04895 дугаар гэрээ, кадастрын зураг, барилгажсан талбайн дэвсгэр газрын төлөв, байдал чанарын улсын хянан баталгааны дүгнэлт, Мэргэжлийн зөвлөлийн 15 дугаар хурлын тэмдэглэл, Барилга угсралтын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухай 2020.08.31-ний өдрийн 2020/253 дугаар хамтран ажиллах гэрээ, архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгажих талбайн схем зураг, төрийн байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, кадастрын зураг, Т******* ХХК-ийн 2020.08.12-ны өдрийн 08-12/1 дугаар тайлбар гаргах тухай албан бичиг, хавсралт, 2020.08.18-ны өдрийн 08-18/1 дугаар санал хүргүүлэх тухай албан бичиг, хавсралт, 2021.06.03-ны өдрийн 06-03/01 дугаар хүсэлт гаргах тухай албан бичиг, 2021.06.30-ны өдрийн 06-30/01 дугаар хүсэлт гаргах тухай албан бичиг, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2021.11.03-ны өдрийн 11-3/1 дугаар албан бичиг, 2022.10.13-ны өдрийн 10-13/01 дугаар албан бичиг, 2023.04.05-ны өдрийн 04-05/01 дугаар албан бичиг, 2023.04.05-ны өдрийн 04-05/0 албан бичиг, 2024.03.18-ны өдрийн 03-18/01 дугаар албан бичиг, Г*******, *******, зураг зүйн газрын 2023.02.09-ний өдрийн 1/248 дугаар орц гарц шийдүүлэх тухай албан бичиг, 2023.04.17-ны өдрийн 1/717 дугаар зураг төсөл зөвшилцөх тухай албан бичиг, 2023.03.16-ны өдрийн 1/454 дүгээр хамтран ажиллах тухай албан бичиг, 2023.04.13-ны өдрийн 1/699 дүгээр баримт ирүүлэх тухай албан бичиг, 2023.04.24-ний өдрийн 1/805 дугаар албан бичиг, төрийн байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, техникийн нөхцөл, гадна дулаан цэвэр усан хангамжийн системийг угсарсан, сорилтоор шалгасан акт, Г*******, *******, зураг зүйн газрын 2023.05.04-ний өдрийн 1/891 дугаар баримт хүргүүлэх тухай албан бичиг, 2023.05.17-ны өдрийн 1/1024 дугар техникийн нөхцөл, тайлбар хүргүүлэх тухай албан бичиг, техникийн нөхцөл, схем зураг, 2023.05.17-ны өдрийн 1/1025 дугаар замын зураг хүргүүлэх тухай албан бичиг, 2023.04.24-ний өдрийн 1/806 дугаар техникийн нөхцөл шинэчлэн гаргуулах тухай албан бичиг, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, кадастрын зураг, барилгын зураг төсөл, гадна, дулаан, цэвэр усан хангамжийн системийг угсарсан, сорилтоор шалгасан акт, г*******, *******, зураг зүйн газрын 2023.06.30-ны өдрийн 1/141 техникийн нөхцөл шинэчлэн авах тухай албан бичиг, техникийн нөхцөлийн мэдүүлэг, Соёлын өвийн үндэсний төвийн 2023.08.30-ны өдрийн 07/430 дугаар албан бичиг, 2024.04.11-ний өдрийн 1/889 дүгээр албан бичиг, ээлжийн ажлын тайлан, Хот байгуулалт, хөгжлийн газрын 2024.04.23-ны өдрийн 01-05/1086 дугаар албан бичиг, Барилгын хөгжлийн төвийн 2024.05.02-ны өдрийн 1/1123 дугаар албан бичиг, Г*******, *******, зураг зүйн газрын 202.05.04-ний өдрийн 1/890 дугаар албан бичиг, 2023.06.14-ний өдрийн 1/1266 дугаар гэрээний хэрэгжилтийг хамтран дүгнэх тухай албан бичиг, 2023.06.30-ны өдрийн 1/1413 дугаар уулзалт зохион байгуулах тухай, 2023.07.26-ны өдрийн 3/1568 дугаар албан бичиг, 2023.10.10-ны өдрийн 1/2087 дугаар албан бичиг, 2024.01.19-ний өдрийн 1/164 дугаар албан бичиг, ГЗБГЗЗЕГ-ын даргын тушаалаар байгуулсан ажлын хэсгийн төлөөллийн Т******* ХХК-ийн удирдлагатай хийх уулзалтын хөтөлбөр, Г*******, *******, зураг зүйн Е газрын 2024.01.29-ний өдрийн 1/223 дугаар албан бичиг, барилга угсралтын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухай хамтран ажиллах 2020/253 дугаар гэрээний нэмэлт өөрчлөлт, Газар зохион багуулалт, *******, зураг зүйн Е газрын 2024.03.06-ны өдрийн 1/580 дугаар хариу хүргүүлэх тухай албан бичиг зэргийг ирүүлсэн. /хх-ийн 49-75, 87-184/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ Орон сууц захиалах гэрээг 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэгч хариуцагч байгууллагатай байгуулсан. Энэ гэрээний гол нөхцөл нь хариуцагч байгууллагын танилцуулсны дагуу байрны 4 дүгээр давхрын 16 тоот, 55 м.кв орон сууц байрыг сонгож, м.кв-ийн үнэ нь 1 000 000 төгрөг буюу нийт үнэ 55 000 000 төгрөг болно гэж тохиролцож гэрээ байгуулсан. Урьдчилгаа төлбөр төлснөөр гэрээ хүчин төгөлдөр болж, гэрээ хуваарийн дагуу төлнө гэж заасан. Гэрээний 2.2.1-т гэрээ байгуулснаас даруй урьдчилга төлбөрийн 30 хувийг төлнө. 2.2-т карказ дүүргэлт хийж дуусмагц нийт төлбөрийн 20 хувийг төлнө. Байр ашиглалтад орж, улсын комисс хүлээж авч дүгнэлт гаргасны дараа үлдэгдэл 50 хувийг төлөхөөр тус тус тохиролцсон. Өнөөдрийн байдлаар нэхэмжлэгч нийт төлбөрийн 50 хувийг нэхэмжлэгч төлсөн. Нэхэмжлэгч тал уг гэрээний дагуу төлбөрөө төлсөн учраас өмчлөгчөөр тогтоолгохыг шаардах эрхтэй гэж үзэж байгаа. гэж тайлбарласан.
3. Хариуцагч хариу тайлбараа ирүүлээгүй байна.
4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон талуудын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1 Г*******, *******, зураг зүйн газар, Т******* ХХК-ийн хооронд 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 2020/253 дугаар Барилга угсралтын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухай хамтран ажиллах гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр Хан-Уул дүүргийн хороо, Архивын Е газрын баруун талд байрлах, Г*******, *******, зураг зүйн газрын эзэмшлийн 3000 м.кв талбай бүхий газарт 209 айлын орон сууцны барилгыг Т******* ХХК барихаар харилцан тохиролцож, уг барилгаас 84 орон сууцыг захиалагч талын албан хаагчдад хөнгөлөлттэй үнээр захиалан бариулахаар тохиролцсон байна./хх-ийн 12-18/
4.2 Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч Э.Э******* хариуцагч Т******* ХХК-ийн хооронд 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 08/28/21 дугаар Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн хороонд баригдах г*******, ******* зураг зүйн газрын ажилчдын орон сууцны хотхонд орон сууц захиалан бариулах гэрээг байгуулагдаж, уг гэрээгээр , хорооны нутаг дэвсгэрт Г*******, *******, зураг зүйн газрын эзэмшлийн газарт баригдах 209 айлын орон сууцны орц, 4 давхар, 16 тоотод байрлах, 55 м.кв 2 өрөө орон сууцыг 1 м.кв нь 1 000 000 төгрөг, нийт 55 000 000 төгрөг байх ба урьдчилгаа төлбөр 30 хувь буюу 16 500 000 төгрөгийг 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр, каркас дүүргэлт хийгдэж дуусмагц нийт төлбөрийн 20 хувь буюу 11 000 000 төгрөг, байр ашиглатанд орж байнгын ашиглатанд хүлээн авах комиссын дүгнэлт гарсны дараа үлдэгдэл 50 хувь болох 27 500 000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон байна. /хх-ийн 3-8/
4.3 Гэрээний дагуу нэхэмжлэгч Э.Э******* нь хариуцагч Т******* ХХК-ийн Хаан банкны 51755 тоот данс руу 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 16 500 000 төгрөгийг 2р орц 4 давхар 16 тоот Э.Э******* гэх утгатайгаар, Хаан банкны 5070 тоот А гэх данснаас, 2021 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 11 000 000 төгрөгийг 2 орц 4 давхар 16 тоот э******* 91923636 гэх утгатайгаар Хаан банкны 502083 тоот данснаас тус тус шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан шилжүүлгийн мэдээлэл гэх баримтуудаар тогтоогдсон./хх-ийн 10,11/
5. Талуудын хооронд гэрээ байгуулагдсан эсэх асуудлаар маргаагүй хэдий ч хариуцагч Т******* ХХК нь гэрээний дагуу орон сууцыг барьж хүлээлгэн өгөх үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс маргаан үүссэн гэж үзэхээр байна.
6. Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.
7. Нэхэмжлэгч Э.Э******* нь дээрх гэрээнд заасан хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлсэн, түүнчлэн орон сууцыг хүлээн авснаар үлдэгдэл төлбөрөө төлнө гээд, талуудын байгуулсан гэрээний 2.2.1-т Талууд гэрээ байгуулж гарын үсэг зурснаас хойш урьдчилгаа төлбөр нийт үнийн дүнгийн 30 хувь буюу 16 500 000 төгрөгийг 2020 оны 9 дүгээр сарын 15 өдөр, 2.2.2-т Каркас дүүргэлт хийгдэж дуусмагц нийт төлбөрийн 20 хувь буюу 11 000 000 төгрөгийг, 2.2.3-т Байр ашиглалтанд орж байнгын ашиглалтанд хүлээн авах комиссын дүгнэлт гарсны дараа үлдэгдэл 50 хувийн төлбөр 27 500 000 төгрөгийг төлнө гэж заасныг зөрчөөгүй гэж тайлбарлажээ.
8. Хэргийн баримт, гуравдагч этгээд Г*******, *******, зураг зүйн Е газрын тайлбар зэргээс хариуцагч Т******* ХХК нь гэрээнд заасан хугацаанд орон сууцыг хүлээлгэж өгөх боломжгүй болж, 2024 оны 02 сарын 26-ны өдрийн гэрээгээр 2020.08.31-ний өдрийн Барилга угсралтын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухай хамтран ажиллах 2020/253 дугаар гэрээний 1.2 дахь заалтын 2021 оны 4 дүгээр улиралд гэснийг 2024 оны улиралд гэж өөрчлөлт оруулсан нэмэлт өөрчлөлт оруулсан байна. /хх-ийн 20/
9. Харин хариуцагч Т******* ХХК нь нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээгээр тохирсон хугацаанд орон сууцыг ашиглалтад оруулж, улсын комисст хүлээлгэж өгөөгүй болох нь, түүнчлэн Т******* ХХК нь барилгын үнийг 2 900 000 төгрөгөөр тооцож гэрээг байгуулах, зөвшөөрөөгүй тохиолдолд гэрээг цуцлах байр суурьтай байгаа зэргээс маргаан үүссэн талаар нэхэмжлэгч болон гуравдагч этгээд тайлбар гаргаж, холбогдох баримтуудыг ирүүлсэнд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагад татгалзсан болон зөвшөөрсөн хариу тайлбарыг гаргаагүй байна.
10. Эдгээрээс дүгнэхэд хариуцагч Т******* ХХК гэрээний зүйл болох орон сууцыг ашиглалтад оруулж, хүлээлгэн өгөх үүргээ хойшлуулсны улмаас нэхэмжлэгч үлдэгдэл төлбөр 27 500 000 төгрөгийг төлөөгүй нь Иргэний хуулийн 22 зүйлийн 222.2-т Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж заасанд хамаарахаар байна.
Тодруулбал, хариуцагч Т******* ХХК гэрээний зүйл болох орон сууцыг ашиглалтад оруулж, хүлээлгэн өгөх үүрэгтэй тул нэхэмжлэгчийг шаардах эрхтэй гэж дүгнээд хариуцагч орон сууцыг ашиглалтад оруулж, улсын комисст хүлээлгэн өгмөгц, нэхэмжлэгч үлдэгдэл төлбөр болох 27 500 000 төгрөгийг хариуцагчид төлж барагдуулна гэснийг дурдаад, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
11. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.Э******* нь хүсэл зоригийн дагуу орон сууцны төлбөрийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлж, , хорооны нутаг дэвсгэрт Г*******, *******, зураг зүйн газрын эзэмшлийн газарт баригдах 209 айлын орон сууцны орц, 4 давхар, 16 тоотод байрлах, 55 м.кв 2 өрөө орон сууцыг өмчлөх эрхтэй этгээд гэж үзнэ. /Шинэ хаяг: , хороо, Б /17121/, А, байр, 1 дүгээр орц, 4 давхар, 16 тоот/
12. Дээрхийг нэгтгээд нэхэмжлэгч Э.Э*******ыг , хоро, Б /17121/, А, байр, 1 дүгээр орц, 4 давхар, 16 тоотод байрлах, 55 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Э*******ыг , хоро, Б /17121/, А, байр, 1 дүгээр орц, 4 давхар, 16 тоотод байрлах, 55 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.Э*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 382 950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Т******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 382 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.Э*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ