Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 308/шш2025/00110

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа би:

  Нэхэмжлэгч: У хотын Ч дүүрэг, Д.С т-5 Ш/х-22 Г банкны төв байранд байрлах, Г банк ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д аймгийн С сумын *-р баг, Э гудамж, *-р баг ** айл ** тоотод оршин суух, Э Н холбогдох,

Зээлийн гэрээний үүрэг болох 9,674,677.13 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээЭ.Н нь 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Г банктай дижитал зээлийн гэрээ /цалингийн зээл/ байгуулж 10,000,000 төгрөгийн зээлийг жилийн 21 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай зээл авсан. Зээлдэгч Э.Н нь дижитал зээлийн гэрээнд заасны дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 111 хоног хугацаа хэтрүүлэн банкийг хохироож байгаа бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 9,674,677.13 төгрөг, нотариатын төлбөр 8,500 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 169,744.83 төгрөгийн хамт Г банканд олгуулж өгнө үү. гэжээ.

Талуудын ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Зээлдэгч Э овогт Н нь дээрх шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа гэж мэдэгдэн гар хүсэлт бичсэн ба хялбаршуулсан журмаар нэхэмжлэхийн шаардлагын дүнг дараах эргэн төлөлтийн хуваарийг дагуу төлүүлэхээр болов. Үүнд: 2025 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 1,075,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 1,075,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 1,075,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 1,075,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 1,075,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 1,075,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 1,075,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 1,075,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 1,074,677.13 төгрөг.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г банк ХК нь хариуцагч Э.Н холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9,674,677.13 төгрөг гаргуулахаар шаарджээ. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 1,075,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 1,075,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 1,075,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 1,075,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 1,075,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 1,075,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 1,075,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 1,075,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 1,074,677.13 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр талууд харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул уг эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Г банк ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Э.Н холбогдох зээлийн гэрээний үүрэгт 9,674,677.13 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Э.Н нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 1,075,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 1,075,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 1,075,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 1,075,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 1,075,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 1,075,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 1,075,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 1,075,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 1,074,677.13 төгрөг төлөхөөр талууд харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 169,744.83 төгрөгийн 84,872.42 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Н улсын тэмдэгтийн хураамжид 84,872.42 төгрөг, төрийн сангийн ************** данснаас 84,872.42 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгч Г банк ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ  Б.ГОНЧИГСУМЛАА