| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Энхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2024/04683/И |
| Дугаар | 192/ШШ2025/00196 |
| Огноо | 2025-01-14 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 192/ШШ2025/00196
2025 оны 01 сарын 14 өдөр Дугаар 192/ШШ2025/00196 Улаанбаатар хот
ОН*******ОЛ УЛСЫН НЭРИЙН ӨНӨӨС
Баянгол, *******, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 1 дүгээр хороо, ******* тауэр, 8 давхарт байрлах ******* ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 18 дугаар хороо Fides тауэр, ******* тоот хаягт байрлах ******* ******* ХХК /РД:2722402/-д холбогдох
23 509 332 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөөлөгч Б., Б., Хариуцагчийн өмгөөлөгч Э.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Дулмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан 23 509 332 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Таван богд финанс ББСБ ХХК нь хариуцагч ******* ******* ХХК-тай 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр *******ХХА 21/31/23 тоот гэрээ байгуулан Mima бр*******ийн MJ20/80M маркийн 2.0 тнн даацтай, 8 метр өндөрт гаргах, авто сэрээт ачигчийг авахаар худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээний 2 дугаар зүйлийн 2.2.2-т заасны дагуу манай компани нь 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хариуцагч компани *******оломт банкны 1102574298 тоот дансанд урьдчилгаа 79 200 000 төгрөгийг 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр үлдэгдэл төлбөр болох 73 458 000 төгрөгийг нийт 152 658 000 төгрөгийг шилжүүлсэн. *******эвч хариуцагч гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.2-т Нийлүүлэгч нь барааг ажлын 45 хоног / хуанлийн 60 хоног/-ийн хугацаанд худалдан авагчид нийлүүлэх буюу 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдөр гэхэд оруулж ирэх үүргээ биелүүлээгүй явсаар 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр бид******* хүлээлгэж өгсөн ч өнөөдрийг хүртэл талуудын байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.3.1-т Талууд тоног, төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хүлээлцсэн акт үйлдэн, ашиглалтын зааварчилгааны сургалтанд захиалагчийн ажилтнуудыг хамруулан, гарын үсэг зурж, баталгаажуулсны үндсэн дээр тоног төхөөрөмжийг захиалагчид албан ёсоор хүлээлгэн өгнө гэж, 3.3.2-т Нийлүүлэгч нь ачигчийн эхний үйлчилгээг үнэгүй хийх ба нийлүүлэгчийн эрх бүхий зөвшөөрөгдсөн ажилтан захиалагч талд сургалт хийж, зааварчилгаа өгөн хүлээлгэн өгнө гэж, 3.4.4-т Худалдагч нь худалдан авагчийн ажилтнуудад техник ашиглалт, үйлчилгээний талаар дэлгэрэнгүй сургалт зохион байгуулж сургалтын үр дүн танилцуулна гэж 4 дүгээр зүйлийн 4.2.2-т Нийлүүлэгч нь захиалагч талын ажилтнуудад ачигчийн ашиглалт үйлчилгээний талаар зааварчилгааг дэлгэрэнгүй сургалт зохион байгуулж, сургалтын үр дүнг танилцуулах үүрэгтэй гэж тус тус заасан гэрээний үүргээ биелүүлээгүй. Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар алдангийн нийт дүн гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж тус тус заасны дагуу нийт 152 658 000 төгрөгийн төлбөрөөс 0,1 буюу 1 өдрийн 152 658 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл нийт 154 хоногийн нийт 23 509 332 төгрөгийн алдангийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч ******* ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын эс зөвшөөрөх бөгөөд дараах байдлаар татгалзлаа тайлбарлаж байна. Үүнд: Нэхэмжлэгч Таван богд Фүүдс ХХК болон ******* ******* ХХК нар нь 2023 оны 04 сарын 03-ны өдөр *******ХХАА 21/31/23 дугаартай Авто сэрээт ачигч худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Тус гэрээний 1.1, 3.2.1-т заасны дагуу манай компани нь нэхэмжлэгч Таван богд Фүүдс ХХК-д Mima бр*******ийн MJ20/80M маркийн 2.0 тн даацтай, 8 метр өндөрт өргөх, авто сэрээт ачигч 1 ширхэгийг ажлын 45 хоног / хуанлийн 60/-ийн хугацаанд нийлүүлэх, Таван богд Фүүдс ХХК нь гэрээний 2.2-т заасан нөхцлийн дагуу барааны үнийг ******* ******* Стар ХХК-д төлөх үүргийг тус тус хүлээсэн. 40 хувьтай тэнцэх 79 200 000 төгрөгийг манай компанийн *******оломт банк ХК-ийн дансанд хийсэн.анай зүгээс үл хамаарах гэнэтийн нөхцөл байдлын улмаас Бүгд найрамдах Хятад ард улсын хил хаагдаж, эрээн хотоос нэвтрэх тээврийг онгол улсын хилээр, дэс дараалалд оруулан гаргах болсонтой холбоотойгоор барааг гэрэ******* заасан хугацаанаас 229 хоногийн дараа буюу 2024 оны 01 сарын 31-ний өдөр биет байдлын болон эрхийн догодолгүй барааг нэхэмжлэгчид хүлээлгэж өгсөн байдаг. Өдөр тутамд гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 0,1 хувиар алданги тооцно гэж гэрээ хийсний дагуу гэрээний дүн болох 198 000 000 төгрөгөөс 0,1 хувь алданги 229 хоногоор тооцож, алданги нийт 45 343 000 төгрөг үлдэгдэл 118 800 000 төгрөгөөс хасаад нэхэмжлэгч тал 73 458 000 төгрөгийг манай данс руу шилжүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл манай талаас гэрээний 1.2-т заасан үүргээ биелүүлээгүй, алдангиа хасаж авсан байхад үүнээс хойш алданги тооцож нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. өн талаас 2024 оны 01 сарын 31-ний өдөр хүлээлцсэн акт үйлдсэн. Тэр үед яаж хэрэглэх талаар зааварчилгаа, сургалт явуулсан байдаг. *******эвч Таван богд Фүүдс ХХК хүлээлгэж өгөх үедээ авсан мэдээлэлүүдийг зөвлөмж зэргийг дагаж мөрдөөгүй болоод сэрээт ачигч нь хуурай цэнэгтэй байхад цэнэглээгүй учраас зай унасан байдаг. Улмаар нэхэмжлэгчийн хайхрамжгүй байдлаас үүссэн гэмтэлийг манайх үнэ төлбөргүй хэвийн ажиллагаанд оруулж өгсөн байдаг. 2024 оны 01 сарын 31-ний өдөр, 5 сарын 30-ны өдөр, 6 сарын 25-ны өдөр, 7 сарын 05-ны өдөр, 08 сарын 20-ны өдөр тус тус Сэрээт ачигчийн үзлэгийн оношилгооны хуудас зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Ийм байхад нэхэмжлэгч талаас дахиж алданги тооцсон нь үндэслэлгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчээс: 2024.07.08-ны өдөр улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ******* ******* ХХК-ийн хуулийн этгээдийн гэрчилгээ, 2024.07.08-ны өдрийн итгэмжлэл, Forklift үнийн харьцуулалт, 2023.04.03-ны өдрийн Авто сэрээт ачигч худалдах, худалдан авах №*******ХХАА 21/31/23 тоот гэрээ, Авто сэрээт өргөгчийн дэлгэрэнгүй үзүүлэлт, үнэ, 2023.03.15-ны өдрийн Баталгаат засварын журам-Хавсралт №2, 2024.01.31-ний өдрийн Сэрээт өргөгчийн хүлээлцсэн акт, *******эрээ дүгнэсэн акт зэргийг нотлох баримтаар хэрэгт ирүүлсэн байна. /хх 3-16 тал/
4. Хариуцагчаас: ******* ******* ХХК-ийн хуулийн этгээдийн гэрчилгээ, итгэмжлэл, 2024.10.10-ны өдрийн гүйлгээний баримт, депозит дансны хуулга, 2024.01.31-ний өдрийн Сэрээт өргөгчийн хүлээлцсэн акт, 2024.04.16-ны өдрийн Сэрээт өргөгчийг хүлээлцсэн акт, 2024.05.30-ны өдрийн Сэрээт ачигч үзлэг оношилгоо хийсэн баримт, 2024.06.25-ны өдрийн Сэрээт ачигч үзлэг оношилгоо хийсэн баримт, 2024.07.05-ны өдрийн Сэрээт өргөгчийн үзлэгийн акт, 2025.01.13-ны өдрийн 25/02, 25/03 дугаар итгэмжлэлүүд, 2025.01.14-ний өдрийн 25/01 дүгээр Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг тус тус нотлох баримтаар хэрэгт ирүүлсэн байна. /хх 28-29, 38-48, 85-88 тал/
5. Хавтаст хэргийн 27 дугаар талд авагдсан баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй үндэслэлээр үнэлээгүй.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан 23 509 332 төгрөг гаргуулахаар шаардаж, шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр *******ХХАА 21/31/23 тоот гэрээг хариуцагчтай байгуулан Mima бр*******ийн MJ20/80M маркийн 2.0 тн даацтай, 8 метр өндөрт өргөх, авто сэрээт ачигчийг худалдан авахаар тохиролцсон. Уг гэрээний 3.3.1-д Талууд тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хүлээлцсэн акт үйлдэн, ашиглалтын зааварчилгааны сургалтанд захиалагчийн ажилтнуудыг хамруулан, гарын үсэг зурж баталгаажуулсны үндсэн дээр тоног төхөөрөмжитйг захиалагчид албан ёсоор хүлээлгэн өгнө гэж заасан. Хариуцагч тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн боловч гэрэ******* заасны дагуу холбогдох сургалтыг явуулаагүй нь гэрээний зүйлийг гэрэ******* заасан журмын дагуу хүлээлгэн өгөөгүй гэж үзэх үндэслэл болох бөгөөд манай байгууллага холбогдох зааварчилгааг аваагүйн улмаас тоног төхөөрөмжийг зориулалтын дагуу ашиглаж чадахгүйд хүрээд байна. Иймд гэрээний 5.3, Иргэний хуулийн 232.4-т зааснаар гэрээний нийт үнийн дүн 152 658 000 төгрөгөөс 2024.02.06-ны өдрөөс 2024.07.08-ны өдрийг хүртэл 154 хоногийн алданги 23 509 332 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй гэж тодорхойлж байна.
3. Хариуцагч ******* ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр *******ХХАА 21/31/23 тоот гэрээний зүйл болох авто сэрээт ачигчийг 2024 оны 01 сарын 31-ний өдөр хүлээлцсэн акт үйлдэж, хүлээлгэн өгсөн. *******эрээний зүйлийг хугацаа хэтрүүлж хүлээлгэн өгөх болсон шалтгаан нь Бүгд найрамдах Хятад ард улсын хил хаагдаж, Эрээн хотоос нэвтрэх тээврийг онгол улсын хилээр, дэс дараалалд оруулан гаргах болсонтой холбоотойгоор гэрэ******* заасан хугацааг 229 хоногоор хэтрүүлж, 2024.01.31-ний өдөр биет байдлын болон эрхийн догодолгүй барааг нэхэмжлэгчид хүлээлгэж өгсөн. Ийнхүү хугацаа хэтрүүлсэн үндэслэлээр гэрэ******* заасны дагуу хоног тутам 0.1 хувийн алданги тооцож, гэрээний нийт үнийн дүн 198 000 000 төгрөгөөс 229 хоногт 45 343 000 төгрөгийн алданги суутгуулсан. Сэрээт ачигчийг 2024.01.31-ний өдөр акт үйлдэн хүлээлцсэн ба тухайн үед яаж хэрэглэх талаар зааварчилгаа, сургалтыг явуулсан, завсар үйлчилгээ үзүүлэх бүртээ зааварчилгаа өгч байсан болох нь оношлогооны хуудасны дүгнэлт хэсэгт дурдагдсан бичвэрээр нотлогдоно. Иймд нэхэмжлэгч үндэслэлгүйгээр алданги тооцож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.
4. Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, тус шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 3 дугаарт дурдагсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1 Зохигч 2023.04.03-ны өдөр Авто сэрээт ачигч худалдах, худалдан авах *******ХХАА 21/31/23 дугаар гэрээг байгуулж, Mima бр*******ийн MJ20/80M маркийн 2.0-тн даацтай, 8 метр өндөрт өргөх, авто сэрээт ачигчийг 198 000 000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцож, талууд гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажуулсан, /хх 6-10 тал/
4.2 2024.04.07-ны өдөр ******* ******* ХХК нь ******* ******* ХХК-ийн *******оломт банкны 1102574298 тоот данс руу 79 200 000 төгрөгийг ЕВ-248. Сэрээт өргөгчийн урьдчилгаа төлбөр 40 хувь гүйлгээний утгатайгаар гүйлгээ хийсэн, /хх 48 тал/
4.3 Зохигч 2023.03.15-ны өдөр Баталгаат засварын журам Хавсралт №2-ыг байгуулж, Хэвийн солигдох эд ангийг 12 сар, тусгай солигдох эд өнгийг 3 сар, литиум батерей багцыг эд ангиас хамааран 12-60 сарын хугацаанд баталгаат засвар хийхээр харилцан тохиролцож, талууд гарын үсэг тамга тэмдгээр баталгаажуулсан, /хх 11-13 тал/
4.4 2024.01.31-ний өдөр ******* ******* ХХК-ийн ажилтан Э.Сумъяабазар Сэрээт өргөгчийг ******* ******* ХХК-ийн ажилтан Б.ид хүлээлгэн өгч, акт үйлдсэн, /хх 14 тал/
4.5 Зохигч гэрээ дүгнэсэн акт үйлдэж, Худалдагч ******* ******* ХХК нь гэрээгээр тохиролцсон барааг 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр ******* ******* ХХК-д хүлээлгэн өгсөн тул Таван богд ******* ХХК нь алдангид 45 342 000 төгрөгийг тооцож, үлдэх төлбөрөөс хасаж шилжүүлэхээр, худалдагч ******* ******* ХХК нь ******* ******* ХХК-ийн агуулахад буулгаж, хүлээлгэн агсан авто сэрээт ачигчийг худалдан авагчийн хүсэлтээр тогтоосон хугацаанд үнэ төлбөргүй угсарч суурилуулж өгөхөөр тус тус харилцан тохиролцож, талууд гарын үсэг тамга тэмдгээр баталгаажуулсан, /хх 16 тал/
4.6 2024.02.05-ны өдөр ******* ******* ХХК нь ******* ******* ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 406188837 тоот данс руу 73 541 465,6 төгрөгийг ЕВ Сэрээт өргөгчийн үлдэгдэл төлбөр гүйлгээний утгатайгаар гүйлгээ хийсэн, /хх 39 тал/
4.7 2024.05.30-ны өдөр, 2024.06.25-ны өдөр, 2024.07.05-ны өдөр, 2024.08.20-ны өдөр тус тус Сэрээт ачигчид үзлэг оношилгоо хийж, акт үйлдсэн зэрэг үйл баримт тогтоогдож байна. /хх 43-47 тал/
5. Зохигч гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээний төлбөрт төлсөн үнийн дүн, авто сэрээт ачигчийг биет байдлаар нь хүлээлгэн өгсөн огноо, гэрээний нийт үнийн дүнгээс алданги 45 342 000 төгрөг тооцсон зэрэг үйл баримтад маргаангүй, харин сэрээт ачигчийг ашиглах зааварчилгааны сургалт явуулсан эсэх талаар зөрүүтэй тайлбар гаргаж, улмаар гэрээний зүйлийг гэрэ******* заасан нөхцлийн дагуу хүлээлгэн өгсөн эсэх, алданги шаардах эрхтэй эсэхэд маргаантай.
6. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
Түүнчлэн талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.1.1-д Захиалагч нь барааны нийт үнийн дүнг 100 хувь төлж, нийлүүлэгч нь захиалагчид барааг өмчлөх эрхийн хамт шилжүүлэн өгснөөр энэхүү худалдах худалдан авах гэрээний хугацаа дуусгавар болно гэж, 3.3.1-д талууд тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хүлээлцсэн акт үйлдэн ашиглалтын зааварчилгааны захиалагчийн ажилтнуулыг хамруулан, гарын үсэг зурж баталгаажуулсны үндсэн дээр тоног төхөөрөмжийг захиалагчид албан ёсоор хүлээлгэн өгнө гэж, 5.3-т Нийлүүлэгч нь гэрээний 4.2.1-д заасан үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгэгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг захиалагчид төлнө. Захиалагч нь алдангийг нийлүүлэгчид өгөх дараагийн төлбөрөөс суутган тооцно гэж тус тус тохиролцсон байна.
Дээрхээс үзэхэд хариуцагчийн худалдах худалдан авах гэрээгээр хүлээсэн үндсэн үүрэг нь гэрээний зүйлийг эрхийн болон биет байдлын доголдолгүй хүлээлгэн өгөх байх ба хэргийн баримтаар авто сэрээт ачигчийг 2024.01.31-ний өдөр болох нь тогтоогдсон.
7. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж, 232.6-д Хууль болон гэрэ******* заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж тус тус заасан.
Хуульд заасан алдангийн зохицуулалт нь үүргийн гүйцэтгэлийг хугацаа хожимдуулсны хариуцлага гэж ойлгоно.
Нэхэмжлэгч авто сэрээт ачигчийг ажиллуулах талаар зааварчилгаа сургалтыг явуулах үүргээ биелүүлээгүй нь гэрээний зүйлийг зохих ёсоор хүлээлгэн өгөөгүй гэж үзэх үндэслэл болно гэж тайлбарлах хэдий ч сургалт явуулаагүй гэх үйл баримт бичгийн баримтаар нотлогдохгүй байхаас гадна 2024.08.20-ны өдрийн сэрээт ачигчид үзлэг оношилгоо хийсэн баримтын дүгнэлт хэсэгт ...заавар зааварчилгааны дагуу цэнэглэж ашиглаж байгаа... гэх бичвэр болон гэрээ дүгнэсэн акт зэрэг баримтаар үгүйсгэгдэж байна.
Нөгөө талаас нэгэнт худалдах худалдан авах гэрээний дагуу гэрээний зүйлийг хүлээлгэн өгсөн үйл баримт маргаангүй тогтоогдож байгаа тохиолдолд холбогдох сургалт зааварчилгааг өгөөгүй гэх үндэслэл нь гэрэ******* заасан үүргийг хугацаа хожимдуулж гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэл болохгүй.
Иймд хариуцагчийг худалдах худалдан авах гэрээний үүрэгт авто сэрээт ачигчийг эрхийн болон биет байдлын доголдолгүй хүлээлгэн өгөх үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нотлох баримт шинжлэн судалсны дараа н.Сумъяабазар, н.өнхбат нараас гэрчийн мэдүүлэг авахуулах, 2024 оны 6 дугаар сард нэхэмжлэгчээс хариуцагчид илгээж байсан сургалт явуулах тухай хүсэлтийг нотлох баримтаар ирүүлэх үндэслэлээр шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт гаргасныг хүлээн авах үндэслэлгүй гэж үзсэн. Учир нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д зааснаар гаргах хүсэлт байгаа эсэхийг тодруулахад байхгүй гэж тайлбарласан. өн 2024.07.09-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээс хойшхи хугацаанд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ нотлох үүргээ хэрэгжүүлэх боломжит хугацаа байсан гэж үзсэн болохыг дурдах нь зүйтэй.
9. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТО*******ТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг тус тус баримтлан хариуцагч ******* ******* ХХК /РД:27224042/-иас 23 509 332 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн урьдчилан төлсөн 275 497 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАР*******АЛА*******Ч Д.ЭНХЦЭЦЭ*******