2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 192/ШШ2025/01537

 

 

 

 

 

 

 

 

 

       2025           02            20                                            192/ШШ2025/01537

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  *******,*******, Дэнж 10 дугаар гудамж 425 тоот хаягт оршин суух Төрмөнхийн Мөнхтулга  /РД:ИН91083015/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,******* холбогдох, 

 

Эцэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Отгончимэг, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвдулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч  холбогдуулан эцэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: “Миний бие  нь 2022 онд иргэн танилцаж, улмаар цаашдын амьдралаа зохиож залуу нэгэн гэр бүлийн хамт сайхан амьдрахыг зорьж, дотно харилцаанд орж, 2 гэрийн дунд явсаар өдий хүрч дундаас минь хүү л төрсөн. Гэтэл хүү маань 1 удаа өвдсөн, тэр үед миний бие шаардлагатай бол цусаа хүртэл өгий гэхэд ээж ******* нь маш их дургүйцсэн. Энэ үеэс миний бие, миний хүүхэд мөн биш эсэхэд эргэлзэж эхэлсэн. Хүү маань одоо 6 сартай бид 2 албан ёсны баталгаатай гэр бүл биш. Хүү маань надаар овоглож төрсний гэрчилгээ авсан. Хүү  болон өөртөө шинжилгээ хийлгүүлж, миний хүү мөн биш болохыг тогтоолгох хүсэлттэй байна. Хэрвээ хүү  миний хүү мөн болох нь шинжилгээгээр тогтоогдвол миний бие нь хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүргээ биелүүлж тухайн бүс нутагт мөрдөгдөж байгаа түвшингээр тэтгэмжийг хүүдээ төлнө. Цаашид ээж *******тай хамт амьдарч гэрлэлтээ батлуулахгүй” гэжээ.

 

Нэхэмжлэгч ******* нь шүүх хуралдаан дээр гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа: “Эцэг тогтоолгох шинжилгээний хариу ирсэн ба эцэг биш гэсэн шинжээчийн дүгнэлт ирсэн байна. Иймд шинжээчийн дүгнэлт гарсантай холбогдуулан хүү  овгийг солиулах нэхэмжлэлийн шаардлагаа  нэмэгдүүлж байна” гэжээ.

 

Хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хүүхдийн овог солиулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Харин шинжээчийн дүгнэлтийг зөвшөөрөхгүй байна. Би нэхэмжлэгчтэй хамт амьдарч байх хугацаанд өөр хүн байгаагүй” гэжээ.

 

            Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Уясах өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Хан-Уул дүүргийн 08 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, фото зураг зэргийг ирүүлжээ.

 

Хариуцагчаас нотлох баримт ирүүлээгүй байна.

 

Шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШЗ2024/24491 дугаартай захирамжаар Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 460 дугаартай шинжээчийн дүгнэлт гаргуулсан.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.    Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хүү  эцэг мөн эсэхийг тогтоолгох, хүүхдийн овгийг солиулах шаардлага гаргажээ.

 

Хариуцагч ******* нь хүүхдийн овог солиулах шаардлагыг нь зөвшөөрч, Т.Мөнхтулгыг хүү эцэг мөн гэж маргадаг.

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

 

3.1. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 460 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “биологийн эцэг байх боломжтой, биологийн эцэг байх магадлал 00.00% байна” гэжээ. /хавтаст хэргийн 24 дахь тал/

 

3.2. Зохигчид 2024 оны 4 дүгээр сарын 04-ны өдөр хүү төрсөн тухайд, овоглосон тухайд маргаангүй, эцэг мөн эсэхэд маргаантай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1. “Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ”,  133.1.1. “эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох”, 135 дугаар зүйлийн 135.1. “Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ”, 135.2. “Эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно” 135.2.7. “хүүхдийн эцэг, эхийг тогтоох” гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлт нь хуулийн дээрх заалтад хамаарах тул шүүх онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт “Эцэг, эхийг тогтооход хариуцагч хүүхдийн эцэг, эхтэй эр, эмийн харилцаатай байсныг нотлох баримт, эмнэлгийн шинжилгээ, бусад баримтыг үндэслэнэ” гэж заасан тул 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 460 дугаартай шинжээчийн дүгнэлтийг үндэслэн, нэхэмжлэгч  эцэг биш болохыг тогтоож шийдвэрлэв.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 12 дугаар зүйлд заасан үндэслэлээр гаргасан нэхэмжлэл, хүсэлт, гомдолыг шүүх харьяалан шийдвэрлэнэ”, 65 дугаар зүйлийлн 65.1. “Шүүгч дараахь тохиолдолд захирамж гарган нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана”, 65.1.1. “энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан хэргийн харьяалал зөрчсөн” гэж заасан тул хүү  овгийг солиулах шаардлага нь иргэний хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш байх тул уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

7. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйл,133 дугаар зүйлийн 133.1,1, 135 дугаар зүйлийн 135.2.7 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.  эцэг биш болохыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар 65.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан  овгийг солиулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ш.ОТГОНБАЯР