Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 308/шш2025/00111

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа би:

  Нэхэмжлэгч: У хотын С дүүрэг, *-р хороо Е сайд А гудамж Х банкны төв байранд байрлах, Х банк ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д аймгийн С сумын *-р баг, Г гудамж, ** тоотод оршин суух, Н М холбогдох,

Зээлийн гэрээний үүрэг болох 43,067,730.12 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээХ Банк нь 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Н овогтой М- тай 1020093310 дугаартай Зээлийн гэрээг цахимаар байгуулан 50,000,000 /Тавин сая/ төгрөгийг жилийн 15,6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон. Зээлийн гэрээний 1.7-д "... зээл эргэн төлөх эх үүсвэр нь Зээлдэгчийн цалин /өрхийн орлого/ аж ахуйн үйл ажиллагааны болон адилтгах бусад орлого болно." гэж заасан бөгөөд зээлдэгч тухайн орлогоор зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу эргүүлэн төлөх чадвартай болохыг түүний өр, орлогын харьцааг тооцож, шалгадаг. Мөн тус гэрээний 4.1-т "Энэхүү Гэрээ нь ... Х банкны харилцагчид үйлчилгээ үзүүлэх мастер гэрээний салшгүй бүрэлдэхүүн хэсэгт тооцогдох бөгөөд энэхүү гэрээгээр тухайлан тохиролцоогүй асуудлаар Х Банкны харилцагчид үйлчилгээ үзүүлэх Мастер гэрээний нөхцөлийг баримтална." гэж, Х Банкны харилцагчид үйлчилгээ үзүүлэх мастер гэрээний 9.2 дахь заалтад "Дараах нөхцөлд Зээлдэгч Гэрээнээс татгалзах эрхээ алдан, Банк санаачлан хугацаанаас өмнө зээлийн нийт төлбөрийг бүрэн төлөхийг шаардана:", 9.2.8 дахь хэсэгт "Зээлийн гэрээний харилцааг хэвийн үргэлжлүүлэх боломжгүй болсон, Банк шаардлагатай гэж үзсэн бусад тохиолдолд" гэж тус тус заасан. Х Банкнаас зээлийг олгохдоо ер, орлогын харьцаа 60 хувь байх шаардлагыг зээлдэгчид тавьдаг бөгөөд зээлдэгчийн өр, орлогын харьцаа 60 хувь байсан. Гэтэл зээлийг олгосноос хойш тухайн хувь 231.5% болж өөрчлөгдсөнөөр зээлдэгч нь 2024 оны 12 дугаар сарын 31- ний өдрөөс эхлэн зээлийг эргэн төлөх хугацааг хэтрүүлж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар нийт 48 хоногт хугацаа хэтрүүлж байна. Х Банкны зүгээс Зээлдэгчийн өр, орлогын харьцаа ийнхүү өөрчлөгдсөнөөр Зээлийн гэрээний харилцааг цаашид хэвийн үргэлжлүүлэх боломжгүй болсонд тооцон, гэрээнээс татгалзан зээлийн нийт төлбөрийг бүрэн төлөхийг шаардаж байна. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэг болон талуудын хооронд байгуулагдсан 10089448 дугаартай Х Банкны харилцагчид үйлчилгээ үзүүлэх мастер гэрээ болон 1020093310 дугаартай Зээлийн гэрээний холбогдох заалтыг тус тус үндэслэн Үндсэн зээлийн төлбөр 41,666,666.7 төгрөг, Зээлийн хүү 1,391,803.15 төгрөг, Нэмэгдүүлсэн хүү 9,260.27 төгрөг, Нийт 43,067,730.12 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шүүхийн шийдвэрт тухайлан зааж өгнө үү. гэжээ.

Талуудын ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Зээлдэгч Н овогт М нь дээрх шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа гэж мэдэгдэн гар хүсэлт бичсэн ба хялбаршуулсан журмаар нэхэмжлэхийн шаардлагын дүнг дараах эргэн төлөлтийн хуваарийг дагуу төлүүлэхээр болов. Үүнд: 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 4,350,058.82 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 2,152,474.88 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 2,115,433.79 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 2,108,310.49 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 2,072,694.06 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 2,064,146.11 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 2,042,063.92 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 2,008,584.47 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1,997,899.54 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1,965,844.75 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1,953,735.15 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,931,652.96 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 1,886,063.93 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 1,887,488.57 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1,858,995.43 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 1,843,324.20 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 1,816,255.70 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 1,799,159.82 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 1,777,077.62 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1,752,146.11 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1,732,913.24 төгрөг, 2026 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1,709,406.59 төгрөг.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х банк ХК нь хариуцагч Н.М холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 43,067,730.12 төгрөг гаргуулахаар шаарджээ. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 4,350,058.82 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 2,152,474.88 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 2,115,433.79 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 2,108,310.49 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 2,072,694.06 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 2,064,146.11 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 2,042,063.92 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 2,008,584.47 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1,997,899.54 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1,965,844.75 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1,953,735.15 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,931,652.96 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 1,886,063.93 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 1,887,488.57 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1,858,995.43 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 1,843,324.20 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 1,816,255.70 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 1,799,159.82 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 1,777,077.62 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1,752,146.11 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1,732,913.24 төгрөг, 2026 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1,709,406.59 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр талууд харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул уг эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Х банк ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Н.М холбогдох зээлийн гэрээний үүрэгт 43,067,730.12 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Н.М нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 4,350,058.82 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 2,152,474.88 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 2,115,433.79 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 2,108,310.49 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 2,072,694.06 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 2,064,146.11 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 2,042,063.92 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 2,008,584.47 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1,997,899.54 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1,965,844.75 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1,953,735.15 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,931,652.96 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 1,886,063.93 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 1,887,488.57 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1,858,995.43 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 1,843,324.20 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 1,816,255.70 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 1,799,159.82 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 1,777,077.62 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1,752,146.11 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1,732,913.24 төгрөг, 2026 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1,709,406.59 төгрөг төлөхөөр талууд харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 373,289 төгрөгийн 186,644.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.М улсын тэмдэгтийн хураамжид 186,644.5 төгрөг, төрийн сангийн **************** данснаас 186,644.5 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгч Х банк ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ  Б.ГОНЧИГСУМЛАА