Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 2023/ДШМ/41  

2023 оны 10 сарын 09 өдөр                                                     Дугаар 2023/ДШМ/41                                                              Даланзадгад сум

Ш.*******, Д.******* нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Гэрэлмаа даргалж, шүүгч Л.Угтахбаяр, Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор Т.Солонго /цахимаар/,       

Нарийн бичгийн дарга Д.Хонгорзул нарыг оролцуулан

Өмнөговь аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваанаран даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 2023/ШЗ/... дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч хяналтын прокурор Т.Солонгын бичсэн эсэргүүцлийг үндэслэн яллагдагч Ш.*******, Д.******* нарт холбогдох .............. дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

...... овогт .......*******, .......... оны 03 дугаар сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 27 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эцэг, ахын хамт амьдардаг, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ......... дугаар хороо, ......... тоот хаягт оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, /регистрийн дугаар: ......./,

......... овогт .......... *******, 1....... оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Баянхонгор аймгийн Жинст суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “******* ******* *******” ХХК-д нүүрс тээврийн жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Өмнөговь аймаг, ******* сум, .......дугаар баг, ............... ........ тоот хаягт оршин суух, урьд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн .......... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 6 жилийн хугацаагаар хорих ялаар, Өмнөговь аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/....... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссэн, /регистрийн дугаар:.........../,

 Яллагдагч Ш.******* нь 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 00:00 цагийн орчимд Өмнөговь аймгийн ******* сум нүүрс тээврийн авто замын 2 дахь километрт байрлах “******* *******” ХХК-ийн түрээсийн байранд буюу Д.*******гийн гэрт үл ялих зүйлээр маргалдаж толгойн тус газарт нь архины шилээр цохисны улмаас Д.*******гийн биед тархины доргилт, хуйхны язарсан шарх, баруун тохой, ташааны цус хуралт гэмтлийг үүсгэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Яллагдагч Д.******* нь 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 00:00 цагийн орчимд Өмнөговь аймгийн ******* сум нүүрс тээврийн авто замын 2 дахь километрт байрлах “******* *******” ХХК-ийн түрээсийн байранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ш.*******тай маргалдаж цохих самардах зэргээр эрүүл мэндэд нь халдсаны улмаас тархины доргилт, хуйх, хамар, баруун эгэм дэх зулгаралт, зүүн ташааны цус хуралт гэмтлийг үүсгэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Өмнөговь аймгийн ******* сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Т.Солонго нь яллагдагч Ш.*******, Д.******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймгийн ******* сум дахь Сум дундын шүүх:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-д зааснаар Д.*******, Ш.******* нарт холбогдох эрүүгийн ......... дугаартай хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-т “тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэсэн заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны “...шударгаар ял оногдуулах, ял завшуулахгүй байх” зорилтыг тус тус ноцтой зөрчсөн байна гэх үндэслэлээр хэргийг Өмнөговь аймгийн ******* сум дахь Сум дундын прокурорын газарт буцааж,

Хэргийг прокурорт очтол Д.*******, Ш.******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Хяналтын прокурор Т.Солонго давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ:

Шүүгчийн захирамжийг 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч танилцаад захирамжид заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүх хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж, хэргийг прокурорт буцаасан гэж дүгнэж, дараах үндэслэлүүдээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт: “Шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх “хэргийг прокурорт буцаах, эсхүл буцаахгүйгээр ердийн журмаар шийдвэрлэнэ” гэж заасан.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокуророос шилжүүлсэн тохиолдолд шүүх хэргийг “прокурорт буцаах”, эсхүл “буцаахгүйгээр ердийн журмаар шийдвэрлэх” гэсэн 2 төрлийн шийдвэрийн аль нэгийг гаргахаар хуульчлагджээ.

Шүүхийн хэлэлцүүлгийн эхэнд шүүгч “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад ердийн журмаас гадна энэ хуульд заасан тусгай журмыг шүүх баримталж болно гэж заасан тул ердийн журмаар хянан шийдвэрлэнэ” гэж хэлж, дараалал тогтоосон нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан.

Шүүх ийнхүү хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэхээр дэг тогтоож, шийдвэрлэсэн атлаа “эсхүл буцаахгүйгээр" гэх хуулийн зохицуулалтыг орхигдуулж, хэргийг “прокурорт буцаах” шийдвэр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн заалттай нийцэхгүй, ойлгомжгүй шийдвэр болсон байна.

Түүнчлэн Монгол Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 13 дугаартай тогтоолоор хялбаршуулсан журмаар эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны дэг, журмыг баталсан бөгөөд уг журмын 3 дугаар зүйлийн З.б-д: “Шүүх хэргийг прокурорт буцаахгүйгээр, ердийн журмаар хянан хэлэлцэхээр шийдвэрлэсэн тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.8 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг даруй үргэлжлүүлэн явуулах, эсхүл талуудын саналыг харгалзан шүүх хуралдааныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацааны /14 хоног/ дотор хийхээр товлон зарлаж болно...” гэж журамласан заалтыг шүүх хэрэгжүүлээгүй болно.

2. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэснээс үзэхэд хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр хэсэг буюу “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тусгай журам”-аар хялбаршуулан шийдвэрлэсэн гэж дүгнэхээр байна.

Гэтэл шүүх нь шүүгчийн 2023/ШЗ/... дугаар захирамжийн 4 дэх заалтад: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ....прокурор ....эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих ...эрхтэйг тайлбарласугай” гэж зааж, урьдчилсан хэлэлцүүлгийн үед гаргасан шүүхийн шийдвэрт прокурор эсэргүүцэл бичих тухай заалтыг баримталсан нь буруу, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт: “Шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болно” гэх хуулийн зохицуулалтыг илт зөрчсөн шийдвэр болсон байна.

Шүүхийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн дээрх зөрчил нь мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох” үндэслэлд хамаарч байна.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт: “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж заасан.

Хуулийн агуулгаас үзэхэд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах эрх хэмжээ нь шүүхэд олгогдсон байна.

Ш.*******, Д.******* нарт холбогдох эрүүгийн .......... дугаартай хэргийг прокурор хянаж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх, түүнд мөн зүйл, хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг тус тус танилцуулж, яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Шүүх хэрэгт “Өмнөговь аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/... дугаартай шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэгт холбогдсон байна” гэх дүгнэлтийг хийсэн бөгөөд хэргийг хялбаршуулсан журмаар бус, ердийн журмаар шийдвэрлэх тохиолдолд шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн заалтыг хэрэглэн, ял оногдуулах асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой гэж дүгнэж байна.

Түүнчлэн яллагдагч Ш.*******ийн өмнөх шийтгэх тогтоолоор тэнссэн хугацаа нь 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр дууссан бөгөөд Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх хэлтсийн шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Д.гийн “эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тухай” 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 41 дугаартай тогтоолыг нотлох баримтаар хавтаст хэрэгт хавсаргуулахаар улсын яллагч шүүх хуралдааны үед гаргаж өгсөн. Иймд прокуророос Ш.*******ийг эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах хугацаанд буюу 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр шүүгдэгчид урьд хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 6 сарын хугацаа нь дуусгавар болсон байсан тул прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй гэж дүгнэж байна.

Анхан шатны шүүх нь дээр дурдсанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчин, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж шийдвэр гаргаснаар оролцогчдын эрх хязгаарлагдаж, хэргийг прокурорт буцаасан илтэд үндэслэлгүй шийдвэр хүчин төгөлдөр болж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удаашрах, оролцогчдод чирэгдэл учруулах, шударга ёсны зарчим алдагдах, гэмт хэрэг үйлдсэн этгээд ял завших нөхцөл бүрдүүлсэн гэж дүгнэгдэж байна.

Иймд Өмнөговь аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн 2023 оны 07  дугаар сарын 07-ны өдрийн 2023/ШЗ/....... дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

Прокурор Т.Солонго давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Давж заалдах шатны шүүх хяналтын прокурор Т.Солонгын бичсэн эсэргүүцлийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

          Прокуророос яллагдагч Ш.*******ийг 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 00:00 цагийн орчимд Өмнөговь аймгийн ******* сум нүүрс тээврийн авто замын 2 дахь километрт байрлах “******* *******” ХХК-ийн түрээсийн байранд буюу Д.*******гийн гэрт үл ялих зүйлээр маргалдаж толгойн тус газарт нь архины шилээр цохисны улмаас Д.*******гийн биед тархины доргилт, хуйхны язарсан шарх, баруун тохой, ташааны цус хуралт гэмтлийг үүсгэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

           Яллагдагч Д.*******гийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 00:00 цагийн орчимд Өмнөговь аймгийн ******* сум нүүрс тээврийн авто замын 2 дахь километрт байрлах “******* *******” ХХК-ийн түрээсийн байранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ш.*******тай маргалдаж буюу цохих самардах зэргээр эрүүл мэндэд нь халдсаны улмаас тархины доргилт, хуйх, хамар, баруун эгэм дэх зулгаралт, зүүн ташааны цус хуралт гэмтлийг үүсгэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

           Прокурор Т.Солонго нь “прокуророос Ш.*******ийг эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах хугацаанд буюу 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр шүүгдэгчид урьд хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 6 сарын хугацаа нь дуусгавар болсон байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчин, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах” агуулга бүхий эсэргүүцэл бичжээ.

                Анхан шатны шүүхийн “шүүгдэгч Ш.******* нь Өмнөговь аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 2022/ШЦТ... дугаартай шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан *******ий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах/-т холбогдсон байна. Гэтэл Өмнөговь аймгийн ******* сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар шүүгдэгч Ш.*******тай Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял тохиролцсон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-т “тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэсэн заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны “...шударгаар ял оногдуулах, ял завшуулахгүй байх” зорилтыг тус тус ноцтой зөрчсөн байна.” гэсэн дүгнэлтүүд нь үндэслэлтэй байна.

         Шүүгчийн захирамжийг хянахад анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг хэрэглээгүй тул хяналтын прокурорын “шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах” тухай эсэргүүцлийг давж заалдах шатны шүүх хүлээн авах үндэслэлгүй, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Ш.*******ийн ялын тооцоотой холбоотой нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Өмнөговь аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 2023/ШЗ/...... дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсүгэй.

2. Хяналтын прокурор Т.Солонгын “шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах тухай” эсэргүүцэлийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Х.ГЭРЭЛМАА

                                  ШҮҮГЧИД                                     Л.УГТАХБАЯР

                                                                                             Ц.ОТГОНЦЭЦЭГ

2023 оны 10 сарын 09 өдөр                                                     Дугаар 2023/ДШМ/41                                                              Даланзадгад сум

Ш.*******, Д.******* нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Гэрэлмаа даргалж, шүүгч Л.Угтахбаяр, Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор Т.Солонго /цахимаар/,       

Нарийн бичгийн дарга Д.Хонгорзул нарыг оролцуулан

Өмнөговь аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваанаран даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 2023/ШЗ/179 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч хяналтын прокурор Т.Солонгын бичсэн эсэргүүцлийг үндэслэн яллагдагч Ш.*******, Д.******* нарт холбогдох 2229003060141 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Боржигон овогт Дагвын *******, 1996 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 27 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эцэг, ахын хамт амьдардаг, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 7 дугаар хороо, 20-485 тоот хаягт оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, /регистрийн дугаар: ЙЕ96031104/,

Боржигон овогт Шийлэгбатын *******, 1984 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Баянхонгор аймгийн Жинст суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “******* ******* *******” ХХК-д нүүрс тээврийн жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Өмнөговь аймаг, ******* сум, 3 дугаар баг, Ямаан хүрэнгийн 4-416 тоот хаягт оршин суух, урьд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 301 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 6 жилийн хугацаагаар хорих ялаар, Өмнөговь аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/79 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссэн, /регистрийн дугаар:АЮ84041411/,

 Яллагдагч Ш.******* нь 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 00:00 цагийн орчимд Өмнөговь аймгийн ******* сум нүүрс тээврийн авто замын 2 дахь километрт байрлах “******* *******” ХХК-ийн түрээсийн байранд буюу Д.*******гийн гэрт үл ялих зүйлээр маргалдаж толгойн тус газарт нь архины шилээр цохисны улмаас Д.*******гийн биед тархины доргилт, хуйхны язарсан шарх, баруун тохой, ташааны цус хуралт гэмтлийг үүсгэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Яллагдагч Д.******* нь 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 00:00 цагийн орчимд Өмнөговь аймгийн ******* сум нүүрс тээврийн авто замын 2 дахь километрт байрлах “******* *******” ХХК-ийн түрээсийн байранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ш.*******тай маргалдаж цохих самардах зэргээр эрүүл мэндэд нь халдсаны улмаас тархины доргилт, хуйх, хамар, баруун эгэм дэх зулгаралт, зүүн ташааны цус хуралт гэмтлийг үүсгэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Өмнөговь аймгийн ******* сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Т.Солонго нь яллагдагч Ш.*******, Д.******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймгийн ******* сум дахь Сум дундын шүүх:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-д зааснаар Д.*******, Ш.******* нарт холбогдох эрүүгийн 2229003060141 дугаартай хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-т “тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэсэн заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны “...шударгаар ял оногдуулах, ял завшуулахгүй байх” зорилтыг тус тус ноцтой зөрчсөн байна гэх үндэслэлээр хэргийг Өмнөговь аймгийн ******* сум дахь Сум дундын прокурорын газарт буцааж,

Хэргийг прокурорт очтол Д.*******, Ш.******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Хяналтын прокурор Т.Солонго давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ:

Шүүгчийн захирамжийг 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч танилцаад захирамжид заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүх хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж, хэргийг прокурорт буцаасан гэж дүгнэж, дараах үндэслэлүүдээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт: “Шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх “хэргийг прокурорт буцаах, эсхүл буцаахгүйгээр ердийн журмаар шийдвэрлэнэ” гэж заасан.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокуророос шилжүүлсэн тохиолдолд шүүх хэргийг “прокурорт буцаах”, эсхүл “буцаахгүйгээр ердийн журмаар шийдвэрлэх” гэсэн 2 төрлийн шийдвэрийн аль нэгийг гаргахаар хуульчлагджээ.

Шүүхийн хэлэлцүүлгийн эхэнд шүүгч “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад ердийн журмаас гадна энэ хуульд заасан тусгай журмыг шүүх баримталж болно гэж заасан тул ердийн журмаар хянан шийдвэрлэнэ” гэж хэлж, дараалал тогтоосон нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан.

Шүүх ийнхүү хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэхээр дэг тогтоож, шийдвэрлэсэн атлаа “эсхүл буцаахгүйгээр" гэх хуулийн зохицуулалтыг орхигдуулж, хэргийг “прокурорт буцаах” шийдвэр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн заалттай нийцэхгүй, ойлгомжгүй шийдвэр болсон байна.

Түүнчлэн Монгол Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 13 дугаартай тогтоолоор хялбаршуулсан журмаар эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны дэг, журмыг баталсан бөгөөд уг журмын 3 дугаар зүйлийн З.б-д: “Шүүх хэргийг прокурорт буцаахгүйгээр, ердийн журмаар хянан хэлэлцэхээр шийдвэрлэсэн тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.8 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг даруй үргэлжлүүлэн явуулах, эсхүл талуудын саналыг харгалзан шүүх хуралдааныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацааны /14 хоног/ дотор хийхээр товлон зарлаж болно...” гэж журамласан заалтыг шүүх хэрэгжүүлээгүй болно.

2. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэснээс үзэхэд хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр хэсэг буюу “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тусгай журам”-аар хялбаршуулан шийдвэрлэсэн гэж дүгнэхээр байна.

Гэтэл шүүх нь шүүгчийн 2023/ШЗ/179 дугаар захирамжийн 4 дэх заалтад: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ....прокурор ....эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих ...эрхтэйг тайлбарласугай” гэж зааж, урьдчилсан хэлэлцүүлгийн үед гаргасан шүүхийн шийдвэрт прокурор эсэргүүцэл бичих тухай заалтыг баримталсан нь буруу, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт: “Шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болно” гэх хуулийн зохицуулалтыг илт зөрчсөн шийдвэр болсон байна.

Шүүхийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн дээрх зөрчил нь мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох” үндэслэлд хамаарч байна.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт: “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж заасан.

Хуулийн агуулгаас үзэхэд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах эрх хэмжээ нь шүүхэд олгогдсон байна.

Ш.*******, Д.******* нарт холбогдох эрүүгийн 2229003060141 дугаартай хэргийг прокурор хянаж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх, түүнд мөн зүйл, хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг тус тус танилцуулж, яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Шүүх хэрэгт “Өмнөговь аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/79 дугаартай шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэгт холбогдсон байна” гэх дүгнэлтийг хийсэн бөгөөд хэргийг хялбаршуулсан журмаар бус, ердийн журмаар шийдвэрлэх тохиолдолд шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн заалтыг хэрэглэн, ял оногдуулах асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой гэж дүгнэж байна.

Түүнчлэн яллагдагч Ш.*******ийн өмнөх шийтгэх тогтоолоор тэнссэн хугацаа нь 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр дууссан бөгөөд Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх хэлтсийн шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Д.гийн “эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тухай” 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 41 дугаартай тогтоолыг нотлох баримтаар хавтаст хэрэгт хавсаргуулахаар улсын яллагч шүүх хуралдааны үед гаргаж өгсөн. Иймд прокуророос Ш.*******ийг эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах хугацаанд буюу 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр шүүгдэгчид урьд хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 6 сарын хугацаа нь дуусгавар болсон байсан тул прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй гэж дүгнэж байна.

Анхан шатны шүүх нь дээр дурдсанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчин, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж шийдвэр гаргаснаар оролцогчдын эрх хязгаарлагдаж, хэргийг прокурорт буцаасан илтэд үндэслэлгүй шийдвэр хүчин төгөлдөр болж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удаашрах, оролцогчдод чирэгдэл учруулах, шударга ёсны зарчим алдагдах, гэмт хэрэг үйлдсэн этгээд ял завших нөхцөл бүрдүүлсэн гэж дүгнэгдэж байна.

Иймд Өмнөговь аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн 2023 оны 07  дугаар сарын 07-ны өдрийн 2023/ШЗ/179 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

Прокурор Т.Солонго давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Давж заалдах шатны шүүх хяналтын прокурор Т.Солонгын бичсэн эсэргүүцлийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

  Прокуророос яллагдагч Ш.*******ийг 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 00:00 цагийн орчимд Өмнөговь аймгийн ******* сум нүүрс тээврийн авто замын 2 дахь километрт байрлах “******* *******” ХХК-ийн түрээсийн байранд буюу Д.*******гийн гэрт үл ялих зүйлээр маргалдаж толгойн тус газарт нь архины шилээр цохисны улмаас Д.*******гийн биед тархины доргилт, хуйхны язарсан шарх, баруун тохой, ташааны цус хуралт гэмтлийг үүсгэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

           Яллагдагч Д.*******гийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 00:00 цагийн орчимд Өмнөговь аймгийн ******* сум нүүрс тээврийн авто замын 2 дахь километрт байрлах “******* *******” ХХК-ийн түрээсийн байранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ш.*******тай маргалдаж буюу цохих самардах зэргээр эрүүл мэндэд нь халдсаны улмаас тархины доргилт, хуйх, хамар, баруун эгэм дэх зулгаралт, зүүн ташааны цус хуралт гэмтлийг үүсгэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

  Прокурор Т.Солонго нь “прокуророос Ш.*******ийг эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах хугацаанд буюу 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр шүүгдэгчид урьд хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 6 сарын хугацаа нь дуусгавар болсон байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчин, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах” агуулга бүхий эсэргүүцэл бичжээ.

         Анхан шатны шүүхийн “шүүгдэгч Ш.******* нь Өмнөговь аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 2022/ШЦТ/79 дугаартай шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан *******ий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах/-т холбогдсон байна. Гэтэл Өмнөговь аймгийн ******* сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар шүүгдэгч Ш.*******тай Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял тохиролцсон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-т “тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэсэн заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны “...шударгаар ял оногдуулах, ял завшуулахгүй байх” зорилтыг тус тус ноцтой зөрчсөн байна.” гэсэн дүгнэлтүүд нь үндэслэлтэй байна.

         Шүүгчийн захирамжийг хянахад анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг хэрэглээгүй тул хяналтын прокурорын “шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах” тухай эсэргүүцлийг давж заалдах шатны шүүх хүлээн авах үндэслэлгүй, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Ш.*******ийн ялын тооцоотой холбоотой нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Өмнөговь аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 2023/ШЗ/179 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсүгэй.