Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 308/шш2025/00112

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа би:

  Нэхэмжлэгч: У хотын С дүүрэг, *-р хороо С талбай **, С тауэр *-р давхарт байрлах, Т ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д аймгийн Д сумын *-р баг, Б гэх газар оршин суух, Э Д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэг болох 8,297,898.66 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээХариуцагч Э.Д нь 2024 оны 04 сарын 14-ний өдөр Т ББСБ ХХК-тай №*************** тоот бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гэрээг байгуулж Iphone15 plus. Apple watch Series9 45mm маркийн гар утсыг нийт 6,586,000 төгрөгийн зээлээр авсан ба зээлийн эргэн төлөлтийг 2024 оны 04 сарын 14-ний өдрөөс 2026 оны 09 сарын 26-ны өдрийг хүртэл 30 сарын хугацаанд сар бүр 326,139 төгрөгийн төлөлт хийхээр тохирсон. Хариуцагч нь 2024 оны 04 сарын 26-ны өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөлтийг огт төлөөгүй бөгөөд төлбөр төлөх үүрэг зөрчигдсөнөөс хойш Т ББСБ ХХК нь хариуцагчид үүргийг байнга сануулж байсан ч үр дүн гарахгүй байх тул гэрээний 9-р зүйлийн 3-т заасныг үндэслэн гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийг гаргаж байна. иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

Талуудын ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Зээлдэгч Э овогт Д нь дээрх шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа гэж мэдэгдэн гар хүсэлт бичсэн ба хялбаршуулсан журмаар нэхэмжлэхийн шаардлагын дүнг дараах эргэн төлөлтийн хуваарийг дагуу төлүүлэхээр болов. Үүнд: 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 2,765,966 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 2,765,966 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 2,765,966.66 төгрөг.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т ББСБ ХХК нь хариуцагч Э.Д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8,297,898.66 төгрөг гаргуулахаар шаарджээ. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 2,765,966 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 2,765,966 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 2,765,966.66 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр талууд харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул уг эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Т ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Э.Д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 8,297,898.66 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Э.Д нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 2,765,966 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 2,765,966 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 2,765,966.66 төгрөг төлөхөөр талууд харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 147,717 төгрөгийн 73,858.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Д улсын тэмдэгтийн хураамжид 73,858.5 төгрөг, төрийн сангийн ************ данснаас 73,858.5 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгч Т ББСБ ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ  Б.ГОНЧИГСУМЛАА