| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Гончигсумлаа |
| Хэргийн индекс | 308/2025/00079/И |
| Дугаар | 308/шш2025/00114 |
| Огноо | 2025-03-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 308/шш2025/00114
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа би:
Нэхэмжлэгч: У хот Ч дүүргийн*-р хороо, Б тойруу *** тоотод байрлах Х ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д аймаг С сум *-р баг, З **** тоотод оршин суух А овогт М холбогдох,
3,059,456.34 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.М нь 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр С-БЗГ/2022-28150 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 1,529,910 төгрөгийн зээлийг нэг сарын 2.55 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулан зээл авсан. Б.М нь барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг 1004 хоногийн хугацаа хэтрүүлж, зээл, зээлийн хүүгийн төлбөрт зөрчил үүсгэсэн. Энэ талаах удаа дараа мэдэгдэж, шаардаж байсан боловч 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар дээрх зөрчлийг төлж барагдуулаагүй байна. Иймд хариуцагч Б.М байгуулсан барьцаат зээлийн гэрээний 7.2, 7.2.4 мөн тус гэрээний 5.2.1, Иргэний хуулийн 451.1, 453.1 дүгээр зүйлүүдийг тус тус үндэслэн 3,059,456.34 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
Хариуцагч А.М нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие А.М нь Х ХХК-ийн нэхэмжлэлтэй 3,059,456.34 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Үнийн дүнд маргах зүйл байхгүй. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч А.М холбогдуулан 3,059,456.34 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.М нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул уг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Х ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч А.М холбогдох 3,059,456.34 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч А.М нь 3,059,456.34 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63,902 төгрөгийн 31,951 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.М улсын тэмдэгтийн хураамжид 31,951 төгрөгийг, төрийн сангийн ****** данснаас 31,951 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгч Х ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА