Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 159/ШШ2025/0013

 

                                                                                              

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа би, Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор О.Я-ын 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 817 дугаар дүгнэлттэй, Сэлэнгэ аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн бүртгэлийн хяналтын улсын байцаагч Б.С-т холбогдох “Бүртгэлийн хяналтын улсын байцаагч Б.С-ийн Т.Б-д холбогдох 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 0040893 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий зөрчил шалган шийдвэрлэх захиргааны хэрэгт хариуцагчаас гаргасан тайлбарыг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч Б.С- шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа:Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн бүртгэлийн хяналтын улсын байцаагч Б.С- миний бие Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор О.Я-ын харьяа байгууллагын эрх бүхий албан тушаалтны 2024 оны 3 дугаар улирлын байдлаар шийтгэл оногдуулсан шийдвэрийн хууль зүйн үндэслэл болон зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа хууль, тогтоомжид нийцэж буй эсэхийг шалгаад иргэн Т.Б- нь иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн гэх зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 4-т зааснаар 30,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан 0040893 дугаар хялбаршуулсан журмаар шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 817 дугаар прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа тул, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор О.Я- нь Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Б.Эрхэмбаатарын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр баталсан "Хяналтын харьяа байгууллагын эрх бүхий албан тушаалтны 2024 оны 3 дугаар улирлын байдлаар шийтгэл оногдуулсан шийдвэрийн хууль зүйн үндэслэл болон зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа хууль, тогтоомжид нийцэж буй эсэхийг шалгах" шалгалтын хүрээнд тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.С-ийн хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материалыг хянаад, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Сэлэнгэ аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн бүртгэлийн хяналтын улсын байцаагч Б.С-ийн “Т.Б-д холбогдох 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 0040893 дугаар шийтгэлийн хуудас”-ыг хүчингүй болгуулахаар захиргааны хэргийн шүүхэд ханджээ.

Хариуцагч прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа илэрхийлсэн бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй, 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасны дагуу “Т.Б-д холбогдох 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 0040893 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ.” гэж зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжид хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах эрхгүй, шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэх талаар тайлбарлаж, шүүгчийн захирамжийн үр дагаврыг тайлбарласан болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор О.Я-аас Сэлэнгэ аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн бүртгэлийн хяналтын улсын байцаагч Б.С-т холбогдуулан гаргасан “Бүртгэлийн хяналтын улсын байцаагч Б.С-ийн Т.Б-д холбогдох 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 0040893 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.     

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар прокурор нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.  

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                             Б.МӨНХЗАЯА