2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 192/ШШ2025/01470

 

 

 

  2025             02             19                                                192/ШШ2025/01470

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: У*******,*******,*******,*******,******* нэхэмжлэлтэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр үүсгэсэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ариунзаяа оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хариуцагч ******* нь 2021 оны 09 дүгээр сард ******* надаас 19,000,000 төгрөг зээлж авсан болно. Удаахгүй өгчихнө гэж явсаар байгаад 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр зээлж авсан 19,000,000 төгрөгөө 10 сарын дотор төлөхөөр хуваарь гаргаж хэлцэл хийсэн болно. Гэвч ******* нь хэлцэл хийснээс хойш утсаа салган, гэрт нь очихоор хаалгаа тайлж өгөхгүй байсан тул шүүхэд хандсан болно. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 17330 дугаар “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай" шүүгчийн захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй, шүүхэд дуудан ирүүлэх боломжгүй, хариуцагчийн хаягийг тодорхой болгосны дараа шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэй гэж дурдан хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Иймд би ******* би хариуцагчийн хаягийг тодорхой болгож зөрчигдсөн эрхээ хамгаалуулах шаардлагатай тус шүүхэд******* эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

Хүсэлт гаргагч нь шүүхэд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, *******гийн иргэний үнэмлэхийн хуулбар, төлбөр төлөх тухай хэлцэл, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.08.12-ны өдрийн 183/ШЗ2024/17330 дугаар шүүгчийн захирамж зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлсэн.

 

Шүүх Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн тамгын газраас *******ын оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, Баянзүрх дүүргийнноос Засаг даргын тодорхойлолтыг гаргуулсан байна.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “Хариуцагч нь одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй оршин суух хаяг нь тодорхойгүй байх тул хариуцагч эрэн сурвалжилж өгнө үү” гэжээ.

 

3. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.08.12-ны өдрийн 183/ШЗ2024/17330 дугаар захирамжаар ******* нь нэхэмжлэлд дурдсан*******,,  Хансвилл хотхон 103 дугаар байр,, хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь тогтоогдсон байна.

 

4. Хүсэлт гаргагч *******гийн хүсэлттэй иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжлах хүсэлтийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ

 

5. ******* нь нэхэмжлэлд дурдсан*******,,  Хансвилл хотхон 103 дугаар байр,, хаягт бүртгэлгүй болох нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.08.12-ны өдрийн 183/ШЗ2024/17330 дугаартай шүүгчийн захирамж, улсын бүртгэлд бүртгэгдсэн ,,,, 69 тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох Баянзүрх дүүргийнны засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байх тул ******* эрэн сурвалжлуулах үндэслэлтэй байна.

 

******* нь эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст даалгах нь зүйтэй.

 

6. Нэхэмжлэгч ******* нь өөрийн эзгүйд хэргийг хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.

 

7. Нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Болдын Бор /РД:ПЮ74071607/-г эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжилж оршин суугаа газрыг тогтоох ажлыг Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ш.ОТГОНБАЯР