2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 192/ШШ2025/01599

 

 

 

 

 

 

 

 

 

                      

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг  даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: А.Б нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М.Б холбогдох

16,601,303 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Цэнд-Очир нар оролцов.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тус банк нь зээлдэгч М.Б******* 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан MN******* дугаартай Онлайн зээлийн гэрээ байгуулан 14,300,000 төгрөгийн зээлийг жилийн 21,60 хувийн хүүтэйгээр, 30 сарын хугацаатайгаар олгосон. Гэвч зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг 2023 оны 12 дугаар сараас эхлэн хугацаа хэтрүүлж, зээл, зээлийн хүүгийн төлбөрт зөрчил үүсгэсэн ба энэ талаар банкнаас мэдэгдэж, шаардаж байсан боловч өнөөдрийг хүртэл хугацаа хэтэрсэн зөрчилтэй байна. Зээлдэгч М.Б******* зээл нь зээлийн гэрээний дагуу 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар Үндсэн зээл 14,191,707.98 төгрөг, Зээлийн үндсэн хүү 2,223,495.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 186,100.59 төгрөг, нийт 16,601,303.66 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд хариуцагч М.Б******* 16,601,303.66 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч М.Б******* шүүхэд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлага болох 16,601,303 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.Б ХХК нь хариуцагч М.Б*******д холбогдуулан 16,601,303 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 16,601,303 төгрөгийг хариуцагч хүлээн зөвшөөрсөн  нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. А.Б ХХК-ийн нэхэмжлэлтэй, М.Б*******д холбогдох 16,601,303 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 16,601,303 төгрөгийг хариуцагч М.Б******* төлж барагдуулахаар зөвшөөрсөн, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн  урьдчилан төлсөн 240,960 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч М.Б******* 120,480 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Б ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.                       

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                    Ц.ОЮУНБИЛЭГ