2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 192/ШШ2025/01469

 

 

 

 

 

 

 

 

  2025             02             19                                                192/ШШ2025/01469

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,******* нэхэмжлэлтэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр үүсгэсэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ариунзаяа оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ХААН Банк ХК-аас ******* хариуцагчаар татан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Ингэхдээ хариуцагч ******* холбогдож иргэний үнэмлэхэд бүртгэлтэй, оршин сууж байгаа гэж мэдүүлж байсан *******,,, хаягаар гаргасан. Гэвч шүүхийн шатанд хариуцагч нь тухайн хаягтаа оршин суудаггүй нөхцөл байдал тогтоогдсон тул шүүхээс 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 101/Ш32024/23422 дугаартай захирамж гарган хэргийг хэрэгэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Иймд оршин суугаа хаяг нь тодорхойгүй эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоохыг цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.

 

Хүсэлт гаргагч нь шүүхэд хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2023.06.30-ны өдрийн 01/3526 дугаар итгэмжлэл,  2023.06.30-ны өдрийн 01/3632 дугаар итгэмжлэл, 2020.06.04 өдрийн дугаар зээлийн гэрээ, *******ийн иргэний үнэмлэхийн хуулбар, тодорхойлолт, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.09.18-ны өдрийн 101/ШЗ2024/23422 дугаар шүүгчийн захирамж, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлсэн.

 

Шүүх Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн тамгын газраас *******ийн оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, ,ынийн Засаг даргаас тодорхойлолт гаргуулсан байна.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “Хариуцагч оршин суугаа хаяг нь тодорхойгүй байх тул хариуцагч эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоохыг цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.

 

3. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.09.18-ны өдрийн 101/ШЗ2024/23422 дугаартай захирамжаар нь   нэхэмжлэлд дурдсан *******,,,, бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь тогтоогдсон байна.

 

4. Хүсэлт гаргагч хүсэлттэй иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжлах хүсэлтийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ

 

5. нь нэхэмжлэлд дурдсан *******,,,, бүртгэлгүй болох нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.09.18-ны өдрийн 101/ШЗ2024/23422 дугаартай захирамж, улсын бүртгэлд бүртгэгдсэн ,,, бүртгэлтэй боловч тухайн хаяг дээрээ амьдардаггүй болох ,ынийн Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байх тул ******* эрэн сурвалжлуулах үндэслэлтэй байна.

 

нь эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст даалгах нь зүйтэй.

 

6. Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрийн эзгүйд хэргийг хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.

 

7. Нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжилж оршин суугаа газрыг тогтоох ажлыг Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Ш.ОТГОНБАЯР