Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 2023/ДШМ/47

 

2023 оны 10 сарын 09 өдөр                                            Дугаар 2023/ДШМ/47                                                         ******* сум

Э.*******, Б.*******-******* нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Гэрэлмаа даргалж, шүүгч Л.Угтахбаяр, Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор Б.Мөнхдөл,

Хохирогч О.*******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Оюунгэрэл,

Шүүгдэгч Э.*******, Б.*******-*******,          

Нарийн бичгийн дарга Д.Хонгорзул нарыг оролцуулан

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 2023/ШЦТ/... дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.*******, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Нарангарав нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Э.*******, Б.*******-******* нарт холбогдох ............ дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

....... овгийн ..........*******-*******, 1993 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Өмнөговь аймгийн *******-******* суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ганцаараа амьдардаг, Өмнөговь аймаг, ******* сум, ...... баг, ******* релейны ......тоотод орших суух, Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн ....дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдсэн, /регистрийн дугаар: ...../,

.........овгийн .......*******, 1982 оны 02 дугаар сарын 18-ны өдөр ........ аймгийн ******* суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ганцаараа амьдардаг, Өмнөговь аймаг, ******* сум, .......баг, .......тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар:........./

          Шүүгдэгч Б.*******-******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Э.*******той бүлэглэн 2022 оны 08 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн ******* сумын ....баг, ........тоотод оршин суух иргэн Л.ын байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч, бага гарын цагаан шүрэн хөөрөг 1 ширхэг, дунд гарын цагаан шүрэн хөөрөг 1 ширхэг, 2 ширхэг хөөрөгний дайлан зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 4.520.000 төгрөгийн хохирол учруулсан,

         Шүүгдэгч Э.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.*******-*******тэй бүлэглэн 2022 оны 08 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн ******* сумын ...... баг, ......тоотод оршин суух иргэн Л.ын байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч, бага гарын цагаан шүрэн хөөрөг 1 ширхэг. дунд гарын цагаан шүрэн хөөрөг 1 ширхэг, 2 ширхэг хөөрөгний дайлан зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 4.520.000 төгрөгийн хохирол учруулсан,

         Мөн шүүгдэгч Э.******* нь үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 08 дугаар сарын 21- 22-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн ******* сумын .....баг ......... тоотод иргэн Ж.ийн гэрт нэвтэрч иргэн О.*******гийн 2 монетон бөгжийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнхдөл нь шүүгдэгч Б.*******-Эрдэнийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар,

Шүүгдэгч Э.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч Э.*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Б.*******-Эрдэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Э.*******од 2 /хоёр/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.*******-*******д 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******, Б.*******-******* нарын эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******-*******д Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн.... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******ын баривчлагдсан 1 хоног, цагдан хоригдсон 113 /зуун арван гурав/ хоног, нийт 114 /зуун арван дөрөв/ хоногийг шүүгдэгчийн эдлэх ялд оруулан тооцож,

Шүүгдэгч Б.*******-******* 1 хоног саатуулагдсан болохыг дурдаж,

Шүүгдэгч нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:    

Намайг Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023/ШЦТ/.... дугаартай шийтгэх тогтоолоор 2 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн. Ингэхдээ надад оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж хөнгөрүүлэн үзэх боломжгүй гэж үзэж шийдвэрлэсэн. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар надад оногдуулсан 2 жил 5 сарын хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Нарангарав давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Өмгөөлөгчийн зүгээс шүүх ялыг оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан 1 жилийн хугацаагаар хорих ялыг оногдуулах санал гаргасан боловч шүүхээс өмгөөлөгчийн саналыг хүлээж авалгүй, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан бөгөөд шүүхээс ял оногдуулсан үндэслэлээ шүүгдэгч нарын хувийн байдал болон үйлдсэн гэмт хэргийн байдал, шүүгдэгч Э.******* үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэнийг харгалзан хоёр жилийн ял оногдуулсан. Э.******* үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн нь *******-*******д ял оногдуулахдаа харгалзан үзэх үндэслэл биш. Шүүгдэгч Б.*******-******* нь үйлдсэн гэмт хэргээ сайн дураар хүлээн мэдүүлж, халдлагын зүйлийг биет байдлаар олж өгөхөд идэвхи санаачилгатай оролцсон төдийгүй хугацаагүй хөгжлийн бэрхшээлтэй ээжтэйгээ хамт амьдардаг, гэм буруугаа ухамсарласан нөхцөл байдлыг харгалзан нэг жилийн хорих ялаар шийтгэх боломжтой хэмээн үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж Б.*******-*******д оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар ял оногдуулж өгнө үү гэжээ.

          Прокурор Б.Мөнхдөл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна гэж дүгнэж байна гэв.

            Хохирогч О.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Хохирлоо барагдуулчихсан учраас гомдолгүй гэв.

          Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Оюунгэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Э.******* нь өөрийн гэм буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрөө төлж барагдуулсан байгаа. Иймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, оногдуулсан ял шийтгэлийг нь хөнгөрүүлж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

          Шүүгдэгч Б.*******-******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хийсэн гэмт хэрэгтээ харамсаж байна. Миний буруу, надад боломж олгооч гэж хүсч байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Хоригдож байх хугацаандаа бүх зүйлийг ухаарч ойлгосон гэв.

             Шүүгдэгч Э.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өөрийнхөө гэм бурууг хүлээж, хохирогч нараасаа уучлалт гуйж төлбөр, гомдолгүй болгосон. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

               Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Э.*******, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Нарангарав нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

            Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

          Шүүгдэгч Б.*******-******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Э.*******той бүлэглэн 2022 оны 08 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн ******* сумын ..... баг, ......тоотод оршин суух иргэн Л.ын байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч, бага гарын цагаан шүрэн хөөрөг 1 ширхэг, дунд гарын цагаан шүрэн хөөрөг 1 ширхэг, 2 ширхэг хөөрөгний дайлан зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 4520000 төгрөгийн хохирол учруулсан,

         Шүүгдэгч Э.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.*******-*******тэй бүлэглэн 2022 оны 08 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн ******* сумын ...... баг, ....... тоотод оршин суух иргэн Л.ын байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч, бага гарын цагаан шүрэн хөөрөг 1 ширхэг. дунд гарын цагаан шүрэн хөөрөг 1 ширхэг, 2 ширхэг хөөрөгний дайлан зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 4520000 төгрөгийн хохирол учруулсан,

         Мөн шүүгдэгч Э.******* нь үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 08 дугаар сарын 21- 22-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн ******* сумын...... баг ......тоотод иргэн Ж.ийн гэрт нэвтэрч иргэн О.*******гийн 2 монетон бөгжийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1000000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.ын: “...Дунд гарын цагаан шүрэн хөөрөг 1 ширхэг, бага гарын цагаан шүрэн хөөрөг 1 ширхэг, хөөрөгний 2 ширхэг дайлан алдагдсан байсан. Хоёр хөөрөг мөнгөн нуухтай хос хөөрөг, эрэгтэй хөөрөг нь хөндий толгойтой, эмэгтэй хөөрөг нь мөрөн дээрээ хээтэй, улаан цэнхэр чулуутай хөндий толгойтой хөөрөгний дайлан цагаан, цэнхэр өнгийн зүү ороож оёсон хээтэй байсан.” /хавтас хэргийн 22-25 дахь тал/ гэх мэдүүлэг,

Хохирогч О.*******гийн: “...2 ширхэг монетон бөгжний нэг нь хуримын загвартай хатан сүйхтэй, нөгөөх нь товгор X үсэг шиг хээтэй, хээ нь дээрээ жижиг шигтгээтэй. Би өөрийнхөө байшинд том хүүгийн хамт орон дээр унтсан. Тэгээд өглөө сэрэхэд гарт зүүлтэй байсан бөгж байхгүй болчихсон байсан. Байшингийн хаалга түгжээгүй онгорхой хоносон.” /хавтас хэргийн 160-164 дэх тал/ гэх мэдүүлэг,

Гэрч Л.ийн: “2022 оны 08 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө 00 цагийн үед *******цэций суманд хийж байсан ажлаа дуусгаад төрсөн эгч Л.ын гэрт амрахаар ирсэн. Тэгээд гэр рүү ороход том өрөөний хоёр авдар онгорхой дотор нь байсан. Бүх эд зүйлийг гаргаад хаясан байсан. Тэгээд би шууд эгч рүү залгаад танай гэрийн бүх зүйлийг бусниулаад хаячихсан байна гэхэд эгч хулгай орчихсон юм уу гээд би цагдаа дуудлаа гээд салгасан.” /хавтас хэргийн 37-38 дахь тал/ гэх мэдүүлэг,

Насанд хүрээгүй гэрч Л.ын: “2022 оны 08 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө *******цэций сумаас ах , үеэл Э.Соёл-******* нарын хамт Өмнөговь аймгийн ******* сумын Зүүнсайханы 16-14 тоот эгч ын гэрт ирсэн. Бид нарыг ирээд гэрт ороход зурагт доор байрлах 2 авдар онгорхой, доторх эд зүйлийг гаргаад бусниулчихсан, 2 авдрын тагийг эвдсэн, зочны өрөөний баруун талын цонх онгорхой, онгорхой цонхны гадна талын тавцан дээр дарс гаргаад тавьчихсан, цонхоор гадагш харахад шуудайтай будааг нэлээн асгасан байдалтай, шуудайг нь хашаа налуулаад тавьчихсан байсан.” /хавтас хэргийн 35-36 дахь тал/ гэх мэдүүлэг,

          Гэрч Я.ын: “2022 оны 08 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө 03 цагийн үед ......тоотод такси авна гэсэн дуудлага ирсэн. Тэгээд очиход нэг согтуу залуу гарч ирээд эхлээд архи, пивоны юм байна уу гэхээр нь байхгүй гэсэн чинь тэгвэл мөнгө зээлчих гээд 2 ширхэг том жижиг цагаан хөөрөг гаргаж ирж үзүүлээд энийг мөнгөөр авчихаач гэхээр нь би авахгүй гэсэн. Тэгсэн чинь маргааш орой.......мөнгө ороод ирнэ, тэгэхээр нь буцааж мөнгөө өгөөд хөөргөө авчихна гэсэн. Би тэгээд том хөөргийг нь 80.000 төгрөгөөр авсан. Тэгээд 08 дугаар сарын 04-ний орой 17 цагийн үед хөөргөө авъя гээд ирэхээр нь мөнгөө өгөөд аваа гэсэн чинь ахад нь мөнгө олддоггүй ээ маргааш мөнгийг нь өгье гэхээр нь би тэгвэл цагдаа дээр чинь аваад очъё гээд хэлсэн. Тэгээд орой 19 цаг орчим над руу цагдаагаас яриад намайг дуудсан. ...Надад зарахдаа би хөөрөг хийдэг хүн байгаа юмаа гэхээр нь би итгэсэн. Би хулгайн хөөрөг гэдгийг нь мэдээгүй.” /хавтас хэргийн 39-40 дэх тал/ гэх мэдүүлэг,

          “ ” ХХК-ийн хөрөнгө даатгалын хохирлын 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн ....., 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн...... дугаартай “...цагаан шүрэн хөөрөг 2000000 төгрөг, цагаан шүрэн хөөрөг дунд гар 2500000 төгрөг, ...дайлан 20000 нийт 4520000 төгрөг, монетон бөгж нийт 1000000 төгрөг ” /хавтас хэргийн 49-50, 191-192 дахь тал/ гэсэн дүгнэлтүүд зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

          Эдгээр нотлох баримтуудыг шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасантай нийцжээ.

           Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт ”Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Э.*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд,

        Шүүгдэгч Б.*******-Эрдэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

           Шүүгдэгч нарт оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан шударга ёсны зарчимд нийцсэн, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

           Шүүгдэгч Э.*******, түүний өмгөөлөгч Н.Нарангарав нар нь “оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх” тухай давж заалдах гомдлуудыг гаргажээ.

               Анхан шатны шүүхээс “шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн шинж байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал, учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Э.*******од 2 /хоёр/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.*******-*******д 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж шийдвэрлэв.”, “Шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар ялыг хөнгөрүүлэн оногдуулах дүгнэлт гаргаж байх боловч шүүгдэгч нарын хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, шүүгдэгч Э.******* үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар шүүгдэгч нарт оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх боломжгүй гэж шүүх үзэв.”, “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно. Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж хуульчилсан ба шүүгдэгч Б.*******-*******д Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн .... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ял, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтов.” гэж хийсэн дүгнэлтүүд нь хууль зүйн үндэслэлтэй байна.

          Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын гэм бурууг тогтоож зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг үндэслэлтэй, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ял нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн заалт болон мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байна.

          Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүгдэгчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

         Давж заалдах шатны шүүх хуралдаанд ял шийтгүүлсэн этгээдүүдийн хувийн байдал, оногдуулсан ялыг хөнгөрүүлэхтэй холбоотой нотлох баримтуудыг хэргийн оролцогч нараас гаргаж өгөөгүй, хорих ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгч Э.*******, түүний өмгөөлөгч Н.Нарангарав нарын “оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх” тухай давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

           Давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн тул шүүгдэгч нарын цагдан хоригдсон хугацааг ял эдлэх хугацаанд оруулан тооцохоор тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 2023/ШЦТ/...... дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

       2. Шүүгдэгч Э.*******, түүний өмгөөлөгч Н.Нарангарав нарын “оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх” тухай давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

          3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл шүүгдэгч Э.*******ын цагдан хоригдсон 68 /жаран найман/ хоног, Б.*******-Эрдэнийн цагдан хоригдсон 68 /жаран найман/ хоногийг тус тус ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

          4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

          5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Х.ГЭРЭЛМАА

                                  ШҮҮГЧИД                                         Л.УГТАХБАЯР

                                                                                            Ц.ОТГОНЦЭЦЭГ