2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 192/ШШ2025/01477

 

 

 

 

 

 

 

 

 

                        

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

           Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг  би,

 

Нэхэмжлэгч: Х.Б нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: О.Ч холбогдох,

 

21,764,355 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...О.Ч******* нь 2024 оны 6 дугаар сарын 7-ны өдөр тус банктай ******* дугаартай зээлийн гэрээ байгуулж 24,376,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, 365 хоногт 18 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар зээл авсан. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээл 3,101,259.07 төгрөг, зээлийн хүү 1,392,036.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,163.79 төгрөг төлсөн. Зээлийн гэрээнд заасан төлбөрийн үүргээ 2024 оны 10 дугаар сарын 6-ний өдрөөс эхлэн тэрээр зөрчиж эхэлсэн бөгөөд 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар гэрээний үүргийн зөрчил дараах байдалтай байна.

- Хугацаа хэтэрсэн хоног: 43

- Зээлийн үлдэгдэл:21,274,740 төгрөг,

- Хүү: 485,215 төгрөг

- Нэмэгдүүлсэн хүү: 4,400 төгрөг. Төлбөрийн нийт үлдэгдэл: 21,764,355 төгрөг. Бидний зүгээс зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан боловч үр дүнгүй байгаа тул хариуцагчаас зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт нийт 21,764,355 төгрөг гаргуулж өгнө үү...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь

            Нэхэмжлэгч Х.Б ХК нь хариуцагч О.Ч*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 21,764,355 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.Ч******* нь нэхэмжлэлийн шаардлага 21,764,355 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагаас 500,000 төгрөгийг төлж, үлдэх 21,264,355 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1,264,355 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын  30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд нийцсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан түүнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6 дахь хэсэг, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Х.Б ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 21,764,355 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагаас 500,000 төгрөгийг төлж, үлдэх 21,264,355 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1,264,355 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын  30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 266,772 төгрөгөөс 133,386 төгрөгийг улсын төсөвт үлдээж, үлдэх 133,386 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж нэхэмжлэгч Х.Б ХК-нд олгож, хариуцагч О.Ч*******ээ улсын тэмдэгтийн хураамжид 133,386 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

ийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 133,386 төгрөг, улсын төсвөөс төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулса

н журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.             

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                       Ц.ОЮУНБИЛЭГ