| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ш.Отгонбаяр |
| Хэргийн индекс | 183/2025/00230/И |
| Дугаар | 192/ШШ2025/01468 |
| Огноо | 2025-02-19 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 192/ШШ2025/01468
2025 02 19 192/ШШ2025/01468
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,******* нэхэмжлэлтэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр үүсгэсэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ариунзаяа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч ******* нь Сэлбэ тооцооны төвтэй 2018-11-13-ны өдөр ******* тоот Барьцааны гэрээ /Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгө/ байгуулан 9,500,000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар зээл авсан. Зээлдэгч ******* нь зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул банк зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдсэн боловч зээлийн төлбөрийг төлөөгүй тул банк хариуцагч нарт холбогдуулан зээлийн гэрээнд дурдсан хаягаар буюу*******,, хаягаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ны 102/Ш32024/22747 дугаартай захирамжаар ******* нь нэхэмжлэлд дурдсан хаяг дээрээ оршин суудаггүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* нь хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй, нэхэмжлэгчийн хувьд тэдгээрийн оршин суугаа болон байгаа хаягийг тодруулах боломжгүй бөгөөд зээлийн гэрээнд дурдсан хаяг дээрээ оршин суудаггүй болох нь шүүгчийн захирамжаар тогтоогдож байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлд заасны дагуу хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Х эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.
Хүсэлт гаргагч нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2024.11.20-ны өдрийн 01/7117 дугаар итгэмжлэл, 2024.11.21-ны өдрийн 01/7158 дугаар итгэмжлэл, 2024.12.24-ний өдрийн итгэмжлэл, тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2018.11.13 өдрийн гүйлгээний баримт, LOS программ дээр ажиллах журамын хавсралт-8, зээл хүсэгчийн анкет, *******ийн иргэний үнэмлэхийн хуулбар, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, зээлийн бүртгэлийн карт, 2022.06.02-ны өдрийн 61/3827 дугаар зээл төлөх мэдэгдэл, зээл төлөлтийн газарт гаргасан хүсэлт, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.11.29-ны өдрийн 102/ШЗ2024/22747 дугаар шүүгчийн захирамж зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлсэн.
Шүүх Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн тамгын газраас *******ийн оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 41 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолтыг гаргуулсан байна.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “Хариуцагч нь одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй оршин суух хаяг нь тодорхойгүй байх тул хариуцагч эрэн сурвалжилж өгнө үү” гэжээ.
3. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.11.29-ны өдрийн 102/ШЗ2024/22747 дугаартай захирамжаар ******* нь нэхэмжлэлд дурдсан*******,,, хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь тогтоогдсон байна.
4. Хүсэлт гаргагч хүсэлттэй иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ийг эрэн сурвалжлах хүсэлтийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
5. ******* нь нэхэмжлэлд дурдсан*******,,, хаягт бүртгэлгүй болох нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.11.29-ны өдрийн 102/ШЗ2024/22747 дугаар шүүгчийн захирамж, улсын бүртгэлд бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 41 дүгээр хороо, 204 дүгээр байрны 32 тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь Баянзүрх дүүргийн 41 дүгээр хорооны засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байх тул *******ийг эрэн сурвалжлуулахаар шийдвэрлэв.
******* нь эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст даалгах нь зүйтэй.
6. Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрийн эзгүйд хэргийг хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.
7. Нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох эрэн сурвалжилсугай.
2. Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ийг эрэн сурвалжилж оршин суугаа газрыг тогтоох ажлыг Баянгол дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОТГОНБАЯР