| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Оюунбилэг |
| Хэргийн индекс | 184/2024/10249/И |
| Дугаар | 192/ШШ2025/01476 |
| Огноо | 2025-02-20 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж
2025 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 192/ШШ2025/01476
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг би,
Нэхэмжлэгч: Х.Б нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ч.С холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 15,031,561.25 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Зээлдэгч Ч.С******* нь 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр ******* тоот зээлийн гэрээ байгуулж 4,900,000 төгрөгийг жилийн 19,2 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар, 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдөр ******* тоот зээлийн гэрээ байгуулж өмнөх зээлийн үлдэгдэл 4,392,198.51 төгрөг дээр 800,000 төгрөгийг нэмэлтээр авч нийт 5,192,198.51 төгрөгийг жилийн 19,2 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай, цалингийн зээлийн зориулалтаар, 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр ******* тоот зээлийн гэрээ байгуулж өмнөх зээлийн үлдэгдэл 4,541,994.04 төгрөг дээр 4,000,000 төгрөгийг нэмэлтээр авч нийт 8,541,994.04 төгрөгийг жилийн 16,8 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай, цалингийн зээлийн зориулалтаар, 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр №******* тоот кредит картын гэрээ байгуулж 400,000 төгрөгийн зээлжих эрхтэй, бэлэн зарлагын гүйлгээ жилийн 30 хувь, бэлэн бус гүйлгээ жилийн 24 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, төгрөгийн кредит картын зээлийн эрх нээлгэж 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр бэлнээр 400,000 төгрөгийг авч ашигласан байна. Талуудын хооронд байгуулсан 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн ******* тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр ******* тоот хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж гэрийн эд хогшил, ирээдүйд орж ирэх цалингийн орлогыг тус тус барьцаалуулсан. Зээлдэгч Ч.С******* нь 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн ******* тоот зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлийн төлбөрт 2,595,966 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,689,254 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,538 төгрөг нийт 4,286,757 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн №******* тоот кредит картын гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлийн төлбөрт 7,096 төгрөг тус тус төлсөн байна. Зээлдэгч Ч.С******* нь зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул банк зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөх, төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан арга хэмжээ авах талаар мэдэгдэж нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй. Иймд банк зээлдэгч Ч.С*******ид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:
1.2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн ******* тоот зээлийн гэрээний үүрэгт:
-Үндсэн зээлийн үлдэгдэлд: 7,104,034.18 төгрөг
-Зээлийн хүүгийн төлбөрт: 6,029,514.96 төгрөг
-Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт: 667,279.79 төгрөг
-Нотариатын үйлчилгээний төлбөр: 63,000 төгрөг
-Нийт: 13,863,828.93 төгрөг,
2.2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн №******* тоот кредит картын гэрээний үүрэгт:
-Үндсэн зээлийн үлдэгдэлд: 392,903.77 төгрөг
-Зээлийн хүүгийн төлбөрт: 609,595.76 төгрөг
-Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт: 165,232.79 төгрөг
-Нийт: 1,167,732.32 төгрөг, бүгд 15,031,561.25 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Х.Б ХК нь хариуцагч Ч.С*******ид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 15,031,561.25 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ч.С******* нь нэхэмжлэлийн шаардлага 15,031,561.25 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2025 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 3,515,780.625 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 3,515,780.625 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд нийцсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан түүнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6 дахь хэсэг, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Х.Б ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 15,031,561.25 төгрөг гаргуулахыг хариуцагч Ч.С******* бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2025 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 3,515,780.625 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 3,515,780.625 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234,000 төгрөгөөс 117,000 төгрөгийг улсын төсөвт үлдээж, үлдэх 117,000 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж нэхэмжлэгч Х.Б ХК-нд олгож, хариуцагч Ч.С*******оос улсын тэмдэгтийн хураамжид 117,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ