Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 2023/ДШМ/48

 

2023 оны 10 сарын 09 өдөр                                            Дугаар 2023/ДШМ/48                                                         Даланзадгад сум

Э.*******т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Гэрэлмаа даргалж, шүүгч Л.Угтахбаяр, Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор Б.Мөнхдөл,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.******* /цахимаар/,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.******* /цахимаар/, Г.******* /цахимаар/,

Иргэний нэхэмжлэгч, хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч Б.******* /цахимаар/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Нарангарав,

Нарийн бичгийн дарга Д.Хонгорзул нарыг оролцуулан

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/91 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.*******, Ч.******* нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн шүүгдэгч Э.*******т холбогдох ....... дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

...... овгийн ..... *******, 1979 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр ....... хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийнхээ хамт амьдардаг, Улаанбаатар хот, ..... дүүрэг, ..... хороо, ....гудамж .....тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, /регистрийн дугаар:......../,

          Шүүгдэгч Э.******* нь Өмнөговь аймгийн *******-******* сумаас хойш 5 км зайтай замд 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр ..... улсын дугаартай “Тоуоtа рrius” маркийн машинтайгаа зорчин явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.2-т “Эгнээний хилийг тэмдэглэсэн зорчих хэсэг дээр жолооч тээврийн хэрэгслээрээ тухайн эгнээг голлож явна...” гэсэн заалт болон 12.2-т “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж “Nort benz” маркийн ..... улсын дугаартай авто машины чиргүүлийн араас мөргөсний улмаас зорчигч М.******* нас барж, Ч.*******ийн эрүүл мэндэд хүнд хохирол, Г.*******, Ө.******* нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Нандин-Эрдэнэ нь шүүгдэгч Э.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч Э.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, нэг хүний  эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулж, нэг хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******ын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж хорих ялыг оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Э.*******т оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг, тэнссэн 3 /гурав/ жилийн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгчид мэдэгдэж,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******ын 3 /гурав/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хугацааг тоолж,

Шүүгдэгч Э.******* нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.*******т оршуулгын зардал болон гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 7.690.675 /долоон сая зургаан зуун ерэн мянга зургаан зуун далан тав/ төгрөг, хохирогч, иргэний нэхэмжлэгч  Ч.*******т 1.000.000 /нэг сая/ төгрөг, эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт 3.982.065 /гурван сая есөн зуун наян хоёр мянга жаран тав/ төгрөгийг төлсөн, иргэний нэхэмжлэгч, хариуцагч ХХК нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.*******т 1.000.000 /нэг сая/ төгрөг, хохирогч иргэний нэхэмжлэгч Ч.*******т 2.346.500 /хоёр сая гурван зуун дөчин зургаан мянга таван зуу/ төгрөг, хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.*******т 2.960.350 /хоёр сая есөн зуун жаран мянга гурван зуун тавь/ төгрөг, хохирогч иргэний нэхэмжлэгч Ө.*******д 1.138.000 /нэг сая нэг зуун гучин найман мянга/ төгрөг тус тус төлсөн болохыг дурдаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 508 дугаар зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар ХХК-иас 6.687.125 /зургаан сая зургаан зуун наян долоон мянга нэг зуун хорин тав/ төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.*******т, 3.982.065 /гурван сая есөн зуун наян хоёр мянга жаран тав/ төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт тус тус олгож,

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.*******, Г.*******, Ө.*******, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.******* нар нь нотлох баримтаа бүрдүүлэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрөө иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх, иргэний хариуцагч ХХК нь гэм буруутай этгээдээс учирсан хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шаардаж гаруулах эрхтэй болохыг тус тус дурдаж,

Шүүгдэгч Э.******* цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч 1 ширхэг СД-г хэргийн галах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж,

Шүүгдэгч Э.*******т шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.******* давж заалдах гомдолдоо:

Хэрэгт хохиролд баримтаар 2,346,500 төгрөг нэхэмжилсэн тэгтэл шүүхээс шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэсэн. Нөгөөтэйгүүр шүүгдэгч 1,000,000 төгрөг төлсөн. Гэтэл зам тээврийн осол 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр гарсан бөгөөд тухай ослоос миний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан.

Гэмтлээс болж гэмтэл согог судлалын үндэсний төвд 10 хоног хэвтэж, эмнэлгээс гараад өнөөдрийг хүртэл хэвтрийн дэглэмтэй, хүний оролцоогүй орчиндоо явж чадахгүй болсон. Өдөр ирэх тусам улам өвдөлт гэмтэл нэмэгдэж, шинж тэмдэг нэмэгдэж байна. Мөн тухайн үед Шүүх шинжилгээний хүрээлэнгийн дүгнэлт дутуу миний дух цөмрөлт болон хацрын хугарлыг дутуу дурдсан бөгөөд мөн шүүх тогтоолдоо шинжээчийн дүгнэлтийг дүгнээгүй үлдээсэнд гомдолтой байна.

Хэдийгээр энэ хэрэг олон хохирогчтой боловч амьд үлдсэн болохоос биш миний бие өмнөх шиг эрүүл саруул байхаа больсон билээ. Шүүгдэгч Э.******* нь хэрэгт шалгагдаж байх үед нэг ч удаа уучлалт гуйж эрүүл мэндийн байдлыг асууж байгаагүйд маш их гомдолтой байна. Хүний эрдэнэт амь үрэгдэж, олон хүмүүс эрүүл мэндээрээ хохирсон бай энэ хүнд 3 жил ял оногдуулахгүй тэнссэн нь буруу, бөгөөд Э.******* нь биеэр ял эдэлж өөрийн хийсэн үйлдэлдээ болон амьд байгаа хохирогч нарт гаргасан харилцаа үйлдэлдээ дүгнэлт хийвэл зохино. Учир нь миний хувьд зам тээврийн осолд орсноос хойш үр хүүхэд ах дүүгийнхээ асаргаа сувилгаанд шилжиж, өчнөөн хүнд төвөг удаж байна. Анхнаасаа баримт цуглуулаагүйгээсээ болж бүтэн 11 сарын хугацаанд ямар ч эмчилгээ хийгдээгүй эрүүл саруул хөдөлмөр эрхэлж явсан мэт дүгнэж шийдвэр гаргасанд гомдолтой байна. Үнэхээрийн өвчтэй зовлонтой хэвтэрт ороод хэвтэж бай ингэж амьдрахаар үхчихгүй яавдаа бусдад төвөг удаж байхаар гэж бодож байсан үе маш олонтой.

ХХК-нийг иргэний хариуцагчаар татсан атлаа хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллах үүргээ гүйцэтгэхээр буюу хөдөлмөрийн харилцааны үед зам тээврийн осолд ороод хэвтрийн байдалтай байх хугацааны цалин мөнгийг олгохгүй гэж шийдвэрлэж тусдаа Иргэний журмаар нэхэмжил гэж байгаа нь хохирсон иргэнийг улам хохироож байна.

Учир нь 2022 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Драгон ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулж, тухай гэрээний дагуу Өмнөговь руу тухайн байгууллагын санал болгосон төлбөр төлсөн машинаар зорчиж явахдаа тухай ослын хохирогч болсон. Хөдөлмөрийн гэрээ байгуулснаар тус байгууллагын ажилтан гэж үзэх бөгөөд ажилгүй байсан үеийн цалинг гаргахгүй шийдсэнд гомдолтой байна. Учир нь тухайн байгууллагын эрх ашгийн төлөө ажилтан миний бие тухайн байгууллагын төлбөр төлсөн машинд зорчиж яваад осолд орсон билээ. Гэтэл өнөөдөр тусгай шүүхээр яв гэж шийдсэн нь учир дутагдалтай байгаад хохирсон иргэнийг нэмж хохироож байна.

Эрүүгийн шүүх нь хохирогч тус иргэний хариуцагч байгууллага хоёрын хооронд байгуулсан гэрээг хүчинтэй эсэхийг дүгнэж, мөн хүнд гэмтэл ямар хугацаанд эдгэрэх талаарх шүүх шинжилгээний дүгнэлтийг харж нэг мөр хохирлын асуудлыг шийдвэрлэх боломжтой байтал хохрогчид чирэгдэл учруулж байна. Нэгэнт энэ хэргийн иргэний хариуцагч гэж ХХК-г татсан атлаа хохирлыг тустдаа шийдвэрлүүлэхээр шийдвэрлэж байгаа нь хохирсон хохирогчийг нэмж хохироож байна.

Шүүхийн шийтгэх тогтоолд хохирлыг яаж тооцсон яаж үнэлсэн талаар дүгнээгүй бөгөөд хариуцагч байгууллага шүүгдэгчээс хувь тэнцүүлсэн эсхүл дангаар нь гаргасан ямар баримтыг хохирлын дүнд тооцож юуг тооцоогүй талаар шүүх шийдвэртээ дүгнэлт хийгээгүй.

Шүүх эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хохирогчийн байр суурийг сонсоно гэсэн атлаа хүнийг хэвтэрт оруулсан буюу амьдын наагуур байдалтай амьсгалж байгаа болохоос хүний тооноос гарсан шахуу байдалд оруулсан хүнд хөнгөн ял оногдуулсан. Уг ял шүүгдэгчийн хувийн байдалд тохироогүй гэж үзэж байна. Учир нь шүүгдэгч нь хохирогч миний бие хэвтэрт байх хугацаанд нэг ч удаа уучлалт гуйж, биеийн байдал асууж байгаагүй нь өөрөө түүнийг хэн болохын нотолж байна. Хохирогч ийм их гомдол гашуудал, эрүүл мэндийн, эдийн засгийн, сэтгэл санааны хохиролтой бай энийг харгалзахгүйгээр шийтгэл оногдуулсанд гомдолтой байна.

Шүүгдэгч өөрийнхөө үйлдэлд дүгнэлт хийгээгүй болох нь намайг утсаар ярих үед “та нарын гомдол санал надад хамаагүй, би угаасаа ялаа аваад явна, үхээгүй л бол болоо” гэх мэтээр хэлж байсан бөгөөд эрүүл мэнд яаж байна, таны эмчилгээ хэр байна гэж хэзээ ч асууж санаа зовж байгаагүйд үнэхээрийн гомдолтой байна.

Шүүх тогтоолдоо гэмт буруугийн дүгнэлтийг маш дутуу хангалтгүй хийсэн билээ. Учир нь тогтоолыг хуулийн мэдлэггүй би уншаад ойлгох хэмжээнд байх ёстой байтал би тогтоолоос өөрт ямар гэмтэл учирсан, энэ гэмтэл ямар хугацаанд эдгэрэх энэ талаар бичигдээгүй байна. Миний бодлоор шүүх тус иргэний хариуцагч “ ” ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг үнэлэх үнэлэхгүй талаар дүгнэлт хийгээгүй болно гэжээ.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.******* давж заалдах гомдолдоо: Би биедээ тархины доргилт, баруун далны хугарал, дух, баруун хөмсөг дэх язарсан шарх зэрэг хүндэвтэр гэмтэл авсан. Энэ гэмтлийн улмаас өөрийгөө эмчлүүлэхэд 6.000.000 төгрөгийг зарцуулсан баримтыг шүүхэд гаргаж өгсөөр байтал, түүнчлэн ослын улмаас оюутны төлбөр хийгдээгүй байсныг хашаа байшингаа барьцаалж авсан зээлийн баримт, цалингийн зээлийн баримтыг өгсөөр байтал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрүүгийн хэргийн хохирлыг уг хэрэгтэй нь хамт шийдвэрлэнэ гэсэн хуулийн заалтыг зөрчиж иргэний журмаар шийдвэрлүүл гэсэн ойлгомжгүй шийдвэрийг гаргасан.

Мөн Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх чөлөөнд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно гэж, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан боловч эдгээр заалтыг зөрчиж иргэний хариуцагчаар тогтоогдсон ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулж түүний зааж өгсөн тээврийн хэрэгслээр зорчиж байгаад хохирсон бай уг хэрэгтэй хамтатгаж шийдвэрлээгүй нь дээрх хуулиудыг зөрчсөн болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж ХХК-иас хэрэгт авагдсан хохирлын нотлох баримтын хүрээнд 25.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Прокурор Б.Мөнхдөл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Шүүгдэгч Э.*******т холбогдох хэргийг анхан шатны шүүх шийдвэрлэж 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор түүний үйлдсэн гэмт хэрэгт нь тохирсон ял шийтгэл оногдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай гэр бүлийн хувьд “ ” ХХК-д гомдолтой байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч байгаа гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би духан дээрээ эмэгтэй хүнд байж боломгүй муухай сорвитой болсон. Би үүнийхээ хагалгаанд оръё гээгүй. Зөвхөн нүднийхээ хугарсан ясыг бүтэн болгоё гээд байгаа. Үүнийг авч хэлэлцээд шийдээд өгөөч гэж хүсч байна гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маш их гомдолтой  байна. Үүнийг зөвөөр шийдэж өгнө үү гэв.

Иргэний нэхэмжлэгч, хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гаргах тайлбаргүй гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Нарангарав давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Давж заалдах шатны шүүх хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.*******, Ч.******* нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

      Хэргийг хяна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

         Шүүгдэгч Э.******* нь Өмнөговь аймгийн *******-******* сумаас хойш 5 км зайтай замд 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 54-98 УНК улсын дугаартай “Тоуоtа рrius” маркийн машинтайгаа зорчин явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.2-т “Эгнээний хилийг тэмдэглэсэн зорчих хэсэг дээр жолооч тээврийн хэрэгслээрээ тухайн эгнээг голлож явна...” гэсэн заалт болон 12.2-т “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж “Nort benz” маркийн 78-91 УБН улсын дугаартай авто машины чиргүүлийн араас мөргөсний улмаас зорчигч М.*******ын амь насыг хохироож, Ч.*******ийн эрүүл мэндэд хүнд хохирол, Г.*******, Ө.******* нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

           Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.*******ийн “..Осол гарсан талаар манай ээж рүү Өмнөговиос найз нь утсаар ярих үед нь мэдээд би, ээж, манай 1 дүүгийн хамт 3-лаа очсон. Өмнөговьд очиход эмнэлэгт хэвтэж байсан бөгөөд сэхээнд ухаангүй байдалтай байсан. Маргааш нь нисдэг тэргээр Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэж ирээд ухаан ороогүй байсаар байгаад 09 дүгээр сарын 05-ны өдөр нас барсан.” /1 дүгээр хавтаст хэргийн 39 дэх тал/ гэх мэдүүлэг,

          Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.*******ийн “Би тогооч ажил хийдэг бөгөөд 2022 оны 08 дугаар сард ХХК-тай гэрээ байгуулан 14 хоног Өмнөговьд ажил хийгээд 1500000 төгрөг авахаар тохиролцон гэрээ хийсэн. 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Өмнөговь аймгийн ..... суурьшлын бүс орж ажиллах зорилгоор компанийн байранд очиж уулзсан. Би өмнө нь зарын дагуу компанийн байранд очиж уулзаж гэрээ хийж байсан учир тухайн өдөр компанийн хашаанаас тус байгууллагын гаргаж өгсөн машинаар явна гээд очсон юм. Гэтэл биднийг авч явах машины жолоочийн аавынх нь бие муудсан гээд байсан. Тухайн үед цаг нь 20 цаг өнгөрч бай захирал нь гарч яваад Рrius 41 маркийн 2 автомашиныг олж ирээд биднийг суугаарай гэж хэлээд суулгасан. Би арын суудлын дунд нь суусан. Урд суудал дээр *******, жолоочийн ард буюу миний баруун гар талд талийгаач *******, миний зүүн гар талд ******* сууж явсан. Тухайн үед би хөлсний тэрэг гэж мэдээгүй бөгөөд яг манай ажилчид гэж 8 хүн 2 машинд суусан. Нөгөө машинд 1 хүн замд бууна гээд дайгдаж явсан.Анх манай машинд жолоочтой нийлээд 6 буюу хойноо 4 хүн сууж явж байгаад бид ярилцаад нөгөө машинд өнгөрөөд нэг хүнийг өгсөн юм. Жолооч замдаа огт зогсож амраагүй, ойролцоогоор 80 орчим км/цагийн хурдтай яваад байх шиг байсан. Урд сууж явсан жолооч болон зорчигч хамгаалах бүс бүсэлж байсан. Хойно сууж явсан бид 3 бүс бүслээгүй. Бид суудал солиогүй. Би жолоочид үүрэглэхгүй биз дээ, кофе уух уу гэхэд уухгүй, би байнга энэ хооронд явдаг, үүрэглэхгүй гэж хэлж байсан. Манай машины 1 хүн нөгөө машинд суусны дараа удалгүй би унтаад өгсөн. Түүнээс хойш юу болсон талаар сайн мэдэхгүй. Нэг сэрэхэд гэмтлийн эмнэлэгт сэрсэн. Ослын улмаас уушгиндаа аппарат зүүснээ авахуулсан, нүүрэнд оёдол тавьсан, талийгаач бид 2 онгоцоор ирсэн гэсэн. Гэмтэлд 10 хоног хэвтээд гарсан. Миний 7 хавирга, 4 нурууны сэртэн яс, нүдний ухархай, чамархай, хамар цөмөрсөн, 4 шүд унасан, дахиад 2 шүд авахуулах гэж байна. Би нүдний ухархайны хагалгаанд орно.Осол гарсан цагаас хойш хэвтрийн дэглэм барьж, хүний асаргаанд байна. Байгууллагаас миний данс руу 2000000 орчим төгрөг өгсөн. Жолоочоос 600000 төгрөг эмчилгээнд хэрэглэ гээд өгсөн.” /1 дүгээр хавтаст хэргийн 63 дахь тал/ гэх мэдүүлэг,

         Хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.*******ын “Би тогооч ажил хийдэг бөгөөд 2022 оны 08 дугаар сард ХХК-тай гэрээ байгуулан 14 хоног Өмнөговьд ажил хийгээд 2400000 төгрөг авахаар тохиролцсон. Тухайн үед *******, *******, талийгаач нартай хамт өмнө нь ажиллаж байсан учир хамтдаа тус байгууллагад ажил хийхээр тохирсон. 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Өмнөговь аймгийн .... суурьшлын бүс орж ажиллах зорилгоор компанийн байранд 19 цагийн орчим очиж уулзсан. Тухайн өдөр компанийн хашаанаас тус байгууллагын гаргаж өгсөн машинаар явна гээд очсон юм. Гэтэл биднийг авч явах машины жолоочийн аавынх нь бие муудсан гээд байсан. Тухайн үед цаг нь 20 цаг өнгөрч бай захирал нь гарч яваад Рrius 41 маркийн 2 автомашиныг олж ирээд биднийг суугаарай гэж хэлээд суулгасан. Би арын суудлын зүүн гар талд, урд суудал дээр манай Ө.*******, жолоочийн ард талийгаач *******, голд ******* сууж явсан. Хотоос гараад ортол зогсоогүй, ...жолооч замдаа огт зогсож амраагүй, ойролцоогоор 80 орчим км/цагийн хурдтай яваад байх шиг байсан. Урд сууж явсан жолооч болон зорчигч хамгаалах бүс бүсэлж байсан. Хойно сууж явсан бид 3 бүс бүслээгүй. ...би унтчихсан. Гэнэт тас няс хийгээд явчихаар нь сэрээд хартал хойно ачсан байсан бүх юм урагш ороод ирчихсэн, нөгөө 2 хүн харагдахгүй байсан. Урд талаас Лхамаа эгч орилоод байсан. Урд зогсож байсан том машины жолооч ирж миний талын хаалгыг хөшиж онгойлгож өгсөн. Цонх нь хагарчихсан байсан. Миний нүүрнээс нилээн цус гарчихсан байсан. Намайг машинаас буулгахаар нь би жолоочтой хамт нөгөө хүмүүсээ авах гээд хаалгыг нь татсан боловч онгойхгүй байсан. Өөдөөс нэг машин ирээд бид хамжиж гаргасан. Талийгаач ухаангүй, хурхирч байгаа мэт дуугараад байсан учир машинаас гаргаагүй. Том машины жолооч яаж байгаа юм бэ, шээх хооронд араас мөргөчихлөө гээд байсан. Манай машины жолооч суудал руль 2-ын хооронд хавчуулагдсан байсан бөгөөд хүмүүс нийлж гаргаж авсан. Удалгүй түргэн ирээд бидийг аваад *******-*******гийн эмнэлэгт очсон. Жолооч үүрэглээд цагаан зураас руу болон эсрэг тал руугаа хальж ороод байхаар нь ******* эгч амаръя чи үүрэглээд байна гэхэд жолооч нь амрахгүй гээд байсан гэсэн. өнгөрөөд явж байх үед зам дээр маш их эвдрэл таарах үед огцом дараад байсан. Намайг сэрүүн байх үед эсрэг урсгал руу ороод байхаар нь би нүх тойрч байна гэж бодож байсан. Би өөрийн эмчилгээний төлбөрт 6000000 төгрөг зарцуулсан. Жолооч надад мөнгө төгрөг өгөөгүй.” /1 дүгээр хавтаст хэргийн 70 дахь тал/ гэх мэдүүлэг,

         Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ө.*******гийн “Би тогооч ажил хийдэг бөгөөд 2022 оны 08 дугаар сард ХХК-тай гэрээ байгуулан 14 хоног Өмнөговьд ажил хийгээд 1800000 төгрөг авахаар тохиролцон гэрээ хийсэн. Явахын өмнө 1 сар явахаар аман гэрээ хийсэн байсан. Тухайн үед *******, *******, талийгаач нартай хамт өмнө нь ажиллаж байсан учир хамтдаа тус байгууллагад ажил хийхээр тохирсон. 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр өглөө Халдварт дээр шинжилгээ өгөөд орой 19-20 цагийн үед Өмнөговь аймгийн суурьшлын бүс орж ажиллах зорилгоор компанийн байранд цуглаад уулзсан. Тухайн өдөр компанийн хашаанаас тус байгууллагын гаргаж өгсөн машинаар явна гээд очсон юм. Гэтэл биднийг авч явах машины жолоочийн аавынх нь бие муудсан гээд байсан. Захирал нь энэ машиныг бариад явах хүн байна уу гэхээр нь би дургүйцээд хамаагүй хүнээр бариулж болохгүй гэж хэлсэн. Тэд хоорондоо ярьж байгаад 20 цаг өнгөрч бай захирал нь гарч яваад Рrius 41 маркийн 2 автомашиныг олж ирээд биднийг суугаарай гэж хэлээд суулгасан. Би урд талд, жолоочийн ард талийгаач *******, голд *******, ******* миний ард мөн тэдний дунд бас нэг үйлчлэгч охин суугаад хөдөлсөн. Хотоос гараад ортол зогсоогүй бөгөөд Дундговийн цаана 1 хүнээ нөгөө машинд өгөх гэж 1 зогссон. Хүнээ нөгөө машинд суулга огт удаагүй. 5, 6 минут болсон. Жолооч замдаа огт зогсож амраагүй, ойролцоогоор 80 орчим км/цагийн хурдтай яваад байх шиг байсан. Донсолгоотой замаар явж бай ширүүн эвгүй явж байна гэж манай хойно сууж явсан хүмүүс хэлж байсан. Тухайн үед нүх тойрч явах үед нойрмоглохгүй байх гэж бодож байсан. Донсолгоотой зам гараад шулуун зам буюу эвдрэлгүй замд ороод үүрэглэвэл замаас гарч нүдний хор гаргаарай, нойр чинь хүрвэл явж болохгүй шүү гэж хэлж байсан. Би өөрөө нойр хүрч байсан учир тэр хүнийг үүрэглэх вий гэж хэлж байсан. Жолооч нойр хүрч байна гэж надад хэлээгүй. Би тэрүүхэн үед зүүрмэглээд огцом тоормос гишгэх шиг болохоор нь урагш хартал урд талд том машин зогсож байгаа харагдаад шууд мөргөсөн. Тоормослож явж байгаад мөргөсөн. Урд зогсож байсан машины гэрэл, ослын гэрэл нь асаж байсан эсэхийг сайн санахгүй байна. Гэрэлгүй байсан гэж бодож байна. Үүрийн гэгээ орж байх үед осол гарсан. Маш муу гэгээтэй байсан.  Би одоо бодоход бараан том юмыг орилсоор байгаад мөргөснийг санаад байна. Мөргөх үед аюулгүй дэр задраад цээж рүү маш хүчтэй цохьсон. Би хаалга онгойлгооч гэхэд гаднаас хүн онгойлгож байтал ******* нөгөө талаар буугаад талийгаач талын хаалгыг онгойлгох гээд байсан. Би *******аа гэж орилоход хурхираад байх шиг байхаар нь би тархиндаа гэмтэл авсан байна гэж бодоод битгий хөдөлгө гэж хэлж байсан. Байгууллагаас эмчилгээний төлбөрт 1100000 төгрөг өгсөн. Цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжилнэ. Жолоочид гомдолтой байна. Мөн ажлын цалин сарын 3600000 төгрөгийг хэзээ ажилд орж ажлаа хийх хэмжээнд очих хүртлээ нэхэмжилнэ.” /1 дүгээр хавтаст хэргийн 78 дахь тал/ гэх мэдүүлэг,

          Иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******ын ..... дугаартай автомашин нь тус байгууллагын автомашин бөгөөд экскаватор ачиж явсан юм. Тус автомашин нь Өмнөговь руу замд гарахын өмнө манай байгууллагын том ачааны автомашинууд 22-ын товчоонд аж ахуйн хашаанд зогсож байгаад явсан гэсэн.  гээд инженер шалгаж гаргасан гэж бодож байна. Манай байгууллага төлбөрийн асуудлыг хариуцахгүй, манай жолоочийн буруу байхгүй гэж үзэж байгаа.” /1 дүгээр хавтаст хэргийн 95, 98 дахь тал/ гэх мэдүүлэг,

           Гэрч М.гийн “Манай жолооч нь осол гарсан талаар өглөө нь над руу утсаар ярьж араас машин хурдтай ирж мөргөсөн, үүр цайж байх үед осол гарсан гэж хэлсэн. Энэ тээврийн хэрэгсэл нь ХХК-ийн автомашин бөгөөд байгууллагын техникүүдийг урагш нь буюу Өмнөговь руу зөөдөг юм. 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ..... дугаарын автомашин экскаватор ачаад Өмнөговь аймгийн *******цэций сум явах гээд хашаанаас гарах үед нь би ачааг нь хараад гаргасан. Би ахыг замд гарах гэж байх үед нь очиж хара бүх гэрэл нь бүрэн асаж байсан. Ямар нэгэн эвдрэлгүй байсан. Би хойно нь гэрэл нь бүрэн асаж байхыг харсан.” /1 дүгээр хавтаст хэргийн 102 дахь тал/ гэх мэдүүлэг,

        Гэрч Г.ын “Тухайн тээврийн хэрэгсэл постоор орж ирэхэд бүрэн бүтэн байсан. Ямар нэгэн гэмтэл ажиглагдаагүй. Гэрэл ойлгогч бол байсан.” /1 дүгээр хавтаст хэргийн 106 дахь тал/ гэх мэдүүлэг,

            Гэрч Б.ын “Би 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 7891 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслээр Улаанбаатар хотоос н төмөр зам руу 520 экскэ ачаад тээвэр хийж явсан. *******-******* сумын хойд талд төлбөр авах цэгээс 3 орчим километрт би замын баруун гар тал руугаа нилээд их зай шахаж зогсоод машинаас бууж бие засаад тээврийн хэрэгсэл ачаа тээшийн бүрэн бүтэн байдлыг шалгачихаад эргээд машиндаа суух гэж байтал миний араас буюу Улаанбаатар хотоос *******-******* сумын чиглэлийн хатуу хучилттай авто замаар нэг бараан өнгийн жижиг машин их хурдтай явж байгаа нь 1 орчим километрийн цаанаас харагдсан. Би машины кавинд орж ирж суугаад нэг тамхи асаагаад араас ирж байгаа машиныг өнгөрөхөөр хөдлөх гээд толиндоо хараад сууж байтал уг машин шууд миний машины араас ирээд мөргөсөн. ...Би юу болов гэж бодоод буугаад очтол тухайн машин миний араас ирээд мөргөчихсөн байсан. Би жолооч, зорчигч нарыг машинаас буу нь туслаад цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Тухайн тээврийн хэрэгсэлд 4 эмэгтэй хүн, 1 эрэгтэй хүн байсан. Тухайн тээврийн хэрэгслийн жолооч нь уг эрэгтэй хүн жолоодож явсан байсан. Машины жолоочийн суудлаас эрэгтэй хүн гарч чадахгүй хөл нь суудал салон хоёрын голд хавчуулагдчихсан байхаар нь би тухайн хүний суудлын бүсийг нь тасдаад суудлын аравчийг хойш нь татаж гэдийлгээд тухайн эрэгтэй хүнийг машинаас буулгаж авсан. Тухайн замын зорчих хэсэг хэвийн байсан. Үзэгдэх орчны хувьд гадаа гэгээ орчихсон байсан. Тухайн замын хэсэг нь шулуун ямар нэгэн үзэгдэх орчин хязгаарлагдах зүйл байгаагүй. Эсрэг урсгалд ямар нэгэн тээврийн хэрэгсэл хүн мал байгаагүй. Эсрэг урсгал чөлөөтэй байсан. Тухайн замын орчимд миний машин болон миний машины араас мөргөсөн тээврийн хэрэгсэл байсан өөр зүйл огт байгаагүй. Би тухайн замын зорчих хэсгийг бүрэн чөлөөлсөн байсан. Миний ачиж явсан ачаа хэт хүнд жинтэй болохоор замаас гарч шороон дээр зогсохоор газар цөмрөх аюултай байдаг. Миний машин асаалттай байсан. Би түр зогсоод хөдлөх гэж байсан юм. Тухайн үед би ослын зогсолтын гэрлээ асаасан байсан. Мөн гадна гэрэлтүүлэх хэрэгсэл, гэрэл ойлгогч цацруулагч бүгд бүрэн байсан. аймагт цагдаа нар шалгаад гэрэл дохио тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлын хувьд ямар нэгэн зөрчил байхгүй байна гээд явуулсан байсан. Мөн осол болохоос өмнө би өөрөө бууж машинаа тойрч шалгасан байсан. Учир нь *******-******* сумын пост дээр цагдаа нар шалгаад байдаг болохоор би постны цаана байнга зогсож машинаа шалгаад хөдөлдөг юм. Би жолоочид нь хандан яасан талаар асуу шоконд орчихсон ямар нэгэн зүйл хэлэхгүй байсан. Би тухайн жолоочийг үүргэлсэн байх гэж бодож байна. Тухайн тээврийн хэрэгсэл чиргүүл хоёр ХХК-ийн эзэмшлийнх байгаа юм.” /1 дүгээр хавтаст хэргийн 108-110, 112 дахь тал/ гэх мэдүүлэг,

          Иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.ын “Тус байгууллага нь осол гарахаас өмнө тогооч нартай хөдөлмөрийн гэрээ хийсэн байсан. Осол гарснаас хойш *******т нийт 2960350 төгрөг, Ч.*******т 2000000 төгрөг, Ө.*******д 1138000 төгрөгийн эмчилгээний төлбөр төлөөд байна. Амь хохирогч *******ын буяны ажлын зардалд 1000000 төгрөг өгсөн. Осол гарсны дараа онгоцоор хохирогч нарыг тээвэрлэх үед 6757400 төгрөг зарцуулсан. Ч.*******ийн амьсгалын аппаратын төлбөрт 346500 төгрөг, Өмнөговь аймгийн *******-******* сумын эмнэлгийн төлбөрт 356800 төгрөг, хохирогч нарт эм авч өгөхөд 331900 төгрөг зарцуулсан. Нийтдээ байгууллагаас хохирогч нарт 14187650 төгрөг зарцуулсан.” /2 дугаар хавтаст хэргийн 82 дахь тал/ гэх мэдүүлэг,

           Иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.гийн “Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж заасан байдаг. Иймээс гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал гарч уг зардал нь тус санд эргэн төлөгдөхгүй төрийн ашиг сонирхол зөрчигдөж, төрд хохирол учруулах явдал байгаа.

            2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Өмнөговь аймгийн Цог-******* сумаас хойш 5 км зайтай замд ..... дугаартай автомашины чирүүлийн араас prius маркийн .... дугаартай автомашин мөргөж 3 хүний эрүүл мэндэд хохирол учирч, хүний амь хохирсон гэмт хэрэг үйлдэгдсэн.

              Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Ч.******* нь 2759450, Г.******* нь 2206000, Ө.******* нь 2998680 төгрөгийн эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 7964130 төгрөгийн зардал гарсан.

          Дээрх тусламж үйлчилгээний зардлыг Э.*******аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын .....дугаартай дансанд төлүүлж өгнө үү.” /2 дугаар хавтаст хэргийн 129 дэх тал/ гэх мэдүүлэг,

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн ..... дугаартай шинжээчийн “Амь хохирогч М.*******ын цогцост 2 тал бөмбөлгийн духны эдийн тархмал няцрал, цус хуралт, аалзан хальсан доорх тархмал цус харвалт, дух ясны цөмөрсөн хугарал, суурийн том нүхээс зүүн дагз яс руу чиглэсэн босоо шугаман хугарал, 2 нүдний ухархайн дээд, дотор хана, нүүрний яснуудын цөмөрсөн нийлмэл хугарал, тархины 2 тал бөмбөлгийн дух хэсгийн хатуу хальсан доорх болон дээрх цусан хурааг авч тархи дарагдал чөлөөлөх, дух яс, 2 нүдний ухархайн дээд хана, нүүрний яснуудын хугарлыг цэгцлэх, хатуу хальсыг оёх мэс ажилбар /2022.09.05/, духны хуйханд цус хуралт, зүүн дунд чөмөг ясны далд хугарал, 2 нүдний зовхи, баруун зүүн шилбэ, баруун гуя, баруун бугуй, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

           Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн тус бүр 1 удаагийн үйлчлэлээр тухайлбал бүхээгт цохигдох, мөргөгдөх үед үүсэх боломжтой, учрах үедээ амь биед аюултай, хэрэг учрал болох тухайн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна.

          Амь хохирогч нь зүрхний булчингийн сорвижил архаг өвчтэй байна. Дээрх өвчин нь үхэлд нөлөөлөөгүй. Амь хохирогч нь гавал тархины битүү гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны хурц дутагдалд орж нас баржээ.

           Амь хохирогчийн ходоодонд 80 мл орчим цайвар шингэн агууламжтай байна. Амь хохирогч нь АВО системээр А /II/ бүлгийн цустай байна. Амь хохирогч нь эмнэлэгт хэвтэж эрчимт эмчилгээ хийгдсэн учир согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг тогтоох боломжгүй байна.” /1 дүгээр хавтаст хэргийн 135-144 дэх тал/ гэсэн дүгнэлт,

           Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын гэрээт цагдаагийн хэлтсийн цагдаагийн дэслэгч С.ийн 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн ... дугаартай шинжээчийн “..... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Б. нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.1 Жолооч тээврийн хэрэгслийг зам дээр түр ба удаан зогсоохдоо замын баруун гар талд хөвөөн дээр шахаж зогсооно гэсэн заалтыг зөрчсөн байна.

           Дүрэм зөрчсөн үйлдэл нь осол гара нөлөө үзүүлээгүй болно. .... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Э.******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а/ жолооч хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн байна. Дүрэм зөрчсөн үйлдэл нь осол гара нөлөөлсөн байна.

           .....улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Б.ын зорчих хэсгийг чөлөөлж зогссон үйлдэл нь 14.1 Жолооч тээврийн хэрэгслийг зам дээр түр ба удаан зогсоохдоо замын баруун гар талд хөвөөн дээр шахаж зогсооно гэсэн заалтыг зөрчсөн байна. Ачаа тээвэрлэх журам зөрчөөгүй болно. ..... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Э.******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а/ жолооч хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөний улмаас тухайн осол гарсан гэж үзэж дүгнэлт гаргав.” /1 дүгээр хавтаст хэргийн 147 дахь тал/ гэсэн дүгнэлт,

         Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн ... дугаартай шинжээчийн “Э.*******ын биед тархины доргилт, өвчүү, баруун талын V, VI хавирганы хугарал, зүүн шилбэний язарсан шарх, цээжний өмнө хэсэг, зүүн бугалга, өвдөг дэх зулгаралт, цээж, баруун шилбэ, зүүн өвдөг дэх цус хуралт гэмтэл үүсчээ.

          Дээрх гэмтлүүд нь зам тээврийн ослын улмаас тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Өвчүү, баруун талын V, VI хавирганы хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 заалтаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, бусад гэмтлүүд нь 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна.” /1 дүгээр хавтаст хэргийн 150-151 дэх тал/ гэсэн дүгнэлт,

          Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн .... дугаартай шинжээчийн “Ө.*******гийн биед тархины доргилт, баруун ША/1, VIII, зүүн I, IV хавирганы хугарал, баруун уушгины няцрал гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 заалтаар эрүүл мэндийг удаан сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна.” /1 дүгээр хавтаст хэргийн 161-162 дахь тал/ гэсэн дүгнэлт,

          Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн ... дугаартай шинжээчийн “Ч.*******ийн биед тархины доргилт, нүүрний зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун I, зүүн МЛ/И хавирганы хугарал гэмтэл үүсчээ. Хавирганы хугарал гэмтлийн улмаас цээжний хөндийд хий-цус хуралдалт үүсч, зүүн уушги агчиж хүндэрчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12 заалтаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна.” /1 дүгээр хавтаст хэргийн 178-179 дэх тал/ гэсэн дүгнэлт,

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн .... дугаартай шинжээчийн “Ч.*******т баруун нэг, зүүн 1,2,3,4,5,6,7,8- р хавирганы хугарал, цээжний хоёр талын хөндийн хий, цус хуралт, элэгний няцрал, бүсэлхийн гуравдугаар нугалмын арын сэртэн хугарал, нүүрний зулгаралт, цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь цохих, үрэгдэх үйлчлэлээр буюу авто ослын үед үүсжээ. Хоёр талын олон хавирганы хугарал, цээжний хөндийн цус хий, хуралтад нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12 заалтаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэг тогтооно. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй.” /1 дүгээр хавтаст хэргийн 180-182 дахь тал/ гэсэн дүгнэлт,

          Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн ... дугаартай шинжээчийн “Г.*******ын биед тархины доргилт, баруун далны хугарал, дух, баруун хөмсөг дэх язарсан шарх гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 заалтаар эрүүл мэндийг удаан сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна. /1 дүгээр хавтаст хэргийн 200-201 дэх тал/ гэсэн дүгнэлт,

             Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн .... дугаартай шинжээчийн “Ө.*******гийн биед өвчүү, бүсэлхийн 3-р нугалам, баруун 3,4,5,6,7,8, зүүн 1,2,3,4-р хавирганы хугарал, баруун уушгины няцрал, тархи доргилт, цээж, хэвлий, баруун бугалга, тохой, шилбэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 заанаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” /2 дугаар хавтаст хэргийн 48-50 дахь тал/ гэсэн дүгнэлт,

           Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн ... дугаартай шинжээчийн “Ч.*******т баруун нэг, зүүн 1,2,3,4,5,6,7,8-р хавирганы хугарал, ухархайн дотор хананы хугарал, цээжний хоёр талын хөндийн хий, цус хуралт, элэгний няцрал, бүсэлхийн гуравдугаар нугалмын арын сэртэн хугарал, нүүрний зулгаралт, цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь цохих, үрэгдэх үйлчлэлээр буюу авто ослын үед үүсжээ. Эмнэлгийн бичиг баримт болон шүүх эмнэлгийн дүгнэлтэнд ослын үед унасан гэх хоёр шүдний талаар дурдагдаагүй тул хэзээ унасанг тогтоох боломжгүй байна.Хоёр талын олон хавирганы хугарал, цээжний хөндийн цус, хий хуралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12 заалтаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэг, ухархайн дотор хананы хугарал нь 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтооно. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй.” /2 дугаар хавтаст хэргийн 54-56 дахь тал/ гэсэн дүгнэлт,

         Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн... дугаартай шинжээчийн “*******ын биед баруун дал ясны хугарал, сээрний 1-р нугалмын хоёр талын хөлний хугарал, хамар ясны хугарал, тархи доргилт, дух, хөмсөг, зүүн нүдний зовхинд шарх, нүүрэнд зулгаралт, нүүрэнд сорви, духны зүүн хэсэг, зүүн нүд, хацар хамрын нурууны зүүн талын зөөлөн эдийн няцрал, зүүн дээд талын 4-р шүдний хугарал, зүүн доод талын 4-р шүдний булгарал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 -д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Зүүн дээд талын 4-р шүдний хугарал, зүүн доод талын 4-р шүдний булгарал нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10% алдагдуулна. Нүүрэнд үүссэн шархны сорви нь ердийн явцаараа арилахгүй.” /2 дугаар хавтаст хэргийн 60-63 дахь тал/ гэсэн дүгнэлт,

          Автотээврийн үндэсний төвийн Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн .... дугаартай шинжээчийн “ВеiЬеп Nоrth Bепz N04260 маркийн ..... улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдал стандартын шаардлага хангахгүй байна. .... чиргүүлийн тоног төхөөрөмжөөр үзэх боломжгүй байна. ВеiЬеп Nоrth Bепz N04260 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь урд салхины шил баруун талдаа бага зэрэг цуурсан, шил арчигч ажиллахгүй, баруун талын холын гэрэл асахгүй зэрэг эвдрэл гэмтэлтэй, улсын бүртгэлийн дугаар хойд тал байхгүй, ойрын гэрлийн тусгалын хүч стандартын шаардлага хангахгүй байна. Зам тээврийн осол гара нөлөөлсөн эвдрэл гэмтэл байхгүй болно. Уг осол гара нөлөөлсөн эвдрэл гэмтэл байхгүй болно. ВеiЬеп Nоrth Bепz N04260 маркийн .... улсын дугаартай тээврийн хэрэгсэл хийн тоормосны системтэй. Тоормосны систем стандартын шаардлага хангаж байна.

           ВеiЬеп Nоrth Bепz N04260 маркийн ....улсын дугаартай тээврийн хэрэгсэл, чиргүүл нь 2020, 2022 онд техникийн хяналтын үзлэгт хамрагдаж тэнцсэн байна. 2021 оны техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй байна. 2022 оны 06 сарын 29-нд техникийн хяналтын үзлэгг орсон техникийн хяналтын үзлэгийн хугацаа дуусаагүй байна. Чиргүүлийн холбоос хэвийн ажиллагаатай. .....чиргүүлийн тоног төхөөрөмжөөр үзэх боломжгүй байна.” /2 дугаар хавтаст хэргийн 34-45 дахь тал/ гэсэн дүгнэлт,

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн ... дугаартай шинжээчийн  “1. Осол үйлдэгдэхийн өмнө ... улсын дугаартай автомашин техникийн бүрэн бүтэн байдал, дүрмийн шаардлага хангаж байсан эсэх нь тогтоогдохгүй байна.

2. Осол үйлдэгдэхийн өмнө ... улсын дугаартай автомашин техникийн бүрэн бүтэн байдал, дүрмийн шаардлага хангаж байсан эсэх нь тогтоогдохгүй байна.

3. ...улсын дугаартай автомашины жолооч нь зорчих хэсгийг чөлөөлж зогсох боломжтой байсан гэж үзэх үндэслэлтэй байна.

4. .... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.1- д заасан 'Жолооч тээврийн хэрэгслийг зам дээр түр ба удаан зогсоохдоо 5.17 буюу 6.12 тэмдэг бүхий зогсоолын талбайг ашиглана. Хэрэв тийм талбай байхгүй бол замын баруун гар талд хөвөөн дээр, хөвөөгүй бол зорчих хэсгийн зах, хашлаганд шахаж ..." гэсэн заалтыг биелүүлээгүй байна. ...улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11,2-д "Эгнээний хилийг тэмдэглэсэн зорчих хэсэг дээр жолооч тээврийн хэрэгслээрээ тухайн эгнээг голлож явна" гэсэн заалт болон 12.2-д "Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгон явна." гэсэн тус тус заалтуудыг биелүүлээгүй байна.

5. Шинжилгээнд ирүүлсэн хавтас хэргийн материал ..... улсын дугаартай автомашины жолооч Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.1-д заасан заалтыг биелүүлээгүй, .... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.2 болон 12.2 дахь заалтуудыг биелүүлээгүйгээс уг зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болсон байна.

6. Шинжилгээний явцад хэрэгт ач холбогдол бүхий зүйл илрээгүй.

7. .... улсын дугаартай тээврийн хэрэгслээс үүссэн мөрөөр боломжит доод хурд 46.3 км/цаг хурд тогтоогдож байна.

8. Шинжилгээнд ирүүлсэн хавтас хэргийн материалд .... улсын дугаартай тээврийн хэрэгслийн зогсолтыг түр болон удаан зогсолт гэх нотлох баримт авагдаагүй.” /2 дугаар хавтаст хэргийн 114-117 дахь тал/ гэсэн дүгнэлт,

                Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн ... дугаартай шинжээчийн “1. ВеiЬеп Nоrth Bепz N04260 маркийн 78-91 УБН улсын дугаартай чирэгч тээврийн хэрэгсэл түр ба удаан, ослын зогсолтын аль нь болохыг тогтоосон баримт шинжилгээнд ирүүлсэн хэргийн материалд байхгүй байна.

 2. 1-р хариулагдсан.

3. Зам тээврийн осол хэрэгт холбогдогч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний тухай дүрмийн аль нэг зүйл заалтыг зөрчсөн эсэх асуулт нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 19.1.9-д “хууль тогтоомж хэрэглэх...”; 49.1.7-д “өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд дүгнэлт гаргах...” гэсэн заалтуудын дагуу авто инженерийн тусгай мэдлэгт хамаарахгүй, шинжилгээ хийх боломжгүй байх тул холбогдох асуултуудад хариулахаас татгалзав.

4. Замын баруун талын шороо хөвөө ташуу налуу байх тул тээврийн хэрэгслийн хөндлөн тогтворжилт алдуулахгүй тулд зүүн гар талдаа 1,9-2,0 метр зай үлдээж зогссон байна.

5. ВеiЬеп Nоrth Bепz N04260 маркийн .... улсын дугаартай чирэгч тээврийн хэрэгслээс зүүн тийш замын зорчих хэсгийн голын тэнхлэгийн тасархай цагаан шугам хүртэл урд дугуйнаас 2,0 метр, хойд дугуйнаас 1,9 метр тус тус зайтай, Тоуо!а Рпиз маркийн ..... улсын дугаартай тээврийн хэрэгслийн техникийн үзүүлэлтээр өргөний хэмжээ - 1770 мм = 1,77 метр хэмжээтэй байх тул ВеiЬеп Nоrth Bепz N04260 маркийн .... улсын дугаартай чирэгч тээврийн хэрэгслийн зүүн талаар Тоуоtа Рrius маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл урсгал сөрөхгүйгээр явах боломжтой байна.

6. 3-р хариулагдсан.

7. 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн ... дугаартай шинжээчийн дүгнэлтэд тоормосны гэх мөрийн уртад үндэслэн зам дугуйн барьцалт, хөдөлгөөний удаашралт зэрэг автомеханикийн онолын тооцоолол ашиглаж хамгийн доод хурдны хэмжээг тогтоосон арга нь үндэслэлтэй байна.

8. Зам тээврийн осол хэрэг нь Өмнөговь аймгийн *******-******* сумаас хойш 5 километрт хатуу хучилттай ..... дугаартай суурингийн гадна авто зам дээр болсон байна.

9. ВеiЬеп Nоrth Bепz N04260 маркийн ... улсын дугаартай чирэгч тээврийн хэрэгслээс зүүн тийш замын зорчих хэсгийн голын тэнхлэгийн тасархай цагаан шугам хүртэл урд дугуйнаас 2,0 метр, хойд дугуйнаас 1,9 метр тус тус зайтай зогссон байна.

10. ВеiЬеп Nоrth Bепz N04260 маркийн ... улсын дугаартай чирэгч тээврийн хэрэгслийн ачаатай нийт жин 83220 кг байгаа нь 1Ш34598-2020 стандартын 14.1-д "нам аралтай хагас чиргүүл, авто угсрааны зөвшөөрөгдөх бүх жин 115 тн-оос хэтрэхгүй байна" гэсэн заалтаас бага байх тул стандарт шаардлага хангаж байна.

11. Хэргийн оролцогч нарын мэдүүлэгт үндэслэн дүгнэлт гаргах нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 49-р бүлэг шинжээчийн эрх, үүрэг, хориглох заалтын 49.4.2-т хамаарах тул хэргийн материал дахь гэрчийн 1 дүгээр хавтас хэргийн 108 дугаар талд мэдүүлсэн мэдүүлэгт шинжилгээ хийх боломжгүй.

12. 4-р хариулагдсан.

13. Үзлэг шинжилгээний явцад хэрэгт ач холбогдол бүхий зүйл шинээр илрээгүй.” /2 дугаар хавтаст хэргийн 220-230 дахь тал/ гэсэн дүгнэлт зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

          Эдгээр нотлох баримтуудыг шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасантай нийцжээ.

          Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт ”Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Э.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулж, нэг хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

          Харин шүүгдэгч Э.*******т оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан шударга ёсны зарчимд нийцээгүй гэж үзэв.

          Хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.*******, Ч.******* нар нь “шүүх шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнссэн нь шүүгдэгчийн хувийн байдалд тохироогүй, гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирол, олох ёстой байсан орлогыг энэ хэрэгт хамтатган шийдвэрлээгүй орхисон” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.

          Хэргийн бүх ажиллагааг хяна Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн тэмдэглэлд /3 дугаар хавтас хэргийн 25-27 дахь тал/ шүүгдэгч “...тээврийн хэрэгсэл эвдэрч зогсож болно. Замаа чөлөөлөх боломжтой болон боломжгүй газарт зогсоно. Би өөрөө олон жил том тэрэг жолоодсон. Тухайн үед том машины жолооч аваарынхаа гэрлээ асаасан эсхүл ослын гурвалжин тавьсан бол уг ослоос бүрэн зайлсхийх боломжтой байсан гэж бодож байна. Жолооч нь бид нарыг ирж байхыг хараад 10 гаруй минут зогссон гэж хэлсэн байсан. Их хугацаа. Замын хөдөлгөөний дүрмийн 9.4-т зогссон бол нэн даруй ослын гурвалжинг тавих, ирж яваа машин болон өөрийнхөө аюулгүй байдлыг хангаж аюул ослоос урьдчилан сэргийлж ослын гурвалжин тавих, аваарын гэрлээ асаах байсан гэж үзэж байгаа. Осол үүсэх нөхцөлийг өөрөө санамсаргүйгээр бүрдүүлж зосчихоод ослоос урьдчилан сэргийлэх дүрэм заалтуудыг биелүүлээгүй гэж үзэж байна. Аваарын гэрлээ асаасан байсан бол холоос хараад машин зогсож байна гэдгийг мэдэх байсан. Ослын гурвалжин тавьсан бол тулж очиж тоормос гишгэхгүй байсан. Харанхуйд харанхуй зам дээр гэрэлгүй хар тэрэг зогсож байна гэдэг аюултай. Тухайн үед өмнөөс машин ирээд зөрж таарсан. Гэрэлд гялбаад хурдаа хасаад замын баруун тал руугаа шахаж явсан. Тэгээд гэрэл өнгөрөхөд нэг хар тэрэг зогсож байсан, тоормосоо гишгэсэн. Мөр гарсан байсан.” гэсэн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөс: “Таны мэдүүлэгийг сонслоо. Мэдүүлэгт өөрийгөө замын хөдөлгөөний дүрмийг зөрчөөгүй гэж үзээд байна. Чамд буруутай үйлдэл байна уу, буруутай гэж байгаа бол ямар дүрэм заалтыг зөрчөөд буруутай болоод байгаа вэ” гэж асуу шүүгдэгчээс: “Би олон жил жолоо барьсан. Ямар ч саадыг жолооч хүн арга хэмжээ авах ёстой.” гэж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөс: “Аюул саад учирсан үед зогсоох арга хэмжээ аваагүй гэдгээрээ буруутай байна гэж өөрийгөө үзэж байгаа юм уу” гэхэд шүүгдэгчээс: “Үгүй. Зогсоох арга хэмжээ авсан боловч зогсоож чадаагүй.” гэж, ...Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.*******ээс: “Худлаа хэлж байна. Би одоо их хэцүү байдалд байна. Надад хэдэн төгрөг өгөөч гэхэд өгөх боломж байхгүй. Би өөрийгөө яая гэж байна. Тэр шүүх нь шийдчих юм байгаа биз гэж хэлсэн. Яагаад худлаа хэлээд байгаа вэ” гэх, хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.*******аас: “Би нэг удаа утсаар яри өмнөөс загнаад надад ч хэцүү байна. Би хүний аминд хүрсэн. Та нартай яаж ч харьцсан яах вэ гэж хэлж загнасан.” гэх, иргэний нэхэмжлэгч, хариуцагч ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.*******оос: “2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Даланзадгад суманд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ би зүүрмэглэж байхдаа *******-******* сум орчих байх гэж бодсон. Тэгээд гэгээ ороод өглөө болж байсан учраас зүгээр байх гэж бодсон гэж мэдүүлэг өгсөн байна. Үнэн үү” гэхэд шүүгдэгчээс: “Би тийм мэдүүлэг өгөөгүй.” гэснээс дүгнэхэд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргасан, хохирол төлбөрөө төлж хор уршгийг арилгаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлээгүй, гэмт хэргийн улмаас хүний амь эрсдэж түүнийг нөхөн төлж барагдуулаагүй бай анхан шатны шүүх нь “Э.*******ыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан, цаашид нэхэмжлэх хохирол төлбөрийг төлж барагдуулна гэх хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******ын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж хорих ялыг оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйл, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.” гэж дүгнэсэн байх бөгөөд шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

          Хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо гэм буруутай этгээд болон хөдөлмөрийн гэрээ байгуулсан хуулийн этгээдээс нэхэмжилж маргаж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хариуцан арилгах эрх бүхий этгээдүүд нь хохирлыг нөхөн төлөөгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын тайлбараар тогтоогдож байна.

         Иймд хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.*******, Ч.******* нарын “шүүх шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнссэн нь шүүгдэгчийн хувийн байдалд тохироогүй, гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирол, олох ёстой байсан орлогыг энэ хэрэгт хамтатган шийдвэрлээгүй орхисон” гэсэн давж заалдах гомдлуудыг хүлээн авч шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул Э.*******т холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд хүргүүлэхээр тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

        1. Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/... дугаартай шийтгэх тогтоолыг  хүчингүй болгосугай.

          2. Шүүгдэгч Э.*******т холбогдох ..... дугаартай эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

          3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Э.*******т хувийн баталгаа гаргахаар авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

          5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Х.ГЭРЭЛМАА

                                  ШҮҮГЧИД                                       Л.УГТАХБАЯР

                                                                                          Ц.ОТГОНЦЭЦЭГ