| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ш.Отгонбаяр |
| Хэргийн индекс | 183/2024/04936/И |
| Дугаар | 192/ШШ2025/00206 |
| Огноо | 2025-01-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 192/ШШ2025/00206
2025 01 14 192/ШШ2025/00206
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр би,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,*******,******* холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 76,993,954 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч нь том оврын автомашин авахад тус зээлийг зарцуулах, тус зээлээ компанийн орлогоосоо төлөхөөр хүсэлт гаргаж зээл авсан. нь зээлийн гэрээгээр тохирсон нөхцөлийн дагуу нийт 5 удаагийн төлөлтөөр 11,858,920 төгрөг төлсөн бөгөөд зээлийн гэрээний хугацаа дууссан болно. Хариуцагч нь ахдаа зээлүүлсэн авлагаа авах, автомашин зарсан орлогоос, тус зээлийн барьцаа хөрөнгө болох чирэгчийг зарж төлөлтөө хийнэ гэж утсаар ярьдаг боловч зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлдэггүй, тодорхой үр дүн огт гараагүй болно. Банк бус санхүүгийн байгууллагад өгсөн амлалт, хугацаатай авсан үүргүүдээ удаа дараа биелүүлэхгүй байгаа үндэслэлээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 49,465,000.00 төгрөг, зээлийн хүү 24,155,441.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,373,513.00 төгрөг, нийт 76,993,954.00 төгрөгийг гаргуулах, зээлийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах хүсэлтэй байна. Энэхүү зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгож дараах эд хөрөнгийг барьцаалсан болно. Иймд хариуцагч аас байгуулсан гэрээгээр хүлээсэн үүрэгт зээлийн төлбөрийн үлдэгдэл 76,993,954.00 төгрөг болон улсын тэмдэгтийн хураамж 542,919.77 төгрөг, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан, зээлийн үүргийн гүйцэтгэлийг зээлийн барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Миний бие -ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч хариуцагч д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 76,993,954 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шаарджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 76,993,954 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэл хангуулахыг хариуцагч нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 613,120 төгрөгийн 306,560 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч улсын тэмдэгтийн хураамжинд 306,560 төгрөгийг, төрийн сангийн 100200100941 данснаас 306,560 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгч олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ш.ОТГОНБАЯР