| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Оюунбилэг |
| Хэргийн индекс | 183/2025/00082/И |
| Дугаар | 192/ШШ2025/01475 |
| Огноо | 2025-02-20 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 192/ШШ2025/01475
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг би,
Нэхэмжлэгч: К.Б нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ё.Ад холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 56,898,073 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Ё.А******* нь 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр №******* тоот Цахим цалингийн зээлийн гэрээг байгуулж 50,000,000 төгрөгийн зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай авсан. Ё.А******* нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, зээлийн хуваарьт төлбөрийг 2024 оны 5 дугаар сараас хойш зөрчил үүсгэсээр байна. Ё.А******* нь 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр №******* тоот Цахим цалингийн зээлийн гэрээний өрийн үлдэгдэл дараах байдалтай байна.
-Үндсэн зээл: 50,000,000
-Үндсэн хүү: 6,790,266
-Нэмэгдүүлсэн хүү: 107,807
-Нийт: 56,898,073
Ё.А*******ээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 56,898,073 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч К.Б ХК нь хариуцагч Ё.А*******эд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 56,898,073 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ё.А******* нь нэхэмжлэлийн шаардлага 56,898,073 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 14,224,519 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 14,224,519 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 14,224,519 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 14,224,519 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд нийцсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан түүнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6 дахь хэсэг, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч К.Б ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 56,898,073 төгрөг гаргуулахыг хариуцагч Ё.А******* нь бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 14,224,519 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 14,224,519 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 14,224,519 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 14,224,519 төгрөгийг тус тус төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 442,440.36 төгрөгөөс 221,220.18 төгрөгийг улсын төсөвт үлдээж, үлдэх 221,220.18 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж нэхэмжлэгч К.Б ХК-нд олгож, хариуцагч Ё.А*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 221,220.18 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ