2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 192/ШШ2025/00115

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Г******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 40 976 300 төгрөгөөс хариуцагч Х******* төв 2024 оны 12 дугаар сарн 17-ны өдөр 28 407 838 төгрөгийг төлж барагдуулсан байх ба үлдэх 12 568 462 төгрөгийг хариуцагч бүрэн хүлээн зөвшөөрч уг төлбөрийг 2025 оны 1 дүгээр сард багтааж төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 427 767 төгрөгөөс 213 884 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х******* төвөөс улсын тэмдэгтийн хураамжид 213 883 төгрөгийг гаргуулж, төрийн сангийн 100200100941 данснаас 213 883 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г******* ХХК-д тус тус олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү тогтоолыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ