| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2024/05582/И |
| Дугаар | 192/ШШ2025/00063 |
| Огноо | 2025-01-09 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 192/ШШ2025/00063
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Г******* ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 20 332 186.37 төгрөгийг хариуцагч Т.Л******* бүрэн хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 9 сарын хугацаанд буюу 2025 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 2 259 132 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 2 259 132 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 2 259 132 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 2 259 132 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 09-ний өдөр 2 259 132 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 2 253 132 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 09-ний өдөр 2 259 132 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 2 259 132 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 2 259 132 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 259 611 төгрөгөөс 129 806 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Т.Л*******оос улсын тэмдэгтийн хураамжид 129 806 төгрөгийг гаргуулж, төрийн сангийн 100200100941 данснаас 129 805 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Г******* ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ