Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 31

 

2016 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 123/ШШ2016/0031

Төв аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Хажидмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Төв аймгийн Эрдэнэ сумын иргэн Ц.Үнэнбатын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймгийн Эрдэнэ сумын Сонгуулийн хороонд холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Ц.Үнэнбатыг нэр дэвшигчээр бүртгээгүй Эрдэнэ сумын Сонгуулийн хорооны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 08 дугаар тогтоолын Ц.Үнэнбатад холбогдох хэсгийг хүчингүй болгож, Цэрэндоржийн Үнэнбатыг нэр дэвшигчээр бүртгэхийг Эрдэнэ сумын Сонгуулийн хороонд даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга А.Солонго, нэхэмжлэгчиргэн Ц.Үнэнбат, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Төмөрсүх, хариуцагч Төв аймгийн Эрдэнэ сумын сонгуулийн хорооны дарга О.Мөнхсүлд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч иргэн Ц.Үнэнбат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний биө бага насаа өвөө, эмээгийн гар дээр Төв аймгийн Эрдэнэ суманд өнгөрүүлсэн. Сургуульд суралцахаар Улаанбаатар хот руу шилжиж явж байсан. Манай аав Цэрэндорж, ээж Ичинхорлоо нар Эрдэнэ сумын уугуул хүмүүс юм.Би өөрийн хүсэлтээр өвөг дээдсийн нутагтаа амьдрахаар 2013 оноос Эрдэнэ суманд мал маллаж амьдарч эхэлсэн. Одоо хүртэл тус сумандаа мал маллаж амьдарч байна. Би Эрдэнэ сумын 4 дүгээр багийн төвд газар авсан учир өөрийн бүртгэлтэй хаяг болох Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргээс тус сум руу 2016 оны 04дүгээр сарын 01-ний өдрөөс шилжсэн. Намайг Эрдэнэ суманд амьдарч байгааг сумын Засаг дарга, багийнЗасаг дарга, тус сумын ард иргэд бүгд мэднэ.Тус суманд шилжин очоод улсын бүртгэлийн ажилтан Батболд гэх хүнд шилжилт хөдөлгөөнөө бүртгүүлэх гэсэн боловч удаа дараа Төв аймаг, Зуунмод суманд ажилтай гээд ажил дээрээ байдаггүй, би хөдөө мал малладаг учир байнга очих боломжгүй байсан. Сүүлд хүнээс Улсын бүртгэлийн ажилтан ирсэн байна гэдгийг сонсож, бичиг баримтаа өгч явуулаад 2016 оны 04 сарын 25-ны өдөр шилжилт хөдөлгөөний бүртгэлийг хийлгэсэн. Шилжилт хөдөлгөөний бүртгэлийг хийлгэхээс өмнө улсын бүртгэлийн ажилтан Батболдтой 2016 оны 04 сард уулзаад чи яагаад ажил дээрээ байдаггүй юм бэ гэхэд би Төваймаг, Зуунмод суманд ажилтай байсан, манай гэр аймгийн төв дээр байдаг гэж хэлж байсан.Энэ ажилтны хариуцлагагүй байдлаас болоод би Улаанбаатар хотоос 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хийлгэсэн шилжилтээ. 2016 оны 04 сарын 25-ны өдөр сумандаа шилжиж ирсэн гэжбүртгүүлсэн.

Иймд Улаанбаатар хотоос 2016 оны 04 сарын 01-ний өдөр шилжилт хийлгэсэн, Төв аймгийн Эрдэнэ сумын Улсын бүртгэгчийн ажилтаны хариуцлагагүй байдлаас болж бүртгүүлээгүй шалтгааныг хүндэтгэн үзэж, Төв аймгийн Эрдэнэ сумын Сонгуулийн хорооны намайг бүртгэхгүй байгаа эс үйлдэхүйг тогтоож, Сонгуулын хорооны 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 08 дугаар тогтоолын надад холбогдох хэсгийг хүчингүй болгож, орон нутгийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Төмөрсүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгуулийн тухай хуулиар тухайн орон нутагтаа 180 хоног амьдраагүй гэдэг шалтгаанар нэр дэвшигч Ц.Үнэнбатыг эрхийг нь хасаж байгаа учраас өнөөдрийн шүүх хуралдаанд орж байна. Эрдэнэ сумын Баянзүрх гэдэгт төрж өссөн уугуул иргэн. Шилжүүлэг нь 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр шилжсэн байхад улсын бүртгэгчийн хариуцлагагүйгээс бүртгээгүй, хугацаа хэтэрсэн байна гэжээ.

Хариуцагч Эрдэнэ сумын Сонгуулийн хорооны дарга О.Мөнхсүлд шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Орон нутгийн сонгуульд Төв нутаг эвслээс нэр дэвшигчдийн материалыг хуулийн хугацаанд хүлээн авч хянан шалгахад нэр дэвшигч Ц.Үнэнбат нь Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8-д заасан заалтыг зөрчсөн гэж үзэн нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан.Нэр дэвшигч Ц.Үнэнбатын шилжилт хөдөлгөөний лавлагааг 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс авч үзэхэд 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөр шилжиж ирснээр бүртгүүлсэн нь Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8 дахь заалтад заагдсан хугацаанд хүрээгүйг үндэслэн шийдвэр гаргасан болно. Төв нутаг эвслээс нэр дэвшигч Ц.Үнэнбатын материалыг шалгахад Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8-д заасан бусад шаардлагыг хангасан иргэнтухайн шатны орон нутгийн хуралд сонгогдох эрхтэй гэсэн заалтыг зөрчсөн учраас нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан гэжээ.

Гэрч Төв аймгийн Эрдэнэ сумын улсын бүртгэгч ажилтай Х.Батболд шүүхэд өгсөн тайлбартаа: Улсын бүртгэгч 8 төрлийн бүртгэл хөтөлдөг, эх хувиар нь ажлын 5 өдөрт багтаан аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст өөрийн биеэр хүргэж өгдөг, Учир нь иргэний нууцтай холбоотой тул долоо хоногийн 1-4 дэх өдөр сумандаа, 5 дахь өдөр Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс дээр ажилладаг, намайг байхгүй хойгуур Ц.Үнэнбат ирдэг байж магадгүй. 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр ирэхэд нь энэ өдрөөр шилжиж ирсэнээр бүртгэсэн. Ц.Үнэнбатыг 4 дүгээр сарын эхээр ирэхэд аймагт ажилтай байсан байна, бас нэг ирэхэд нь багийн Засаг даргын тодорхойлолт авч ир гээд явуулсан, түүнээс хойш 2 удаа ирэхэд нь аймагт ажилтай байсан зэрэг нь миний хувийн тэмдэглэл, баримт хүлээлгэн өгсөн гарын үсэг зэргээр батлагдаж байна. Би сар сард хувийн тэмдэглэл хийдэг юм гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Үнэнбат Төв аймгийн Эрдэнэ сумын Сонгуулийн хороонд холбогдуулан Ц.Үнэнбатыг нэр дэвшигчээр бүртгээгүй Эрдэнэ сумын Сонгуулийн хорооны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, Эрдэнэ сумын Сонгуулийн хороонд Цэрэндоржийн Үнэнбатыг нэр дэвшигчээр бүртгэхийг даалгах тухайшаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасаныгаа шүүх хуралдаан дээр Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 08 дугаар тогтоолын Ц.Үнэнбатад холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн бөгөөд хариуцагч нэмэгдүүлсэн шаардлагад нэмэлт тайлбар, өөр нотлох баримт гаргах шаардлагагүй гэж тайлбарлалаа.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч,хариуцагчийн гаргасан тайлбар зэрэг бусад нотлох баримтуудад тулгуурлан дараах хууль зүйнүндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч иргэн Ц.Үнэнбат нь Улаанбаатар хотын СХД-ийн 27 дугаар хороо 21 дүгээр хороолол Разна импекс 35б байр 32 тоотод оршин сууж байгаад Төв Эрдэнэ суманд шилжин суурьшихаар СХД-ийн 27 дугаар хорооны улсын бүртгэгч 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөр хасалт хийж, тус сумын 4 дүгээр багт /Хушинга/ 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр шилжин ирсэнээр бүртгэгдсэн болох нь хэрэгт авагдсан Шилжин явсан тухай тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, Эрдэнэ сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 25, 09 дүгээр асарын 16-ны өдрийн тодорхойлолт, гэрчийн мэдүүлэг, талуудын тайлбар зэргээр нотлогдож байна.

Үүнийг үндэслэн Төв аймгийн Эрдэнэ сумын Сонгуулийн хороо 2016 оны 09 дүгээр сарын 12-ныөдрийн 08 дугаар Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай тогтоолоор нэр дэвшигч Ц.ҮнэнбатыгСонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8-д Хорин таван нас хүрсэн, тухайн аймаг, нийслэл, суманд санал авах өдрөөс өмнө 180-аас доошгүй хоногийн хугацаанд тасралтгүй, байнгын оршин суугчаарбүртгүүлсэн, энэ хуульдз аасан бусад шаардлагыг хангасан иргэн тухайн шатны орон нутгийн хуралдсонгогдох эрхтэй. гэж заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж түүнийг нэр дэвшигчээр бүртгэхээстатгалзжээ.

Харин нэхэмжлэгч нь би Эрдэнэ сумандаа сүүлийн жилүүдэд амьдарч байгаа, Улаанбаатар хотоос 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хасалт хийлгэж Эрдэнэ суманд хуулийн хугацаанд шилжиж ирсэн бүртгэлээ хийлгэх гэж улсын бүртгэгч дээр олон очсон, ажил дээрээ байдаггүй тул би бүртгүүлж чадахгүй 25-ны өдөр хүрсэн, улсын бүртгэгч Х.Батболд өөрөө ч байгаагүй гэдгээ хэлсэн, энэ нь миний буруу биш гэж маргаж байгааг авч үзвэл: Иргэний бүртгэлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д Иргэн аливаа засагзахиргааны нэгжид 180 хоногоос дээш хугацаагаар оршин суухдаа 10 хоногийн дотор холбогдох сум, дүүргийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгж, ажилтанд оршин суугаа газрынхаа хаягийн бүртгэлийгиргэний үнэмлэхэд тэмдэглүүлнэ. гэж заасны дагуу Ц.Үнэнбат нь Эрдэнэ сумруу шилжих хасалтыг 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хийлгэсэнээс хойш тус сумын улсын бүртгэгч Х.Батболдтой уулзахаар очиход нь тэр ажил дээрээ байдаггүй зэргээс бүртгүүлж чадаагүй болох нь нь хэрэгт авагдсан Х.Батболдын ажлын цагийн бүртгэлд 4 дүгээр сард ирвэл зохих ажлын 20 хоногоос 10 өдөр ирж, 7 өдөр Төв аймагт ажилласан бүртгэл, түүний шүүхэд гэрчээр өгсөн тайлбар, нэхэмжлэгч хариуцагч нарын шүүх хуралдаанд өгсөн тайлбар, Ц.Үнэнбатын Эрдэнэ сумын 4 дүгээр баг Хушинга Баянхангай суурин гудамж, 1 дүгээр хэсэг 1 дүгээр гудамж 05 тоотод гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчилөх 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 423086 тоот гэрчилгээ болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч Ц.Үнэнбатын шууд буруугаас дээрх хуулийн хугацааг хэтрүүлсэн гэж үзэх боломжгүй байна.

Иймд дээрх нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн шүүхэд гаргасаннэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4 дэх хэсэгт заасныг үндэслэн ТОГТООХ нь:

1.Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8, 115 дугаар зүйлийн 115.1, 157 дугаар зүйлийн 157.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Үнэнбатаас гаргасан нэхэмжлэлийг хангаж, Эрдэнэ сумын Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 08 дугаар тогтоолын Ц.Үнэнбатад холбогдох хэсгийг хүчингүй болгож, Цэрэндоржийн Үнэнбатыг нэр дэвшигчээр бүртгэхийг Төв аймгийн Эрдэнэ сумын Сонгуулийн хороонд даалгасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Эрдэнэ сумын Сонгуулийн хорооноос гаргуулж Ц.Үнэнбатад буцаан олгосугай.

3.Шүүхийн энэхүү шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113дугаар зүйлийн 113.2 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ХАЖИДМАА