2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 192/ШШ2025/00305

 

 

 

 

 

 

 

2025 01 16 192/ШШ2025/00305

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Энхцэцэг би,

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, М.*******, М.******* нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 13 617 964 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь хариуцагч М.*******гаас татгалзаж, хариуцагч М.******* нь нэхэмжлэлийн шаардлага 13 617 964 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, тус төлбөрийг 2025.02.25-ны өдөр 700 000 төгрөг, 2025.03.25-ны өдөр 700 000 төгрөг, 2025.04.25-ны өдөр 700 000 төгрөг, 2025.05.25-ны өдөр 700 000 төгрөг, 2025.06.25-ны өдөр 700 000 төгрөг, 2025.07.25-ны өдөр 700 000 төгрөг, 2025.08.25-ны өдөр 1 569 661 төгрөг, 2025.09.25-ны өдөр 1 569 661 төгрөг, 2025.10.25-ны өдөр 1 569 661 төгрөг, 2025.11.25-ны өдөр 1 569 661 төгрөг, 2025.12.25-ны өдөр 1 569 661 төгрөг, 2026.01.25-ны өдөр 1 569 661 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 226 040 төгрөгийн 50 хувь болох 113 020 төгрөгийг хариуцагч М.*******гөөс, үлдэх 50 хувь болох 113 020 төгрөгийг улсын төсвөөс тус тус буцаан гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 





ШҮҮГЧ                                        Д.ЭНХЦЭЦЭГ