2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 192/ШШ2025/00020

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Л******* ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 59 136 511 төгрөгийг хариуцагч Ж.О******* хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 24 сарын хугацаанд буюу 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 2 500 000 төгрөг 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 2 500 000 төгрөг, 2025 он 03 дугаар сарн 25-ны өдөр 2 500 000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 2 500 000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 2 500 000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 2 500 000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 2 500 000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 2 500 000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 2 500 000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 2 500 000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 2 500 000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 2 500 000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 2 500 000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 2 500 000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 2 500 000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 2 500 000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 2 500 000 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 2 500 000 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 2 500 000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 2 500 000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 453 660 төгрөгөөс 226 830 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ж.О*******гээс улсын тэмдэгтийн хураамжид 226 830 төгрөгийг гаргуулж, төрийн сангийн 100200100941 данснаас 226 830 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Л******* ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.  

 

 

 

 

ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ