2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 192/ШШ2025/01363

 

 

 

 

 

 

 

 

   

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

 Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

 Нэхэмжлэгч: А.Г -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Н.Г холбогдох

 

Шийдвэр гүйцэтгэх баримт бичиг гаргуулж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулахыг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Цэнд-Очир нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б******* шүүх хуралдаанд ирүүлсэн хүсэлтдээ:

Нэхэмжлэлийн үндсэн шаардлага хангагдаад шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хэвийн явагдаж байгаа болно. Нэхэмжлэгчийн зүгээс цаг хугацаа аваад байгаа асуудал нь гуравдагч этгээд буюу газрын тосны газартай холбоотой  байсан. Иймээс шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хэвийн явагдаж байгаа тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон хүсэлт, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.Г ХХК нь хариуцагч Н.Г холбогду******* шийдвэр гүйцэтгэх баримт бичиг гаргуулж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хэлэлцэх шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг ирүүлсэн байна.

 

Энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд нийцсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. М.Г ХХК-ийн нэхэмжлэлтэй, Н.Г холбогдох шийдвэр гүйцэтгэх баримт бичиг гаргуулж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулахыг даалгах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

         3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

 

         4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.                       

 

 

 

 

 

ШҮҮГЧ                               Ц.ОЮУНБИЛЭГ