| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2024/07923/И |
| Дугаар | 192/ШШ2025/00017 |
| Огноо | 2025-01-07 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 192/ШШ2025/00017
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Х******* ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 18 805 708.81 төгрөгийг хариуцагч Г.Б******* бүрэн хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 12 сарын хугацаанд буюу 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 1 567 142.4 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 1 567 142.4 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 1 567 142.4 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 1 567 142.4 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 1 567 142.4 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 1 567 142.4 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 1 567 142.4 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 1 567 142.4 төгрөг төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 1 567 142.4 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 1 567 142.4 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 1 567 142.4 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 1 567 142.4 төгрөг төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 251 979 төгрөгөөс 125 990 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Г.Б*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 125 990 төгрөгийг гаргуулж, төрийн сангийн 100200100941 данснаас 125 989 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Х******* ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ