Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 2023/ДШМ/27

 

 

 

Над холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                               Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч А.Сайнтөгс, Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

 

Прокурор: Г.Г /зайнаас цахимаар/,

Шүүгдэгч: Н,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: М.Ц, С.Ш,

Иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.Д/зайнаас цахимаар/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ч.Гандашгүй-Эрдэнэ нарыг оролцуулан,

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Э.Болормаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/60 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Ц, С.Ш нарын давж заалдсан гомдлыг тус тус үндэслэн, шүүгдэгч Над холбогдох 2220000880114 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

 Н, Монгол Улсын иргэн, урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 244 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 7 сарын хорих ялаар шийтгүүлж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 639 дугаартай магадлалаар шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хорих ял болгон өөрчилж, хорих ялыг биеэр эдэлж дууссан.

 

2. Холбогдсон хэргийн товч агуулга:

 

Шүүгдэгч Ннь 2022 оны 03 сарын 21-ний өдөр Д.Гын *** нэртэй банк бус санхүүгийн байгууллагаас зээлээр авч, түүнийг нас барсны дараа үргэлжлүүлэн зээлийг төлж байсан түүний эх Ш.Цийн *** УАС улсын дугаартай авто машиныг төрсөн хүү Д.Гэд ашиглуулж байхад нь “найздаа машинаа өгч бай, машиныг чинь унаад Улаанбаатар хот руу унаж явчхаад ирье, 10 гаруй хонох байх” гэж хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах гэрийнх нь гаднаас 26,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий *** УАС улсын дугаартай Тоёота приус 41 загварын хар саарал өнгийн тээврийн хэрэгслийг авч явж, залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

3. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.Сэс шүүгдэгч Над холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

                                                                 

4. Анхан шатны шүүх: Шүүгдэгч  Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Ныг 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Над оногдуулсан 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Наас 18,407,718.08 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Цэд, 7,592,281.92 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч *** банк бус санхүүгийн байгууллагад тус тус олгож,

 

шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, шүүгдэгчийн битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй  болохыг тус тус дурдаж,

 

шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Над урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж,

 

шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймаг Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ. 

 

5. Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Ц давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “5.1. ... Нтээврийн хэрэгслийг авч яваагүй гэдгээ тогтвортой мэдүүлдэг. Харин Д.Г нь хохирогчоор болон гэрчээр мэдүүлэг өгөхдөө хоорондоо зөрүүтэй мэдүүлэг өгсөн байдаг. ... Мөн гэрчүүд мэдүүлэг өгөхдөө зөвхөн Д.Гээс сонссон зүйлээ мэдүүлдэг бөгөөд Ныг түүний эзэмшлийн ***УАС улсын дугаартай тээврийн хэрэгслийг аваад, унаад явж байгааг харсан, үзсэн талаар дурдалгүйгээр ... гэрч, хохирогчийн мэдүүлгүүд хэрэгт авагдсан байдаг. Дээрх гэрчийн мэдүүлгүүдийг анхан шатны шүүх гэрчийн эрх, үүргийг танилцуулж, хууль сануулж авсан тул тэдний өгсөн мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй, эргэлзээтэй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэсэн байгаа нь учир дутагдалтай байна. Гэрчүүдийн өгсөн мэдүүлгүүдийн агуулгыг дүгнэхгүйгээр дан ганц хууль сануулсан гэдгээр зөрүүгүй, эргэлзээгүй байна хэмээн дүгнэх хуульд заасантай нийцэхгүй, хэргийн бодит байдлыг гэрчүүдийн өгсөн мэдүүлэгт үндэслэн бүрэн дүүрэн, эргэлзээгүйгээр тогтоож чадаагүй гэж үзэж байна.

5.2. ... Нын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Д.Гэд туслах зорилготой байсан, түүний банк бус санхүүгийн байгууллагад байсан өр ширийг дарж өгөх зорилготой байсан.” мэдүүлгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад болон Нтай харилцаж байсан гэрч, хохирогч нарын мэдүүлэгт огт дурдагдаагүй гэсэн үндэслэлээр няцааж байгаа нь үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл Нын бусдад туслах сэтгэл, бодлыг өөр хэн нэгэн зайлшгүй мэдэж байх шаардлагагүй бөгөөд үүнийг хэрэгт гэрчээр оролцож байгаа гэрчүүд заавал нотлох үүрэггүй билээ.

5.3. ... Нэмэлт мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгчийн дээрх захирамжид дурдсан зарим ажиллагааг огт шалгаагүй, зарим ажиллагааг хагас дутуу шалгасан, нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, эргэлзээгүйгээр цуглуулж, бэхжүүлж чадаагүй байдаг. Гэрч Б.М нь уг хэрэгт ямар хамааралтай болохыг олж тогтоогоогүй, мөрдөн шалгах ажиллагаа хийгээгүй, “*** ББСБ” ХХК-ийн эдийн засагч гэх Т.Хаас гэрчийн мэдүүлэг авсан боловч тус банк бус санхүүгийн байгууллагад эдийн засагчаар ажилладаг талаарх нотлох баримт байхгүй,  96669494 дугаараас мессеж ирсэн гэх боловч энэ нь гадаад үсгээр бичигдсэн, мөн түүний хуулбарлаж ирсэн баримтыг гар утсан дахь мессежтэй тулгаж үзлэг хийхгүйгээр нотлох баримтаар тооцож авсан нь хуульд заасныг зөрчсөн, Т.Хы гаргаж өгсөн баримтад 96669494 гэх дугаар байх боловч хэдэн онд ирсэн гэдэг нь тодорхойгүй, монгол хэл рүү буулгаагүй, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг зөв олж тогтоох шаардлагыг бүрэн дүүрэн эргэлзээгүйгээр олж тогтоож чадаагүй зэрэг болно, гэрч Б.Мийг уг хэрэгт ямар хамааралтай оролцсон талаар бус зөвхөн гэрчийн хувьд мэдүүлэг авсан, гэрч Т.Хаас гаргаж өгсөн баримтыг түүний гар утсан дахь мессежтэй нь тулган үзлэг хийж баримтжуулаагүй, гадаад хэл дээрх баримтыг шууд хүлээн авч нотлох баримтаар тооцсон зэрэг нь хуульд заасныг ноцтой зөрчсөн үйлдэл болоод байна. Иймд Ннь Д.Гийн эзэмшлийн ***УАС улсын дугаартай тээврийн хэрэгслийг бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг залилсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэжээ.

 

6. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Ш давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “6.1. ... хавтаст хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Нын хувьд Гийг хуурч мэхлээгүй, төөрөгдүүлээгүй, Гийн машиныг өөрийн өмчлөлд шилжүүлэн аваагүй, түүний эзэмших өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй байх санаа зорилго агуулаагүй, өмнө нь Гийн машиныг барьцаанд тавьж, эргүүлэн машиныг нь авч өгч, Гэд 1,000,000 төгрөгийг өгч байсан, Гэд барьцаанд тавина гэдгээ хэлсэн, барьцаанаас авч чадахгүй байна, мөнгө олоод авч өгнө гэдгээ ч хэлсэн гэдэг нь Гийн мэдүүлгээр тогтоогддог. Г ч гэсэн Ныг машиныг нь барьцаанд тавина гэдгийг мэдэж байсан. Өмнө нь барьцаанд тавиад буцаан авч өгч, Гэд 1000,000 төгрөг өгч байсан нь Гэд ашигтай байсан учраас Г 2022 оны 03 сард ч гэсэн машинаа барьцаанд тавихыг зөвшөөрсөн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас харагдаж байна. Ннь Гийн машиныг урьдын адил барьцаалсан ба буцаан барьцаанаас чөлөөлөх гэтэл мөнгөгүй болсон эрсдэлтэй нөхцөл байдал үүссэний улмаас машиныг барьцаанаас авч өгөөгүй байна.  Дээрх байдал нь хохирогч Д.Гийн ... мэдүүлэг,  гэрч Ш.Цийн мэдүүлэг, гэрч Д.Мийн мэдүүлэг тогтоогдож байна.

6.2. Гэтэл анхан шатны шүүх эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Нын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Залилан мэхлэх гэмт хэрэг гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Залилан мэхлэх гэмт хэрэг нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх, хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байдгаараа иргэний эрх зүйн харилцаанаас ялгагддаг. Миний үйлчлүүлэгч Над холбогдох хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас харахад шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Нын үйлдэл Залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг хангахгүй, Г, Ннарын хооронд үүссэн иргэний эрх зүйн шинжтэй харилцаанаас үүсэн гарсан маргаан байх тул дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж хэргийг давж заалдах шатны шүүхээр хянуулахаар гомдол гаргаж байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

7. Шүүгдэгч Ндавж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч нарынхаа саналыг дэмжиж байна. Би Гийн автомашиныг унаж яваагүй. Г над руу яриад чи нэг мөнгөтэй хүн олчих гэхээр нь таньдаг дүүтэйгээ яриад Гтэй холбоо бариулсан. Тэгээд Анартай Г яриад 10,000,000 төгрөгөөр автомашинаа барьцаанд тавиад мөрийтэй тоглоом тоглож мөнгө хожно гээд хожоогүй. Миний хувьд хохирол төлбөрийг төлж барагдуулсан байгаа” гэв.

 

8. Иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан 7,592,282 төгрөгийг иргэний нэхэмжлэгч байгууллагад Нын гэр бүлийн хүн 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр  манай байгууллагын дансанд шилжүүлсэн. Манай байгууллагын хохирлыг барагдуулсан учраас өөр нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.

 

9. Прокурор Г.Г давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “... Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт прокурорын яллах дүгнэлтийн хэмжээ хязгаарын хүрээнд хэрэг шийдсэн. Нзалилах гэмт хэрэг үйлдсэн. Гээс приус41 маркийн автомашиныг авч явсан гэдгийг Г гэрчээр өгсөн мэдүүлэг шүүх хуралдаанд гэрчээр өгсөн мэдүүлэг дээр маш тодорхой мэдүүлсэн байдаг. ...НУлаанбаатар хот руу 10 гаруй хоног унаж явчхаад ирье гээд өгөөгүй. Дунд нь автомашинаа нэхээд байхаар нь М гээд хэргийн гэрчээр гуйж байгаад Гтэй утсаар яриулсан байдаг. Энэ үйлдэл нь залилах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж прокурорын зүгээс дүгнэж байна. Иргэний нэхэмжлэгчийн байгууллага гээд энэ хэрэгт хамааралтай холбогдох хүмүүсийг оролцуулан анхан шатны шүүх хуралдааныг хийж шүүх хуралдааны явцад нөхөн гүйцэтгүүлэх боломжтой ажиллагааг бүгдийг нь хийсэн. ...Залилах гэмт хэргийн үндсэн 4 шинжийг хангасан Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон эрүүгийн хариуцлага оногдуулсан анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны буюу үндэслэлтэй шийдвэр гаргасан гэж дүгнэж байна. ... Давж заалдах шатны шүүх хуралдаан хийхээс 2 хоногийн өмнө хохирол төлбөрөө бүрэн төлсөн байгаа нь энэ шүүх хуралдаанд шинжлэн судлах нотлох баримтаа гаргаж өгч байгаатай нь холбож үзэх юм бол гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч хохирлоо төлсөн байна гэж дүгнэлт хийхэд хүргэж байна. ... Шүүх хорих ялын хамгийн бага ялыг оногдуулсан. Гэм буруу дээрээ маргасан, хохирлоо төлөөгүй, хуульд заасан хөнгөрүүлэх үндэслэлүүд байхгүй байгаа учраас энэ ял шийтгэлийг оногдуулсан нь хуульд нийцэж байна. Иймд өмгөөлөгч нарын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг нь хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Давж заалдах шатны шүүх, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Ц, С.Ш нарын давж заалдсан гомдлыг  үндэслэн хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан хэлэлцээд дараах үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

1. Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтууд, хэргийн бүх ажиллагааг хянаж, үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан,  нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй, мөрдөн шалгах болон шүүх хэргийг хянан шийдвэрлэх явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

 

2. Хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Ц, иргэний нэхэмжлэгч Б.Ц, гэрч Д.Г, Д.М, Р.М, Б.Б, Т.Х нарын мэдүүлэг болон бусад  нотлох баримтаар

 

2021 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Д.Га, “***” банк бус санхүүгийн байгууллагаас 14,000,000 төгрөгийг зээл авч, зээлийн барьцаанд *** УАС улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалсан, тэрээр зээлийг төлөх явцад буюу 2021 оны 10 сард нас барж, түүний хууль ёсны төлөөлөгч Ш.Ц энэхүү зээлийн төлбөрийг үргэлжлүүлэн төлж байх хугацаанд түүний хүү Д.Г уг тээврийн хэрэгслийг ашиглаж байсан,

 

Д.Гийг *** УАС улсын дугаартай тээврийн хэрэгслийг  ашиглаж байх хугацаанд буюу 2022 оны 03 сарын 21-ний өдөр шүүгдэгч Н“найздаа машинаа өгч бай, машиныг чинь унаад Улаанбаатар хот руу явчхаад ирье, 10 гаруй хонох байх” гэж хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах гэрийнх нь гаднаас 26,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий *** УАС улсын дугаартай Тоёота приус 41 загварын хар саарал өнгийн тээврийн хэрэгслийг авч явж, залилсан үйл баримт нотлогдон, тогтоогджээ.

 

3. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.Сэс шүүгдэгч Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

4. Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий оролцогч нарыг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн,  шүүгдэгч Ныг “бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг авч залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнээс 18,407,718.08 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Цэд, 7,592,281.92 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч “***” банк бус санхүүгийн байгууллагад тус тус олгохоор шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

5. Шүүхээс мөн шүүгдэгч Ныг гэм хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлсэн боловч хэрхэн яаж төлөхтэй холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй, хохирол төлөх цаг хугацааг тогтоож байгаа байдалд үндэслэн түүнийг хохирлоо төлөхийг илэрхийлсэн гэж үзэхгүй гэж дүгнэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 6 сар хорих  ял оногдуулж, шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

6. Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг давж заалдах шатны шүүхээс торгох ял болгон өөрчлөх боломжтой гэж үзлээ. Учир нь шүүгдэгч Ншийтгэх тогтоол гарснаас хойш, давж заалдах шатны шүүхэд хэргийг хянан хэлэлцэх явцад буюу 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Ц 18,407,719 төгрөгийг, “***” ББСБ-д 7,592,282 төгрөгийг төлсөн баримтыг ирүүлсэн бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс “...хохирлыг бүрэн төлсөн байдлыг харгалзан хорихоос өөр төрлийн ял оногдуулахад татгалзах зүйлгүй” гэсэн хүсэлт, иргэний нэхэмжлэгч байгууллагаас “...шийтгэх тогтоолд заасан төлбөрийг төлж барагдуулсан тул цаашид гомдол, саналгүй” гэсэн баримтыг тус тус ирүүлсэн байх тул эдгээр баримтыг харгалзан үзэх нь зүйтэй.

 

7. Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Ций “...хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэсэн, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Шын “...шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг тус тус хүлээн авч хангаж,  шийдвэрлэх үндэслэлгүй байна.

 

Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Ц, иргэний нэхэмжлэгч Б.Ц, гэрч Д.Г, Д.М, Р.М, Б.Б, Т.Х нарын мэдүүлэг болон бусад  нотлох баримтаар шүүгдэгчийг “Залилах” гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулжээ. Түүнчлэн шийтгэх тогтоолын үндэслэл болсон нотлох баримтууд нь энэ  хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйл баримтыг эргэлзээгүй, бүрэн гүйцэд нотолж, тогтоосон бөгөөд давж заалдах гомдолд дурдсан нөхцөл байдал өөр бусад нотлох баримтаар нотлогдож, тогтоогдсонгүй.

 

            Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ныг залилах гэмт хэргийг үйлдсэн буюу бусдын эд хөрөнгийг, өөрийн эзэмшилд шилжүүлэн авч хууль ёсны өмчлөгчид хохирол учруулсан талаар  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, гэрчээс мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой зааж мэдүүлсэн, тэдэнд  хэргийн талаар өөрийн мэдэх зүйлийг үнэн зөв мэдүүлэх, хэрвээ худал мэдүүлэг өгвөл хуульд зааснаар хариуцлага хүлээлгэхийг тайлбарлан өгч, мэдүүлгийг авсан байх тул мэдүүлгийг үнэн зөв, эргэлзээгүй, хэргийн бодит байдалд нийцсэн гэж үзнэ. 

 

            Залилах гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах байдлаар үйлдэгддэг бөгөөд шүүгдэгч Нын хувьд өмнө нь Д.Гийн машиныг авч, унаж ашиглаж байсан дахин “машинаа өгч бай, хот руу явчхаад ирье, 10 гаруй хонох байх” гэж хэлээд тээврийн  хэрэгслийг өөрийн эзэмшилд авч улмаар уг тээврийн хэрэгслийг буцааж өгөхгүй байсан үйлдлээрээ энэ гэмт хэргийн шинжийг бүрэн хангагджээ.

 

Иймд анхан шатны шүүхээс шүүгдэгч Ныг залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийн хохирол төлбөрийг төлсөн байдал болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нарын хүсэлтийг хүлээн авч, хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар, торгох ялын төлөх хугацааг 1 жил гэж тогтоож, энэ үндэслэлээр шийтгэх тогтоолын холбогдох хэсэгт өөрчлөлт оруулж, шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 4, 39.4, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/60 дугаар шийтгэх тогтоолын 2 дугаар заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ныг  3,000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.” гэж,

 

3 дугаар заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ншийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.” гэж,

 

4 дүгээр заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.” гэж тус тус өөрчилж, 5,6,7 дугаар заалтыг 6, 7, 8 гэж дугаарлан шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Ц, С.Ш нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1, 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш давж заалдах шатны шүүхийн магадлал гарах хүртэл хугацаанд шүүгдэгч Нын цагдан хоригдсон 57 хоногийг  эдлэх ялд оруулан цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 855,000 /найман зуун тавин таван мянга/ төгрөгөөр тооцож торгох ялаас хасч, шүүхээс оногдуулсан торгох ялын хэмжээг 2,145,000 /хоёр сая нэг зуун дөчин тав мянга/ төгрөгөөр тогтоож, шүүгдэгч Над авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, сулласугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.БАТЧИМЭГ

 

                                              ШҮҮГЧИД                                   А.САЙНТӨГС

 

                                                                                                  Н.БОЛОРМАА