2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 192/ШШ2025/00501

 

 

 

 

 

2025 01 22 2/ШШ2025/00501

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, , Сонгинох дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д аймаг, Шарын гол сум, Х баг, 8-48 тоот хаягт оршин суух Х овогт Дгийн Т /РД:/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* дүүрэг, * дугаа хороо, ** тоот хаягт оршин суух, Б******* овогт Б*******гийн Б******* /РД:************/,

Хариуцагч: ******** дүүрэг, * дугаа хороо, ** тоот хаягт оршин суух, Б******* овогт Я*******гийн Б******* /РД:*******/ нарт холбогдох,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Б****** ******* ** тоот хаягт оршин суух Боржигон овогт Б*******ын С******* /РД:/,

дүүрэг, дугаар хороо, дүгээр хороолол, гудамж, байр, тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-220610917 дугаарт бүртгэлтэй, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлүүлж, 49 500 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, дүүрэг, дугаа хороо, дүгээр хороолол, гудамж, байр, тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахад иргэн Б.Б*******, Я.Б******* нар нь 166 411 52 төгрөг төлсөн болохыг тогтоолгож, хамтран өмчлөгчөөр бүртгүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй, дүүрэг, дугаар хороо, дүгээр хороолол, гудамж, байр, тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахад 81 000 000 төгрөг төлсөн үндэслэлээр 4 хувийн өмчлөгчөөр тогтоолгох тухай бие даасан шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд: 

Нэхэмжлэгч Д.Т,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Х,

Хариуцагч Б.Б*******,

Хариуцагч Я.Б*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н,

Хариуцагчийн Б.Б*******, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.С******* нарын өмгөөлөгч Ж.Д,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.С*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Отгон-Эрдэнэ нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч Б.Т нь хариуцагч Б.Б*******, Я.Б******* нарт холбогдуулан дүүрэг, дугаар хороо, дүгээр хороолол, гудамж, байр, тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж, 49 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Д.Тийн хууль ёсны орон сууцыг Я.Б*******, Б.Б******* нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, албадан гаргуулах тухай шаардлагын тухайд: Д.Т нь 2020 оны 0 дугаар сарын 27-ны өдөр Д ХХК-тай Барилгад хөрөнгө оруулалт хийх тухай гэрээ байгуулж 80. мкв орон сууцыг 184 529 000 төгрөгөөр худалдаж авсан. 6 129 000 төгрөг төлөөгүй үлдэгдэлтэй байгаа бөгөөд 178 400 000 төгрөгийг өөрийн Хаан банкны болон 506754446 гэсэн тэтгэврийн данснаар төлж барагдуулсан. Хариуцагч нар орон сууцыг худалдаж авсан мөнгө бидний мөнгө гэж маргасан нь үндэслэлгүй. Д.Т нь 88-2018 оны хүртэл Д аймгийн Шарын гол сумын холбооны газарт холбоочноос холбооны менежер хүртэл 0 жил үр бүтээлтэй тогтвор суурьшилтай, үнэнч шударга, хөдөлмөрч, шаргуу, дайчин ажиллаж байгаад 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр өөрийн төрсөн хүү болох Б, түүний гэр бүл С*******, ач нартайгаа уулзахаар сарын визээр Солонгос улсад очсон. Аялалын визээр очсоны дараа үр хүүхдүүдтэйгээ уулзсаны дараа хэрэв хувь хүн хичээл зүтгэдл гарган хөдөлмөрлөж, хувийн сахилга баттай, санхүүгийн өндөр зохион байгуулалттай ажиллаж чадвал мөнгөн хөрөнгө хуримтлуулж болох юм байна гэдгийг ойлгож хараар ажиллаж эхэлсэн бөгөөд буудалд байрлаж буудлын үйлчлэгчээр ажиллахдаа өдөрт 2 ажил хийж байсан. 2 ажил хийх болсон зорилго нь мөнгө хураах гэсэн үндсэн зорилготой байсан. Буудалдаа байрлаж ажиллах нь маш хүнд нөхөл байдаг. Ковидийн хүнд нөхцлийн үеийг хамруулаад 6 жил хөдөлмөрийн хүнд нөхцөл, амьдрах орчны хувьд маш давчуу орон зайд ажиллаж амьдарч 6, 7 сая төгрөгийн цалинг авч байсан. Солонгос улсад хараар ажилд байгаа хүмүүст цалинг нь бэлнээр өгдөг бөгөөд бэлэн авсан воныг биедээ хадгалах боломжгүй тул монгол төгрөгөөр хөрвүүлэн өөрийн Монгол дахь банкны данс руу авдаг байсан. Энэ нь хариуцагч нарын асуулгасан гэрчийн мэдүүлгээр нотлогдоно. С******* ийнхүү воныг төгрөгт шилжүүлэхдээ нэхэмжлэгчийн данс руу зарим тохиолдолд н.Аийн дансаар дамжуулж С******* гэх утгаар гүйлгээ хийж байсан бөгөөд бэр охиндоо итгэдэг, хожим ийм маргаан гарна гэж бодоогүй. Энэ харилцаа 2018 оны 5 сараас 2022 оны 5 сар хүртэл ямар ч асуудалгүй үргэлжилсэн. Өөрөөр хэлбэл С******* вон авсан мөнгийг дутаасан зүйл байхгүй, мөнгө цаг хугацаандаа ордог байсан. Мөнгөө цуглуулсаар 2018,20 онуудад Д.Тийн хаан банкны данс 40 000 000 хүртэл төгрөгтэй болсон.2020 оны 0 сарын 16-ны өдөр Д.Т нь байрны урьдчилгаа 50 000 000 мөнгийг хийсэн. 2020 оны 0 сарын 27-ны өдөр хөрөнгө оруулах гэрээ байгуулж, урьдчилгаа 50 000 000 төгрөгийг байршуулсан. Дулаан овоо ХХК-ийн захирал Д.Тийн талийгаач нөхрийн ахынх хүү байсан тул сар бүрийн цалинтайгаа дүйцүүлэн байрны үлдэгдэл төлбөрийг хувь лизингээр 2020 оны 5 сараас эхлэж сар бүр 6 88 500 төгрөгийг төлөхөөр тохиролцсон. 2020 оны 05 сарын 29-ний өдөр 5 000 000 төгрөг, 6 сарын 29-ний өдөр 6 000 000 төгрөг, 7 сарын 1-ний өдөр 6 000 000 төгрөг гэх зэргээр төлсөн бөгөөд 2020 онд нийт 178 400 000 төгрөгөөс 94 900 000 төгрөгийг төлсөн. Байрны төлбөрт төлсөн мөнгө хариуцагч нарын мөнгө биш. Энэ нь 2024 оны 12 сарын 14-ний өдөр өгсөн Х.Эын гэрчийн мэдүүлгээр Д.Тийн цалин байсан нь нотлогдоно. Д.Т нь 2018, 20 онд орон сууц авах зорилго огт байгаагүй мөнгөө хурааж л байсан тул хариуцагч нарын 2018, 20 онд Оюунтаар дамжуулж мөнгө өгч байсан гэх нь зохиомол зүйл юм. Д.Т нь Б.Б*******, Я.Б******* нартай худууд бөгөөд Солонгос улсад 2 удаа таарч уулзсан. Үр хүүхдүүд нь БНСУ-д танилцаж гэр бүл болсон. 178 400 000 төгрөгөөс 94 900 000 төгрөг нь 2020 онд төлөгдсөн бөгөөд 88 000 000 төгрөг үлдсэн. Үүнээс 65 000 000 төгрөгийг өөрийн цалингаас буюу өөрийн авсан воныг Далайжаргал гэх хүнээр хөрвүүлж Монгол дахь банкны дансаараа авсан мөнгөнөөсөө, 000 000 төгрөгийг тэтгэвэрийн зээлийн мөнгөөр, 24 000 000 төгрөгт приус маркийн автомашинаар гэх зэргээр гэрээгээр тохирсон хуваарийн дагуу төлбөрөө төлсөн. Харин 2021 оны сараас 10 сар хүртэл Д.Тийн төрсөн дүү хүнд өвчин тусч, ар гэрт нь их хэмжээний төлбөр мөнгөний шаардлага үүссэн тул орон суун төлбөр төлөх хуваариа зөрчсөн. Хариуцагч нар тухайн орон сууцыг худалдан авсан тохиолдолдбарилгын компанитай уулзаж, өөрсдөө гэрээгээ шинэчлэн байгуулж, төлбөрийг төлөх боломжтой байсан боловч ийм үйлдлийг огт хийгээгүй. Анх бэр охин Б.С******* нь байр захиалчихсан байгаа учраас ашиглалтанд орох хүртэл 2 сарын хугацаагаар хадмуудыг байлгаад өгөөч гээд байна гэж хүү нь гуйсан. Амьдарч байх хугацаандаа ямар нэгэн төлбөрийг огт төлөөгүй. Хариуцагч нар Монгол улсын хилээр орж ирээд энэ байрны төлбөртэй холбоотой ямар ч үйлдэл, үйл ажиллагаа хийгээгүй. Ингээд 11 сард Д.Тийн санхүүгийн асуудал гайгүй болж, 000 000 төгрөгийг, 2021 онд 15 000 000 төгрөгийг төлсөн. Иймд маргаан үбхий орон сууцыг Солонгос улсад хүнд хүчир ажил хйиж хуримтлуулсан мөнгөн хөрөнгөөрөө худалдан авсан болох нь нотлогдож байгаа тул хариуцагч нарын хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй. Монгол Улсын Үндсэн хууль болон Иргэний хуульд иргэн шударгаар хөдөлмөрлөж, үл хөдлөх хөрөнгө чөлөөтэй олж авах, түүний үр жимийг ашиглаж захиран зарцуулах эрхтэй гэж заасан. Иймд Д.Тийн өмчлөлийн орон сууцыг ашигласан хугацааны төлбөрийг сар тутам 1 500 000 төгрөгөөр тооцож, сарын төлбөрт 49 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж өгнө үү гэв.

 2. Хариуцагч Б.Батбаяр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Д.Т нь надтай 2, удаа уулзсан гэж хэлсэн нь худал бөгөөд -4 удаа уулзсан. Д.Т хамаатны залуу болон түүний хүү Бтэй хамт ирээд охиныг минь хоол хийж өгсөнгүй гээд зодохоор би гарч муудалдсан. Д.Тийн гэрч гэх барилгын компанийн хамаатны залуу нь Сөүлд н.Бтэй уулзах гэж очоод 2 хоног буудалд байрласан. Д.Т хууль бусаар хийж бичлэг хийсэн байна. н.Б нь ажил дээрээ дандаа мөрийтэй тоглодог өр зээлэнд ордог. Бид олсон бүх мөнгөө Д.Тийн данс руу шилжүүлсэн. Тэр битгий хэл миний зээ охин үе Солонгос хүүхдүүдийн дээрэлхэлтэд өртсөн учир хандивын үйл ажиллагаа өрнөж, хандиваар цугларсан 18 591 410 төгрөгийг ч шилжүүлсэн. 2020 онд Д.Тийн Монгол дахь данс руу Оюунтийн данснаас 41 498 700 төгрөг, Аийн данснаас 47 сая, нийт 88 521 000 төгрөг, 2021 онд Аийн данснаас 17 290 000 төгрөг, Оюунтийн 26 928 500 төгрөг, нийт 40 218 500 төгрөг орсон нь баримтаар нотлогдоно. Д.Тийн өөрийн гараар бичсэн өргөдөл дээр миний сарын цалин 1 700 000 вон гэж бичсэн байгаагаас үзэхэд нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлгүй гэв.

. Хариуцагч Я.Б******* нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Нэхэмжлэгчийн орон сууцны төлбөрт 49 500 000 төгрөг төгрөг нэхэмжилж байгаа үндэслэлгүй. Бидний хооронд Иргэний хуулийн 08, 18 дугаар зүйлд заасан түрээсийн болон орон сууц хөлслөх гэрээ байгуулагдаагүй, нотариатаар гэрчлүүлээгүй. Иргэний хуулийн 229 дүгээр зааснаар бид үүрэг бүхий этгээд биш юм. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн ярьсан зүйл худал. Б.Б*******, Я.Б*******, Б.С*******, Б.Солонго гэх нийт 5 хүн хөдөлмөрлөөд ч мөнгө хуримтлуулж чадаагүй байна. Энэ дундаас Б.Б******* хамгийн хүнд ажил болох айл нүүлгэлтийн ажил хийсэн бөгөөд хуримтлуулсан бүх мөнгөөрөө л үр хүүхдүүддээ зориулж үл хөдлөх хөрөнгө авсан бөгөөд өөрийгөө Монгол улсад байртай болсон гэж ойлгож байсан. Цуглуулсан мөнгөний 0 хувийг Д.Т цуглуулсан юм байна. Гэр бүлийн бүх мөнгө Д.Тийн данс руу орсон боловч буцаж гарсан зүйл байхгүй. Бий гэр бүл үр хүүхдийг Улаанбаатар хотод байртай болгох гэж цуглуулсан боловч Д.Т өөрийн нэр дээр байр авсан байна. Гуравдагч этгээд Б.Сэлэнгийн нөхөр н.Б 202 оноос эхлэн мөрийтэй тоглоомд донтож, үр хүүхдүүдээ хаяад алга болсон. Өр зээлийн дарамтанд орсон. Нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Орон сууцанд 6 хүний мөнгө орсон. Д.Тт шилжүүлсэн мөнгө 20 000 000 төгрөг илүү гарсан байна. Б.С*******эс шилжүүлсэн мөнгийг Д.Т өөрийн мөнгө гэх боловч энэ нь баримтаар батлагдахгүй байна. Бидний зүгээс хариуцлагагүй хандсан зүйл нь төрсөн охин Б.С*******д найдсан. Б.Б*******ийн хуримтлалын мөнгө нийт 570 000 000 орчим сая төгрөг болсноос 26 000 000, 27 000 000 орчим сая төгрөг төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн байна. Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.6-д Шударга эзэмшигч, өөрийн шаардлага хангагдах хүртэл эд хөрөнгийг эрх бүхий этгээдэд буцааж өгөхөөс татгалзах эрхтэй гэж, 42 дугаар зүйлийн 42.1-д Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ гэж тус тус заасан бөгөөд өөрийг хөрөнгөөр худалдан авсан орон сууцандаа амьдарч байгаа гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.

4. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.С******* үндсэн нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан гаргасан тайлбартаа: Манай хадам ээж намайг ерөөсөө ажил хийдэггүй гэж хэлж байгаа нь үндэслэлгүй. Би анх хадам ээжийг өөр дээрээ авч ажлыг нь зааж өгч байсан. Би өдөр нь хүүхдээ хараад, орой манай нөхөр хүүхдээ хараад ажилладаг байсан бөгөөд би 1 800 000 төгрөгийн цалин авдаг байсан. Хадам ээж анх манайд ирэхдээ тэтгэврийн зээлтэй байсан. Мөн манай нөхөр дагавар хүүхэдтэй бөгөөд ээж дээрээ байдаг учир хуучин бэр нь хадам ээж рүү залгаж мөнгө нэхэж дарамталдаг. Намайг байрынхаа мөнгийг л хий, бусдыг би аргална гэж хэлдэг байсан. Хадам ээж хүмүүст тусалдаг гэдгийг бол хүлээн зөвшөөрнө. Би анх жирэмсэн болсны дараа байрны захиалганд орох гээд хадам ээжийн данс руу мөнгө шилжүүлдэг байсан. Солонгосод цалинг сарын эхэнд эсхүл сүүлд олгодог. Хадам ээжийн Монгол данс руу сард 2 удаа, удаа боломжоороо байр авах мөнгөө хийдэг байсан. Эхний үед хадам ээж анх манайд байж байгаад сүүлийн хэдэн жил буудалд байрлаж эхэлсэн. Найз нөхөд, хамаатан садангууд мэднэ.Би жирэмсэн атлаа 8 сар хүртлээ л ажиллаж байсан. Нөхрийнхөө цалинг байранд өгөх гэж хадгалаад өөрийнхөө цалингаараа хоол унд бусад зүйлээ зохицуулдаг байсан. Хадам ээжээс нэг төгрөг ч авч үзээгүй. Би хадам ээждээ их найрсаг ханддаг. Би ээж, аав гэрийнхэндээ нөхөр хадам ээжийгээ магтдаг байсан. Нөхөр маань намайг зоддог байсан энэ талаар хэлдэггүй байсан. Миний 10 настай охин дүүгээ хардаг. Энэ бүр нөхцөл байдал цалингийн хуулга дээрээс бүгд харагдана. Би хадам ээж нөхөр 2-т итгээд энэ байрыг авсан. Нөхрөөсөө энэ байрыг хэний нэр дээр авч байгаа вэ гэж асуухад хүүхдийнхээ нэр дээр авч байгаа гэж хэлсэн. Хадам ээж байр луу орохдоо нууцаар бичлэг хийсэн байсан. Би ч гэсэн үр хүүхдүүдээ бодно. Би шүүх хуралдаанд оролцох гэж Солонгос улсаас ирсэн. Манай нөхөр хүүхдээ орхиод хаяад явсан.Би хадам ээжийгээ луйвардаагүй. Хадам ээжийн авсан цалин орлого зөрүүтэй байна гэв.

5. Хариуцагч Б.Б******* нь нэхэмжлэгч Б.Тт холбогдуулан дүүрэг, дугаа хороо, дүгээр хороолол, гудамж, байр, тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн худалдан авах гэрээний үүрэгт иргэн Б.Б*******, Я.Б******* нар 166 411 52 төгрөг төлсөн болохыг тогтоолгож, хамтран өмчлөгчөөр үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ...Нэхэмжлэгч Д.Тийн өөрөө шүүхэд гаргаж өгсөн тайлбар нь бидний нүдийг нээж энэ хүнд итгэж шижүүлсэн мөнгөө дутуу тооцсоноо мэдэж, худ маань ч гэсэн ирээдүйд ач нарын амьдрах орон сууцанд мөнгө нэмэрлэж байна гэж бодсон минь эндүүрэл байж, бидний мөнгөөр өөрийн нэр дээр орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гаргасныг мэдсэн тул нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэн тодотгож, Нийслэлийн дүүргийн дугаар хороо, дүгээр хороолол, Эньгелсийн гудамж 7/1 байр, тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгосон Д.Тийн үл хөдлөх эд хөрөнгийн Улсын бүртгэлийг хүчингүйд тооцуулан, Орон сууц худалдах, худалдан авах гэрээний үнэ 184 529 000 төгрөгөөс 166 411 52 төгрөгийг Б.Б*******, Я.Б******* нар төлсөн тул үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоолгохоор шаардаж байна. Бид Д ХХК гэх Д.Тийн хамаатны хүмүүсийн барьсан орон сууцны үнэнд нийтдээ 225 777 72 төгрөг төлсөн ба үүний 26 912 52 төгрөгийг Я.Б*******гийн данснаас Д.Т руу, 127 1 000 төгрөгийг Б.Б*******, Б.С******* нар иргэн Э.Оюунтаар дамжуулан Д.Тт, хүргэн Э.А, Б.Солонго нар 59 66 200 төгрөгийг тус тус орон сууц худалдан авахаар шилжүүлжээ. Э.А, Б.Солонго нар Д.Тт шилжүүлсэн мөнгөө Д.Таас гаргуулахаар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд тусад нь нэхэмжлэл гаргасан болно. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Б.Б*******, Я.Б******* нар нь дүүргийн дугаар хороо, дүгээр хороолол, Эньгелсийн гудамж, 7/1 байр, тоот байрыг худалдан авахад 9 472 80 төгрөг оруулсан гэснийг нэмэгдүүлж 166 411 52 төгрөг төлсөн тул Б.Б*******, Я.Б******* нарыг тус байрны хамтран өмчлөгчөөр тогтоож, улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг улсын бүртгэлийн газарт даалгаж өгнө үү гэжээ.

6. Нэхэмжлэгч Б.Т хариуцагч Б.Б*******ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Хариуцагч нарын төлсөн гэх 26 912 52 төгрөгийн тухайд: тус данс руу Я.Б*******гаас 10 755 0 вон буюу 26 917 52 төгрөг шилжүүлсэн байх бөгөөд уг мөнгө нь 20.09.02-ны өдрөөс 2022.07.-ний өдрийн хооронд 4 500, 10 000, 20 000, 50 000, 100 000 зэрэг дүнгээр удаан хугацааны туршид бага хэмжээгээр буюу хэрэглээний мөнгө хэлбэрээр шилжиж байсан болох нь хариуцагч нарын шүүхэд гаргасан гар түүвэр, тайлбараар нотлогдж байна. дээрх мөнгөнөөс 5 000 000 вон нь хариуцагч нар Монгол улсад ирснээс хойшхи хугацаанд хамаарч байна. Хариуцагч нар Монгол улсад ирсэн бол тухайн төлбөрийг өөрийн даснаас барилгын компанид шилжүүлэх боломжтой юм. Гэвч тухайн төлбөрийг төлөх,түүнд оролцох шаардлагагүй, төлөх санхүүгийн чадавхгүй байсан нь ил тодорхой байна. Хэрэв хариуцагч Я.Б******* дээр дурдсан 10 755 0 воныг орон сууц худалдан авахаар Д.тт шилжүүслэн гэж байгаа бол Д.Тийн данснаас Я.Б******* руу шилжүүлсэн 50 278 400 вон буюу 125 696 000 төгрөгийг үндэслэл бүхий тайлбарлах, Д.Тт буцаан өгөх шаардлага үүснэ. Хариуцагч нар өөрсдийн дансаа удирддаггүй бөгөөд тэдний охин Б.Солонго уг дансыг удирддаг. Энэ нь Д.Тийн Солонгос банкин дахь дансны хуулганы 1,67,1 дугаар хуудасны гүйлгээгээр нотлогдоно. Э.Оюунтаас Д.Т руу шилжүүлсэн гэх 127 1 000 төгрөг нь Я.Б*******, Б.Б******* нарын мөнгө болох нь нотлогдохгүй бөгөөд эдгээр мөнгө нь С******* гэх утгаар шилжин орсон байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.

7. Гуравдагч этгээд Б.С******* нь нэхэмжлэгч Б.Тт холбогдуулан дүүрэг, дугаар хороо, дүгээр хороолол, гудамж, байр, тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд 81 000 000 төгрөг төлсөн тул 4 хувийн өмчлөгчөөр тогтоолгож, улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн газарт даалгах тухай бие даасан шаардлага гаргаж, шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Энэ хэрэгт миний эрх, ашиг шууд хөндөгдөж байгаа тул бие даасан шаардлага гаргах зайлшгүй шаардлага үүсээд байна. Хариуцагч Б.Бабаярын төрсөн охин Б.С*******э би 2016 онд нэхэмжлэгч Д.Тийн ганц хүү Бтэй гэр бүл болж, бидний дундаас 2017 онд хүү , 20 онд хүү , 2021 онд охин төрж, одоо Солонгос улсад амьдарч байна. Миний аав, ээж хоёр 2011 оноос одоог хүртэл, хадам ээж 2017-202 оны 8 сар хүртэл Солонгос улсад ажилласан. 2018 оны сүүлчээр манай хамаатнууд ярилцаад манай гэр бүлд Монголдоо орон сууц захиалж, өөрийн гэсэн байртай болгох талаар хэлэлцэж, хадам ээж өөрийн танилдаа орон сууц захиалахаар, би мөнгийг нь төлөхөөр, төлбөрийн мөнгийг хадам ээжийн дансруу шилжүүлж байхаар тохиролцсон. Ингээд би өөрийн ээж, аавынхаа болон өөрийн ажил хийж олсон мөнгөнөөс хадам ээж Тийн дансруу мөнгө хийж эхэлсэн. Тухайлбал:

А. Ээж Б*******гийн данснаас хадам ээж Тийн 225.... 7740 тоот 20.9.02-2022.07. хүртэл олон удаагийн шилжүүлгээр 10,765,01 вон буюу 26,912,52 төгрөг

Б. Төрсөн дүү Солонгын 56 11085 2479 6 тоот данснаас хадам ээж Тийн 225.... 7740 тоот дансанд 20.02.27-20.10.0 хүртэл ,114,000 вон буюу 7,785,000 төгрөг

В. Эгч Солонгын нөхөр Аийн 5117704 тоот данснаас хадам ээж Тийн тоот дансанд 2020.01.27-2022.06.28 хүртэл 22,46,000 вон бую 51,500,000 төгрөг 

Г. Өөрийн найз Э.Оюунтийн 50777175 тоот данснаас хадам ээж Тийн тоот дансанд 127,1,000 төгрөг бүгд 21,16,52 төгрөг шилжүүлсэн. Оюунтт шилжүүлсэн мөнгө нь миний аав Б*******ын ажлын хөлс, миний онлайн худалдаа хийж олсон мөнгө байсан.

Энэ мөнгөөр хадам ээж тэр байшинг худалдаж авсан. Тус орон сууц нь УБ хот, ХУД-ийн -р хороо, -р хороолол, 7/1-р байрны тоот гэсэн хаягтай байгаа. Энэ байрыг худалдаж авсан мөнгө бол манай аав, ээж, манай гэр бүлийн ажил хийж олсон мөнгө байсан. Тэгээд байр ашиглалтад орж, аав ээж хоёр Монголд очихдоо энэ байшинд орсон. Хадам ээж энэ байшингийн өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийнхөө нэр дээр гаргуулж авсан болохыг хожим мэдсэн. Би 4 хүүхэдтэй өнөр өтгөн айл болсон хэзээ мөдгүй цагт эх орондоо очих нь гарцаагүй, очоод орох оронтой боллоо гэж бодож байсан, гэтэл асуудал ийм маргаантай байдалд хүрлээ. Б бид хоёр хоорондын таарамжгүй харилцааны улмаас одоогоор тусдаа амьдарч байгаа боловч бидний албан ёсны гэрлэлтийн баталгаа хүчин төгөлдөр байгаа ба гэр бүлээ цуцлуулаагүй байгаа болно. Маргаж буй орон сууц нь манай гэр бүлийн өөрөөр хэлбэл Тийн хүү Б, эхнэр С*******, бидний 4 хүүхэд, аав, ээжийн минь дундийн өмч хөрөнгө байх ёстой, бид мөнгийг нь төлсөн тул орон сууц бидний хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж үзэж байна. Хадам ээж Т орон сууцны үнэнд 184,529,000 төгрөг төлсөн болох нь хэрэг хянан шийдвэрлэх явцад тогтоогдсон учраас 28,787,52 төгрөгийг бид буцаан авах ёстой. Манай хадам ээж Солонгос улсад ирээд ажил хийж байсныг би үгүйсгэхгүй, харин энэ орон сууцыг өөрийнхөө мөнгөөр худалдаж авсан, би ажил хийж олсон мөнгөө бэр С*******дээ өгч байсан гэдэг нь огт үндэслэлгүй юм. Д.Т нь ажил хийж олсон мөнгөө Солонгос захиралдаа өгч, өөрийнхөө дансруу шилжүүлдэг байсан, олсон мөнгөө надад өгч байсан гэдэг нь огт худал. Хадам ээж Т нь Солонгос улсад ажиллаж байсан хугацаандаа нийгмийн даатгалын шимтгэлд сад сая гаруй төгрөг, өөрийн өргөж авсан охины сургалтын төлбөр, байрны түрээсийн мөнгийг төлдөг байсан ба байр, хоол, утас, тээврийн зардалд багагүй хэмжээний мөнгө зардаг байсан. Иймээс тийм хэмжээний орон сууцны төлбөрийг өөрөө төлөх боломж байхгүй. Харин хадам ээж Т нь бидний итгэл найдварыг хөсөрдүүлж, орон сууцыг өөрийн нэр дээр бүртгүүлж өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулж авч, улмаар бидний байрыг булааж авах гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд маргаан бүхий УБ хот, ХУД-ийн -р хороо, -р хороолол, 7/1-р байрны тоот орон сууцны 4,0 хувь /Б.Б*******/ Я.Б******* нар тус бүр ,0 хувь/-ийн өмчлөгчөөр Б.С******* намайг тогтоож, улсын бүртгэлд зохих өөрчлөлт оруулахыг үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн газарт даалгаж даалгаж өгнө үү.

Миний аав, ээж сөрөг нэгэн адил хамтран өмчлөгчөөр тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гаргасан байгаа болно.

Миний аав, ээж сөрөг нэхэмжлэлдээ улсын тэмдэгтийн хураамжид 202.10.24-ний өдөр 2 удаа 625,12 төгрөг, 800,000 төгрөг, 2024.05.28-ний өдөр 455,981 төгрөг бүгд 1,881,29 төгрөг тус тус төлсөн тул улсын тэмдэгтийн хураамж төлсөн гэж тайлбарлаж байна.

8. Нэхэмжлэгч Б.Т гуравдагч этгээд Б.Сэлэнгийн бие даасан шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Д.Тийн данс руу С******* гэх утгаар шилжиж байсан мөнгөн хөрөнгүүд Д.Тийн цалин хөлс байсан бөгөөд энэ нь дансны хуулга, гэрчүүдийн мэдүүлэг зэргээр нотлогдох тул бие даасан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.

   9. Нэхэмжлэгчээс: 202.09.11-ний өдөр улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 202.09.06-ны өдрийн Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 001492 дугаар гэрчилгээ, Д ХХК-ийн Барилга хөрөнгө оруулалт хийх гэрээ, Д.Тийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Мэдээлэл холбооны сүлжээ хязгаарлагдмал хариуцлагатай компани Д аймгийн газрын 202.09.08-ны өдрийн 1/46 дугаар албан бичиг, Б.Тийн гараар бичсэн өргөдөл, Д.Тийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Авто машин хүлээлцэх акт, 2299 ДАР техникийн тодорхойлолт, 202.11.16-ны өдрийн Төрөл садангийн лавлагаа, 2024.01.08-ны өдөр улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Ш.Жавхлантсүрэнгийн тодорхойлолт, Ш.Жавхлантсүрэнгийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Ш.Жавхлантсүрэнгийн гадаад пасспортны хуулбар, онгоцны тийз, Г.Баяртулгын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Б.Учралын Г.Баяртулгын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Д ХХК-ийн 2024.01.1-ны өдрийн 01 дүгээр тодорхойлолт, 2024.10.09-ний өдөр улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Д.Тийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Нам Хэгёны бичгээр гаргасан тайлбар, орчуулгын хамт, Х.Эын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Х.Эын гадаад пасспортны хуулбарыг тус тус нотлох баримтаар хэрэгт ирүүлсэн байна. /1хх -2, 70-118, 16, 2хх 46-79, 14-152, хх 184-206 тал/

 10. Хариуцагч нараас: 202.09.25-ны өдрийн 151 дугаар итгэмжлэл, 202.10.24-ний өдөр улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтууд, Я.Б*******, Б.Б******* нарын гадаад паспортны хуулбар, 2024.02.16-ны өдрийн Хаан банк ХК-ийн 5022/66 дугаар тодорхойлолт, Төрийн банк ХК-ийн тодорхойлолт, Б.Тийн Янсан нунхёб банкны дансны хуулга, Г.Б, Б.С******* нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Б.ий төрсний бүртгэлийн лавлагаа, Б.ий төрсний бүртгэлийн лавлагаа, Б.ий төрсний бүртгэлийн лавлагаа, Төрөл садангийн лавлагаанууд, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, 202.09.12-ны өдрийн 15 дугаар итгэмжлэл, Б.Солонгийн төрсний гэрчилгээний хуулбар, 2021.10.22-ны өдрийн Зарлагын баримт, 2021.10.08-ны өдрийн гэрийн тавилга хийх гэрээ, фото зураг, Э.Аийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Э.Оюунтийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Тийн дансны хуулгыг Кэй эйч эй ХХК орчуулгын товчоогоор орчуулсан орчуулга, 2024.05.28-ны өдөр улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2024.06.04-ний өдрийн Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Э.Мөнхзаяагийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, мөнгө шилжүүлсэн тооцоо бүхий гараар үйлдсэн баримт, Я.Б*******гийн хадгаламжийн дансны хуулга солонгос хэл дээрээс монгор хэл рүү орчуулсан орчуулга, 2024.08.0-ны өдрийн дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 18/ШЗ2024/18648 дугаар шүүгчийн захирамж, Д.Тийн Солонгос данснаас Я.Б*******гийн данс руу хийсэн мөнгөний товчоо, Д.Тийн Солонгос дансны хуулбар зэрэг баримтыг нотлох баримтаар хэрэгт ирүүлсэн байна. /1хх 51, 55, 122-124, 151 - 2хх 18, 85-88, 92, 100-102, 1-117, 121-129, 182, 186 хх 100, 147 тал/

11. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс: 2024.09.10-ны өдрийн Хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээ, 2024.11.20-ны өдөр улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтыг тус тус нотлох баримтаар хэрэгт ирүүлсэн байна. /2хх 168-169, хх 117 тал/

ҮНДЭСЛЭХ нь:

1. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, хариуцагч нарын сөрөг шаардлагыг, гуравдагч этгээд Б.Сэлэнгийн бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Б.Т нь хариуцагч Б.Б*******, Я.Б******* нарт холбогдуулан дүүрэг, дугаар хороо, дүгээр хороолол, гудамж, байр, тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх, үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж ашигласан үнэд 49 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Маргаан бүхий орон сууцыг Солонгос улсад ажиллаж олсон цалингаараа худалдан авсан болох нь барилгад хөрөнгө оруулах гэрээ, төлбөр төлсөн баримт аар нотлогдох бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч тул хариуцагч нараас шаардах эрхтэй гэж тодорхойж байна.

Хариуцагч Б.Б*******, Я.Б******* нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Маргаан бүхий орон сууцыг өөрсдийн Солонгос улсад ажиллаж олсон цалингаараа худалдан авсан. Ингэхдээ өөрсдийн төрсөн охин Б.С*******эр дамжуулан төлбөрийг С******* гэх утгатайгаар шилжүүлдэг байсан. Орон сууцны хууль ёсны өмчлөгч тул орон сууцыг чөлөөлөх үндэслэлгүй гэж тайлбарлаж байна.

4. Хариуцагч Б.Б******* нь нэхэмжлэгч Б.Тт холбогдуулан дүүрэг, дугаар хороо, дүгээр хороолол, гудамж, байр, тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн засварт зарцуулсан 12 80 000 төгрөгийг гаргуулах, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, тухайн үл хөдөх эд хөрөнгийг худалдан авахад 166 411 52 төгрөг төлсөн болохыг тогтоолгож, хамтран өмчлөгчөөр үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгахаар шаардсан. Хариуцагч нар сөрөг шаардлагын үндэслэлээ маргаан бүхий орон сууцыг худалдан авахад 166 411 52 төгрөгийг төлсөн бөгөөд уг төлбөрийн өөрийн төрсөн охин Б.С*******эр дамжуулан С******* гэх утгатайгаар шилжүүлж байсан нь банкны дансны хуулга, гэрч Э.Оюунтийн мэдүүлэг зэргээр нотлогдох тул шаардах эрхтэй гэж тодорхойлж байна.

7. Нэхэмжлэгч Б.Т хариуцагч Б.Б*******, Я.Б******* нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд маргаан бүхий орон сууцыг худалдан авахад төлбөр төлсөн болох нь бичгийн баримтаар нотлогдохгүй. Мөн Б.С******* гэх утгаар шилжүүлж байсан мөнгөн хөрөнгүүд нэхэмжлэгч Д.Тийн цалин орлого болох нь гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдоно гэж тайлбарлаж байна.

8. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.С******* нь нэхэмжлэгч Б.Тт холбогдуулан дүүрэг, дугаар хороо, дүгээр хороолол, гудамж, байр, тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахад 81 000 000 төгрөг төлсөн болохыг тогтоолгож, 4 хувийн өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн газарт даалгах тухай бие даасан шаардлага гаргаж, шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Маргаан бүхиий үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахад 81 000 000 төгрөг төлсөн. Тухайн мөнгөн хөрөнгийг өөрийн хадам ээж болох Д.Тийг данс руу тухай бүр шилжүүлж байсан нь банкны дансны хуулгаар нотлогдоно гэж тодорхойлж байна.

9. Нэхэмжлэгч Б.Т гуравдагч этгээд Б.Сэлэнгийн бие даасан шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд Б.С******* гэх утгаар шилжүүлсэн мөнгөн хөрөнгүүд нь Б.С*******эр дамжуулан ажлын хөлс болох воныг төгрөгт шилжүүлэн хөрвүүлж байсан мөнгөн гүйлгээ тул бие даасан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.

10. Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, тус шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 9, 10, 11 дүгээрт дурдагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

10.1. 2020.0.27-ны өдөр Д ХХК, Д.Т нарын хооронд Барилгад хөрөнгө оруулалт хийх тухай 17 дугаар гэрээ байгуулагдаж, дүүрэг, дугаар хороонд баригдаж буй Cozy apartment үйлчилгээтэй орон сууцны зориулалттай барилгын 11 давхарын Г тоот, 80.2 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 1 мкв-ыг 2 00 000 төгрөгөөр буюу нийт 184 529 000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож, талууд гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажуулсан, /1хх 8-1 тал/

10.2 202.08.08-ны өдөр дүүргийн дугаар хороо, дүгээр хороолол, Энгельс гудамж, 7/1 байр, тоот хаягт байршилтай 77. м.кв талбайтай орон өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг эрхийн улсын бүртгэлийн Ү-220610917 дугаарт Д.Тийн өмчлөлд бүртгэж, улсын бүртгэлийн 001492 дугаар гэрчилгээг олгосон, /1хх 7 тал/

10. Барилгад хөрөнгө оруулалт хийх тухай 2020.0.27-ны өдрийн 17 дугаар гэрээний дагуу нэхэмжлэгч Д.Т нь Д ХХК-ийн данс руу 2020.0.15-ны өдөр 20 000 000 төгрөг, 2020.0.16-ны өдөр 20 000 000 төгрөг, 2020.05.04-ний өдөр 10 000 000 төгрөг, 2020.05.29-ний өдөр 5 000 000 төгрөг, 2020.06.29-ний өдөр 6 000 000 төгрөг, 2020.07.1-ний өдөр 6 000 000 төгрөг, 2020.08.1-ний өдөр 1 000 000 төгрөг, 2020.09.0-ны 8 000 000 төгрөг, 2020.11.09-ний өдөр 5 400 000 төгрөг, 2020.12.26-ны өдөр 1 500 000 төгрөг, 2021.01.0-ны өдөр 5 500 000 төгрөг, 2021.02.26-ны өдөр 7 000 000 төгрөг, 2021.11.15-ны өдөр 000 000 төгрөг, 2022.02.28-ны өдөр 000 000 төгрөг, 202.01.1-ний өдөр 000 000 төгрөг, 202.02.28-ны өдөр 000 000 төгрөг, 202.04.0-ны өдөр 4 000 000 төгрөг, 202.06.0-ны өдөр 4 000 000 төгрөг, 202.06.0-ны өдөр 4 000 000 төгрөг, 202.07.24-ний өдөр 10 000 000 төгрөг, 202.07.25-ны 5 000 000 төгрөг, 202.08.08-ны өдөр 5 000 000 төгрөг, нийт 154 400 000 төгрөгийг шилжүүлж, 202.08.08-ны өдөр 21 000 000 төгрөгийг Pruis-40 автомашиныг арилжааны гэрээгээр орон сууцны төлбөрт тооцож төлсөн, /1хх 82-117 тал/

10.4 Д.Тийн эзэмшлийн Хаан банкин дахь тоот данс руу Э.Оюунтийн эзэмшлийн 50777175 тоот данснаас 20.11.20-ны өдөр 2 295 000 төгрөг, 20.12.10-ны өдөр 4 961 000 төгрөг, 20.12.18-ны өдөр 4 470 000 төгрөг, 20.08.29-ний өдөр 672 000 төгрөг, 2018.09.18-ны өдөр 1 800 000 төгрөг, 20.11.02-ны өдөр 2 290 000 төгрөг, 20.02.18-ны өдөр 2 645 000 төгрөг, 20.0.10-ны өдөр 2 290 000 төгрөг, 20.0.18-ны өдөр 420 000 төгрөг, 20.04.10-ны өдөр 1 596 000 төгрөг, 20.04.21-ний өдөр 220 000 төгрөг, 20.05.21-ний өдөр 24 000 төгрөг, 2018.10.04-ний өдөр 110 000 төгрөг, 2018.11.17-ны өдөр 6 467 000 төгрөг, 2018.11.2-ны өдөр 2 007 000 төгрөг, 20.01.24-ний өдөр 6 210 000 төгрөг, нийт 45 215 000 төгрөгийг selenge гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн,

10.5 Д.Тийн эзэмшлийн Хаан банкин дахь тоот данс руу Э.Аийн эзэмшлийн Хаан банкин дахь 5117704 тоот данснаас 2022.07.28-ны өдөр 150 000 төгрөг, 2022.05.09-ний өдөр 1 000 000 төгрөг, 2022.05.21-ний өдөр 1 200 000 төгрөг, 2022.0.-ний өдөр 700 000 төгрөг, 2022.0.0-ны өдөр 100 000 төгрөг, 2022.0.1-ний өдөр 250 000 төгрөг, 20 000 төгрөг, 2022.04.17-ны өдөр 00 000 төгрөг, 2022.04.21-ний өдөр 1 500 000 төгрөг, 500 000 төгрөг, 2022.02.22-ны өдөр 776 000 төгрөг, 2021.06.0-ны өдөр 427 200 төгрөг, 2020.11.01-ний өдөр 6 500 000 төгрөг, 2020.12.0-ны өдөр 528 000 төгрөг, 2021.02.0-ны өдөр 7 710 000 төгрөг, 2020.07.1-ний өдөр 7 28 580 төгрөг, 2020.08.1-ний өдөр 4 522 000 төгрөг, 2020.09.01-ний өдөр 58 500 төгрөг, 2020.09.01-ний өдөр 226 500 төгрөг, 2020.04.28-ны өдөр 6 900 000 төгрөг, 2020.05.10-ны өдөр 1 910 000 төгрөг, 2020.05.10-ны өдөр 2 450 000 төгрөг, 2020.05.29-ний өдөр 521 00 төгрөг, 2020.06.21-ний өдөр 4 200 000 төгрөг, 2020.0.1-ний өдөр 2 025 000 төгрөг, 20.11.20-ны өдөр 2 295 000 төгрөг, 20.12.10-ны өдөр 4 961 000 төгрөг, 20.12.18-ны өдөр 4 470 000 төгрөг, нийт 67 96 580 төгрөгийг selenge гэх гүйлгээний утгатайгаар,

10.6 Х.Эын эзэмшлийн Хаан банкин дахь 507722904 дугаарын данс руу Э.Аийн эзэмшлийн Хаан банкин дахь 5117704 тоот данснаас 2021.06.0-ны өдөр 4 02 000 төгрөг, 2020.12.0-ны өдөр 654 000 төгрөг, 2020.11.01-ний өдөр 4 000 000 төгрөг, 2020.10.08-ны өдөр 120 000 төгрөг, 2020.09.01-ний өдөр 4 06 000 төгрөг, 2020.08.06-ны өдөр 4 046 000 төгрөг, 2020.06.29-ний өдөр 510 000 төгрөг, 2020.06.11-ний өдөр 2 508 000 төгрөг, Э.Оюунтийн эзэмшлийн 50777175 тоот данснаас 2020.01.1-ний өдөр 2 48 000 төгрөг, 2021.04.06-ны өдөр 825 000 төгрөг, 20.02.27-ны өдөр 270 800 төгрөгийг тус тус selenge гэх утгатайгаар шилжүүлсэн, /хх 189-204 тал/

10.7 Б.Учралын эзэмшлийн Хаан банкин дахь 5016514491 дугаарын данс руу Э.Оюунтийн эзэмшлийн 50777175 дугаарын данснаас 20.10.02-ны өдөр 1 511 100 төгрөг, 20.11.28-ны өдөр 247 220 төгрөг, 20.12.10-ны өдөр 1 76 50 төгрөг, 20.12.18-ны өдөр 4 16 0 төгрөгийг тус тус selenge гэх утгатайгаар шилжүүлсэн, /2хх 59-69 тал/

10.8 Э.Мөнхзаяагийн эзэмшлийн Хаан банкин дахь 5021211671 дугаарын данс руу Э.Аийн эзэмшлийн Хаан банкин дахь 5117704 тоот данснаас 2020.12.0-ны өдөр 7 500 000 төгрөг, 2020.12.10-ны өдөр 000 төгрөг, 2021.0.18-ны өдөр 0 000 төгрөг selenge гэх утгатайгаар шилжүүлсэн, /2хх 100-101 тал/

10.9 Г.Баяртулгын эзэмшлийн Хаан банкин дахь 5589056875 дугаарын данс руу Э.Аийн эзэмшлийн Хаан банкин дахь 5117704 тоот данснаас 2020.0.06-ны өдөр 700 000 төгрөг, 2020.0.08-ны өдөр 690 000 төгрөг, 2020.04.06-ны өдөр 1 967 000 төгрөг, 2020.04.21-ний өдөр 850 000 төгрөг selenge гэх утгатайгаар шилжүүлсэн, /2хх54-56 тал/

10.10 Б.Солонгын эзэмшлийн БНСУ дахь Янсан Нунхёб банкин дахь *************** дугаар данснаас 20.02.27-ны өдөр 200 500 вон, 20.06.07-ны өдөр 7 000 вон, 20.07.26-ны өдөр 400 500 вон, 20.09.09-ний өдөр 200 500 вон, 20.09.17-ны өдөр 900 500 вон, 20.09.18-ны өдөр 400 500 вон, 20.10.02-ны өдөр 0 500 вон, 20.10.-ний өдөр 00 500 вон, 100 500 вон, 20.10.0-ны өдөр 000 воныг тус тус Т гэх утгатайгаар шилжүүлсэн зэрэг үйл баримт тогтоогдож байна. /1хх 15-154 тал/

10.10 Хэргийн 2 дугаар хавтасны 87, 88, 128 авагсдан баримт түүний орчуулга, 1-250 дугаар тал, дугаар хавтасны 1-100 дугаар талд авагдсан баримт, түүний орчуулга, 1-147 дугаар талд авагдсан баримт зэргийг хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй гэх үндэслэлээр үнэлээгүй болно.

11. Талууд улсын бүртгэлийн Ү-220610917 дугаарт бүртгэлтэй, дүүргийн дугаар хороо, дүгээр хороолол, Эньгелсийн гудамж, 7/1 байр, тоот хаягт байрлах, өрөө орон сууцыг хамтран өмчлөх эрхтэй эсэхэд маргаантай.

12. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д Эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээгээр нэг тал нь нөгөө талдаа нэг бүрийн шинжээр тодорхойлогдох тодорхой эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглуулахаар шилжүүлэх, нөгөө тал нь тухайн эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж, гэрээ дуусгавар болоход бүрэн бүтэн буцааж өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 40 дүгээр зүйлийн 40.1.4-т гэрээний хугацаа дуусахад эд хөрөнгийг бүрэн бүтэн буцааж өгөх үүрэгтэй гэж тус тус заасан байна.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд өөрийн хүү н.Бий хүсэлтээр түүний хадам эцэг эх болох Б.Б*******, Я.Б******* нарыг өөрийн өмчлөлийн орон сууцанд үнэ төлбөргүй 2 сарын хугацаатай амьдруулахаар зөвшөөрсөн гэж, хариуцагч Б.Б*******, Я.Б******* нар нь төрсөн охин буюу н.Бий эхнэр Б.Сэлэнгийн зөвшөөрснөөр маргаан бүхий байранд амьдарч эхэлсэн гэж тайлбарласан.

Дээрхээс үзэхэд эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээ нэхэмжлэгч Д.Т, түүний хүү н.Б нарын хооронд байгуулагдаж, өмчлөгчийн зөвшөөрлийн дагуу хариуцагч нар гэрээний үндсэн дээр маргаан бүхий орон сууцыг эзэмшилдээ авсан гэж үзэхээр байх тул хариуцагч нарын эзэмшил хууль бус эзэмшилд хамаарахгүй хэдий ч нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй.

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.2-т тухайн эд хөрөнгө өөрт нь зайлшгүй шаардлагатай болсон бол эд хөрөнгөө үнэ төлбөргүй ашиглуулахаар шилжүүлсэн этгээд гэрээг цуцлах эрхтэй гэж заасан байна.

Хэргийн баримтаар эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээний хугацааг хэрхэн тохиролцсон нь тогтоогдоогүй хэдий ч нэхэмжлэгч Монгол улсад буцаж ирснээр өөрийн өмчлөлийн орон сууцанд амьдрах шаардлага үүссэн байх тул гэрээнээс татгалзах эрхтэй.

Иймд Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т гэрээний хугацаа дуусахад эд хөрөнгийг бүрэн бүтэн буцааж өгөх үүрэгтэй гэж зааснаар эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээ дуусгавар болсон үр дагаварт хариуцагч Б.Б*******, Я.Б******* нарын эзэмшлээс эрхийн улсын бүртгэлийн Ү-220610917 дугаарт бүртгэлтэй, дүүргийн дугаар хороо, дүгээр хороолол, Энгельс гудамж, 7/1 байр, тоот хаягт байршилтай 77. мкв талбай бүхий, орон өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагыг хангасан болно.

1. Маргаан бүхий орон сууцанд амьдарсан сарын төлбөр 49 500 000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хангах үндэслэлгүй. Учир нь:

Хэргийн баримт, талуудын тайлбараар хариуцагч нар тухайн орон сууцыг хууль бусаар эзэмшсэн болох нь нотлогдоогүй, түүнчлэн эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах тухай гэрээг 2 сарын хугацаатай байгуулсан гэх нэхэмжлэгчийн тайлбар баримтаар тогтоогдоогүй.

Нөгөө талаас эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээ Д.Т, түүний хүү н.Б нарын хооронд байгуулагдаж, өмчлөгчийн зөвшөөрлийн дагуу хариуцагч Б.Б*******, Я.Б******* маргаан бүхий орон сууцыг эзэмшилдээ авсан гэж шүүх дүгнэсэн.

Иймд Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т Эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглаж байгаа тал нь нөгөө талын зөвшөөрөлтэйгээр тухайн эд хөрөнгийг гуравдагч этгээдэд шилжүүлсэн ч гэсэн эд хөрөнгийг ашиглуулахаар шилжүүлсэн талын өмнө хүлээх хариуцлагаас чөлөөлөгдөхгүй гэж заасныг үндэслэн гэрээний зөрчилтэй холбогдсон хохирлыг хариуцагч нар хариуцах үндэслэлгүй гэж үзнэ.

1. Хариуцагч Б.Б******* нь дүүргийн дугаар хороо, дүгээр хороолол, Эньгелсийн гудамж, 7/1 байр, тоот байрыг худалдан авахад 166 411 52 төгрөг төлсөн болохыг тогтоолгож, Б.Б*******, Я.Б******* нарыг тус орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоож, улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг улсын бүртгэлийн газарт даалгуулах тухай шаардлага гаргаж, хүргэн хүү Э.А, танил Э.Оюунт, охин Б.Солонго нараар дамжуулан өөрсдийн төрсөн охин Сэлэнгийн нэрээр орон сууцны төлбөрийг шилжүүлж байсан гэж шаардлагын үндэслэлээ тайлбарласан.

Хэргийн баримтаар Э.Оюунтийн эзэмшлийн 50777175 тоот данснаас 45 215 000 төгрөгийг selenge гүйлгээний утгатайгаар, Э.Аийн эзэмшлийн Хаан банкин дахь 5117704 тоот данснаас 67 96 580 төгрөгийг selenge гэх гүйлгээний утгатайгаар, Б.Солонгын эзэмшлийн БНСУ дахь Янсан Нунхёб банкин дахь 56-1185-2479-6 дугаар данснаас 114 000 воынг 20.02.27- 20.10.0-ны өдөр хүртэл хугацаанд Т гэх утгатайгаар нэхэмжлэгч Д.Тт хэсэгчлэн шилжүүлсэн үйл баримт тогтоогдох боловч уг мөнгөн хөрөнгө нь хариуцагч нарын өмчлөлийн хөрөнгө мөн эсэх, мөнгөн хөрөнгийн зориулалт нь маргаан бүхий орон сууцанд хамааралтай эсэх нь тодорхойгүй, түүнчлэн Б.Солонгоос шилжүүлсэн гэх гүйлгээний огноо зохигчдын орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулсан хугацаанд хамааралгүй байх тул сөрөг шаардлагын үндэслэл баримтаар нотлогдохгүй байна.

Иймд Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-т заасан Хоёр буюу түүнээс дээш этгээдийн тус тусын өмчлөлийн зүйл болох хөдлөх эд хөрөнгө нийлсэн, холилдсоны үр дүнд салгах боломжгүй эд хөрөнгө шинээр бий болсон бол тэдгээр өмчлөгчид нь шинээр бий болсон эд хөрөнгийн хамтран өмчлөгч байна гэж заасанд хамаарах үндэслэл тогтоогдохгүй гэж дүгнээд хариуцагч Б.Б*******ын сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

14. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Сэлэнгийн маргаан бүхий орон сууцыг худалдан авахад 81 000 000 төгрөг төлсөн тул 4 хувийн өмлөгчөөр тогтоогох шаардлагыг хангах үндэслэлгүй.

Гуравдагч этгээд бие даасан шаардлагынхаа үндэслэлийг орон сууц худалдан авахаар өөрийн нэрээр мөнгөн хөрөнгийг хадам ээж болох Д.Тийн данс руу тухай бүр шилжүүлж байсан болох нь банкны дансны хуулга, гэрч Э.Оюунтийн мэдүүлэг зэрэг баримтаар нотлогдоно гэж тайлбарласан.

Нэхэмжлэгч Д.Т нь дээрх мөнгөн хөрөнгийн гүйлгээ нь өөрийн хөдөлмөрлөж авсан цалин болох вон-ыг Монгол төгрөгт хөрвүүлэх зорилгоор Б.С*******д хүлээлгэн өгдөг байсан ба валют арилжаа эрхэлж байгаа этгээдүүдээс selenge гэх утгатай орлогын гүйлгээ хийгддэг байсан гэж маргасан.

Талуудын хэн алиных нь тайлбар бичгийн баримтаар нотлогдохгүй байх тул шүүх, хэрэгт авагдсан Д ХХК, Д.Т нарын хооронд байгуулагдсан барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ, Д.Тийн Д ХХК-ийн данс руу 2020.0.15-ны өдрөөс 202.08.08-ны өдрийн хооронд байрны төлөлт, байрны зээл төлөлт гэх зэрэг утгатайгаар 154 400 000 төгрөгийг шилжүүлсэн баримт, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр 202.08.08-ны өдөр бүртгэгдсэн зэрэг үйл баримтыг Х.Э, Б.Учрал, Э.Мөнхзаяа, Г.Баяртулга нарын данс руу Э.Оюунт, Э.А нарын данснаас selenge гэх утгатай орлогын гүйлгээнүүд хийгдэж байсан үйл баримттай харьцуулан дүгнээд нэхэмжлэгчийн selenge гэх утгатай орлогын гүйлгээнүүд нь вон-ыг төгрөгт хөрвүүлэх валют арилжааны гүйлгээ гэх тайлбарыг үндэслэлтэй гэж үзэв.

Иймд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахад 81 000 000 төгрөг төлсөн болох нь хэргийн баримтаар тогтоогдохгүй гэж дүгнээд Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар эд хөрөнгө нийлсэн, холилдсоны үр дүнд салгах боломжгүй эд хөрөнгө шинээр бий болсон гэх үндэслэлээр хамтран өмчлөгчөөр гуравдагч этгээд Б.Сэлэнгийг тогтоох үндэслэлгүй гэж үзсэн болно.

14. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд үндсэн нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангасан тул хангасан үнийн дүнд ногдох хэмжээгээр талуудад хуваан хариуцуулж, хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлага, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул улсын орлогод хэвээр үлдээх ба гуравдагч этгээдийн илүү төлсөн үнийн дүнг буцаан олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 40.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Тийн улсын бүртгэлийн Ү-220610917 дугаарт бүртгэлтэй, дүүрэг, дугаар хороо, дүгээр хороолол, гудамж, байр, тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Б.Б*******, Я.Б******* нарын өмчлөлөөс чөлөөлөх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Б.Б*******, Я.Б******* нараас 49 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-т заасныг баримтлан Б.Б*******, Я.Б******* нарын улсын бүртгэлийн Ү-220610917 дугаарт бүртгэлтэй, дүүрэг, дугаар хороо, дүгээр хороолол, гудамж, байр, тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахад 166 411 52 төгрөг төлсөн болохыг тогтоолгож, хамтран өмчлөгчөөр бүртгүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг, гуравдагч этгээд Б.Сэлэнгийн улсын бүртгэлийн Ү-220610917 дугаарт бүртгэлтэй, дүүрэг, дугаар хороо, дүгээр хороолол, гудамж, байр, тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахад 81 000 000 төгрөг төлсөн болохыг тогтоолгож, 4 хувийн өмчлөгчөөр тогтоолгох тухай бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 0 /15 450, 111 000, 206 950/ төгрөгийг, хариуцагч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 58 төгрөг /70 200, 625 12, 497 846/ төгрөгийг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Сэлэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 954 599 төгрөгөөс 562 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Тт, улсын төсвөөс гуравдагч этгээдийн илүү төлсөн 91 649 төгрөгийг буцаан гаргуулж Б.С*******д тус тус олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2, 1.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

  

ДАРГАЛАГЧ  Д.ЭНХЦЭЦЭГ