| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Оюунбилэг |
| Хэргийн индекс | 183/2024/06710/И |
| Дугаар | 192/ШШ2025/00829 |
| Огноо | 2025-01-30 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж
2025 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 192/ШШ2025/00829
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Б-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.Б-д холбогдох,
593,927,681 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.С*******, хариуцагчийн өмгөөлөгч Б.З*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баянболд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.С******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хариуцагчтай эвлэрсэн тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Б.З******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Эвлэрлийн гэрээ байгуулсан тул баталж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Батболд нь хариуцагч Д.Б******* холбогдуулан 593,927,681 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 593,927,681 төгрөгөөс 197,975,894 төгрөгийг татгалзаж, үлдэх 395,951,787 төгрөгийг хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн дотор 135,318,400 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн дотор 135,318,400 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор 125,314,987 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Б.Б******* нэхэмжлэлтэй, Д.Б******* холбогдох 593,927,681 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 593,927,681 төгрөгөөс 197,975,894 төгрөгийг татгалзаж, үлдэх 395,951,787 төгрөгийг хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн дотор 135,318,400 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн дотор 135,318,400 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор 125,314,987 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 3,127,590 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 1,563,795 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ