2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж

2025 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 192/ШШ2025/00743

 

 

 

 

 

 

 

 

   2025            01             28                                        192/ШШ2025/00743                  

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

 Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг  даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

 Нэхэмжлэгч: И.Б-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: М.Г-д холбогдох

 

31,329,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баянболд нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талууд эвлэрлийн гэрээ байгуулсан. Тус шүүхийн иргэний хэргийн маргаанд дараах байдлаар эвлэрч байна.

-           Эвдрэлтэй гэх жижиг дугуй /шинэ/- 2 ширхэг

-           Зүү 3 ширхэг,

-           Гинж 1 ширхэг,

-           Шайраг 2 ширхэг

-           Тохиргоо хийх ажил эд зүйлийг хийж өгөхөөр тохиролцов. Мөн тухайн ажлыг гүйцэтгэх эцсийн хугацаа 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдөр байна. Тухайн хугацаанд гүйцэтгээгүй бол нэхэмжлэгч талд 30,000,000 төгрөгийг хариуцагчид буцаан өгөх, нэхэмжлэгч тал хариуцагчаас бодит байдлаар авсан өвс боогч машиныг буцаан өгнө. Тухайн техникийг буцаан *******өн тохиолдолд анхны байдалд нь оруулж, засварлан асуудлыг шийдвэрлэж өгнө гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч И.Б нь хариуцагч М.Г******* холбогдуулан 31,329,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дараах байдлаар эвлэрч байна. Үүнд:

 

“ нэхэмжлэгч И.Б нь худалдсан өвс прэйслэгч машины эвдрэлтэй гэх жижиг дугуй /шинэ/- 2 ширхэг, зүү 3 ширхэг, гинж 1 ширхэг, шайраг 2 ширхэгийг хариуцагч М.Г******* өгөхөөр, мөн эдгээр эд ангийн тохиргоог хийх ажил, эд зүйлийг нэхэмжлэгч И.Б 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн дотор хийж өгөхөөр,  Тухайн 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн доторх хугацаанд нэхэмжлэгч гүйцэтгээгүй бол И.Б машины үнэ 30,000,000 төгрөгийг хариуцагч М.Г******* буцаан өгөхөөр, харин хариуцагч М.Г******* 30,000,000 төгрөгийг хүлээн авснаар өвс боогч машиныг худалдсан анхны байдлаар нь нэхэмжлэгч И.Б-нд тал хариуцагч М.Г******* өгөхөөр” эвлэрсэн зохигчдын эвлэрэл нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.И.Б нэхэмжлэлтэй, М.Г******* холбогдох 31,329,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч И.Б нь худалдсан өвс прэйслэгч машины эвдрэлтэй гэх жижиг дугуй /шинэ/- 2 ширхэг, зүү 3 ширхэг, гинж 1 ширхэг, шайраг 2 ширхэгийг хариуцагч М.Г******* өгөхөөр, мөн эдгээр эд ангийн тохиргоог хийх ажил, эд зүйлийг нэхэмжлэгч И.Б 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн дотор хийж өгөхөөр,  Тухайн 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн доторх хугацаанд нэхэмжлэгч гүйцэтгээгүй бол И.Б машины үнэ 30,000,000 төгрөгийг хариуцагч М.Г******* буцаан өгөхөөр, харин хариуцагч М.Г******* 30,000,000 төгрөгийг хүлээн авснаар өвс боогч машиныг худалдсан анхны байдлаар нь нэхэмжлэгч И.Б-нд тал хариуцагч М.Г******* өгөхөөр” эвлэрсэн зохигчдын эвлэрэл нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн  урьдчилан төлсөн 314,600 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 157,300 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.                       

 

 

 

 

ШҮҮГЧ                              Ц.ОЮУНБИЛЭГ