Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2021/00348

 

 

 

 

 

2021 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2021/00348

 

 

К ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШШ2020/02854 дугаар шийдвэртэй

К ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй хариуцагч Зд холбогдох

Гэрээний үүрэг болох 126 289 835 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, 37 732 847 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ............... хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ................, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

Нэхэмжлэгч К ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн төлөөлөгч ................... шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч .............в нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э ХХК нь 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан ЗГ-82 тоот зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байсан тул Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2017, 2018 онуудад нэхэмжлэл гаргаж байсан. К ХХК нь Э ХХК болон Зтай 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр БДГ-82 дугаартай Батлан даалтын гэрээ байгуулсан ба гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1-д Зээлдэгч үүргээ биелүүлээгүй тохиолдолд батлан даагч нь түүний өмнөөс зээл төлөх үүрэг гүйцэтгэх, 1.4-т батлан даагчийн батлан даах хэмжээ нь үндсэн зээлийн үлдэгдэл дүнгийн 52 хувь байх-аар тохиролцсон. Зээлдэгч Э ХХК-ийн зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй болсон тухай 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 1042 тоот албан бичгээр Зд мэдэгдэхэд зээлдэгч өөрийн журам, зааврын хүрээнд зээл төлүүлэх арга хэмжээг хангалттай аваагүй гэх үндэслэлээр батлан даалтын гэрээний үүргээ биелүүлэхээс татгалзсан хариуг 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 1/175 тоот албан бичгээр мэдэгдсэн. 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар Э ХХК нь 242 865 068 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэлтэй байгаа болно. Хариуцагч З нь батлан даалтын гэрээний үүргээ биелүүлэхээс татгалзах үндэслэлээ ...зээлдэгчид мэдэгдээгүй, мэдэгдэл хүргүүлээгүй, зээл төлүүлэх арга хэмжээг хангалттай аваагүй... гэдэг. Гэтэл Кинд тухайн зээлдэгчийн оршин суугаа хаяг тодорхойгүй, байсан, Э ХХК зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа тухай 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 1042 тоот албан бичгээр Зээлийн батлан батлан даалтын санд мэдэгдсэн. К ХХК дахь банкны эрх хүлээн авагч томилогдсоноос хойш Э ХХК-ийг эрэн сурвалжлах ажиллагааг эрчимтэй хийж, оршин байрладаг гэх хаягаар нь 2018 онд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахад хаягтаа оршин байрладаггүй гэх үндэслэлээр, тус шүүхийн шүүгчийн 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 3943 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Ингээд 2018 онд дахин цагдаагийн байгууллагад хандаж оршин байрлах хаягийг тодруулж, ажиллагаа хийсэн боловч олдохгүй байна. К ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас эцсийн байдлаар эрэн сурвалжлуулах зэрэг бусад шаардлагатай арга хэмжээг, гэрээ, журамд заасны дагуу хангалттай авсан гэж үзэж байна. Иймд хариуцагч Згаас Батлан даалтын гэрээ-ний үүрэг болох үндсэн зээлийн 52 хувь буюу 126 289 835 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Згийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .................... шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: З нь Кны харилцагч Э ХХК-тай 250 000 000 төгрөгийн зээлийн 52 хувьд 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн БДГ-82 дугаартай Батлан даалтын гэрээ-г байгуулсан. Уг гэрээнд зээлдүүлэгч тодорхой нөхцөл байдлыг нотолж, батлан даагчид мэдэгдсэний үндсэн дээр батлан даагчаас шаардах эрхтэй байхаар заасан. Үүнд: - 1.6-д Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн зээл төлөх үүрэг зөрчигдсөнөөс хойш 90 хоног өнгөрсөн, зээл төлүүлэх арга хэмжээг зээлдүүлэгч өөрийн журам, зааврын хүрээнд хангалттай авсан тохиолдолд батлан даагч нь гэрээний үүргээ биелүүлнэ, 3.2.4-т Энэхүү гэрээний 3.2.3-т зааснаар зээл төлүүлэх арга хэмжээг авснаа нотолсон баримтуудыг баталгаажуулан батлан даагчид хүргүүлэх, 3.4.1-д Зээлдэгч зээлийн гэрээний зээл төлөх үүргээ зөрчсөнөөс хойш 90 хоног өнгөрсөн, зээл төлөх арга хэмжээг хангалттай авсан нөхцөлд зээлдэгчийн төлөөгүй зээлийг энэхүү гэрээний 1.4-т заасан хувиар өөрийн мөнгөн хөрөнгөөс зээлдүүлэгчид төлнө гэж заасан. Эдгээр хангалттай арга хэмжээ-г гагцхүү зээлдүүлэгч болох Кны журамд зааснаар тодорхойлохоор заасан ба уг журамд уулзалт хийх, мэдэгдэл гардуулах, хугацаа хэтэрсэн зээлийн явцын хандалтыг хэрэгжүүлэх, богино хугацаанд зээл төлөх боломжийг олгох, дахин санхүүжилт хийх, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах байдаг. Згаас уг нөхцөлүүдийг хэрэгжээгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл батлан даалтын гэрээний 1 дүгээр зүйлийн 1.6, 3 дугаар зүйлийн 3.2.3, 3.2.4 дахь заалтууд хэрэгжээгүй, гэрээгээр тохиролцсон урьдчилсан нөхцөл хангагдаагүй гэж үзэж байгаа юм. К ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 606 дугаар тушаалаар батлагдсан Зээлийн ажиллагааны журам-ын 13 дугаар бүлэг, мөн гүйцэтгэх захирлын 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 271 дугаар тушаалаар батлагдсан журмын 15 дугаар бүлэгт тус тус заасан. Иймд зээлдүүлэгч К ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь Батлан даалтын гэрээ-ний дээрх нөхцөлүүдийг хэрэгжүүлээгүй, Згаас шаардах эрх үүсээгүй гэж үзэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Згийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .00025281 тоот данс нээж, ашигласаар ирсэн. Уг дансыг хааж, дансны үлдэгдлийг шилжүүлэх тухай албан бичгийг 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Кинд хүргүүлсэн боловч Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлэхгүй байсаар татан буугдсан. К ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 1682 дугаар албан бичгээр 2000025281 тоот дансны үлдэгдэл буюу Згийн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 37 732 847 төгрөгөөр баталгаажуулсан тухайгаа мэдэгдсэн. Иймд К ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас 37 732 847 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч К ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Сүхбаатар, Д.Нараа, С.Норолхоожав нар сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Монгол банкны ерөнхийлөгчийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн А-97 дугаар тушаалаар Канд банкны эрх хүлээн авагч томилогдсон. З 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 1/155 тоот албан бичгээр 2000025281 тоот төгрөгийн харилцах дансны 37 688 240 төгрөгийн үлдэгдлийг баталгаажуулсан. Кны эрх хүлээн авагч нь 2019 оны 9 дүгээр сарын 27-ны 1682 тоот албан бичгээр 37 732 847 төгрөгийг баталгаажуулж Банкны тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1.8-д зааснаар төлбөрийн дараалалд бүртгэгдсэн талаар Зд мэдэгдсэн. Банкны эрх хүлээн авагч Банкны тухай хуулийн 73 дугаар зүйлд заасан 73.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр банкны хөрөнгийг худалдан борлуулсны орлогоос нэхэмжлэлийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй бол дарааллын эхний төлбөрийг бүрэн барагдуулсны дараа түүний дараагийн төлбөрийн шаардлагыг хангана гэж зааснаар төлбөрийг барагдуулна. Иймд Згийн харилцах дансны үлдэгдэл төлбөрийг барагдуулах хууль зүйн үндэслэл нь тодорхойгүй, Банкны тухай хуулиар дараалалд орсон байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ШҮҮХ: Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1, 460.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Зд холбогдох гэрээний үүрэгт 126 289 835 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч К ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар К ХХК дахь банкны эрх хүлээн авагчид холбогдох гэрээний үүрэгт 37 732 847.01 төгрөг гаргуулах тухай З-гийн сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар нэхэмжлэгч К ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар Згаас сөрөг нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 346 614.24 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн 100200700941 тоот данснаас гаргуулж, Зд буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .............. нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Э ХХК нь К ХХК-аас 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн ЗГ-82 дугаар зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 250 000 000 төгрөгийг жилийн 7 хувийн хүүтэйгээр, 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл хугацаатайгаар зээл авсан. Зээлийн БГ-82 дугаар барьцааны гэрээнд Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Амгалан дахь, Төмөр замын 12 дугаар байрны 05 тоот хаягт байрлах 26 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, Баянгол дүүрэг 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 31 байр 70 тоот хаягт байрлах 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, HUYNDAI Starex маркийн 38-84 УНЕ улсын дугаартай мөнгөлөг өнгөтэй микробус, Згаас 130 000 000 төгрөгийн батлан даалт тус тус барьцаалсан. З, К ХХК, зээлдэгч Э ХХК нарын хооронд 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр БДГ-82 дугаартай Батлан даалтын гэрээ-г байгуулсан. Банкны зүгээс Зээлийн үйл ажиллагааны ерөнхий журам-д заасан арга хэмжээг хангалттай авсан гэж үзэж байна. Э ХХК болон итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй Х.Сэржмаа нь зээл төлөхөөс санаатайгаар зайлсхийж, оршин суугаа хаягийг сольж, олдохгүй байгаа учраас Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүгчийн 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШЗ2017/01207 дугаар эрэн сурвалжлах шүүгчийн шийдвэр, 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 03943 дугаар шүүгчийн захирамж, Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт зэрэг нотлох баримт байгаа бөгөөд харьяа цагдаагийн байгууллагад эрэн сурвалжлах ажиллагаа хийгдэж байгаа. Зд 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн №1042 тоот албан бичгээр зээлдэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, эрэн сурвалжлуулж байгаа тухай батлан даалтын гэрээний дагуу үүргээ биелүүлэх талаар мэдэгдсэн. Э ХХК-ийн зээлийн гэрээний хугацаа дууссан, зээлийн гэрээний нэмэгдүүлсэн хүүнээс 98 177 төгрөг бүгд 30 646 313 төгрөг төлсөн бөгөөд зээлийн гэрээний үүргээ 2017 оны 2 сарын 07-ны өдрөөс хойш биелүүлэхгүй байгаа болно. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн №09122 дугаар шүүгчийн захирамжаар Эрма ХХК нь Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 421-12 тоот байрладаггүй байх тул гуравдагч этгээдээр оролцуулах хариуцагчийн хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамж гарсан. Згийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-д зааснаар З нь банк, санхүүгийн байгууллагаас зээл авахыг хүссэн зээлдэгч нарын зээлийн барьцаа хөрөнгө хүрэлцэхгүй байгаа жижиг дунд үйлдвэр эрхлэгчид зээлийн 60 хүртэл хувьд батлан даалт гаргах үйл ажиллагаа явуулдаг. Батлан даалтын гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт ...Зээлдэгч үүргээ биелүүлээгүй тохиолдолд Батлан даагч нь түүний өмнөөс зээл төлөх үүрэг гүйцэтгэх гэж, Иргэний 458 дугаар зүйл, 458.1, 459 дүгээр зүйлийн 459.3, 460 дугаар зүйлийн 460.2, Згийн тухай хуулийн зүйлд заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 зүйлийг хүчингүй болгож, Згаас Эрма ХХК-ийн үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр болох 242 365 068 төгрөгийн 52 хувь болох 126 289 835 төгрөгийг Згаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч К ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь хариуцагч Зд холбогдуулан гэрээний үүрэгт 126 289 835 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч З эс зөвшөөрч К ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас 37 732 847 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гарган маргажээ. /хх.1-2, 119-120/

К ХХК дахь банкны эрх хүлээн хүлээн авагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Э ХХК нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эрэн сурвалжлах шүүхийн шийдвэр гарсан, хаана байгаа нь мэдэгдэхгүй, олдохгүй байгаа учир үндсэн зээлийн төлбөрийн 52 хувь болох 126 289 835 төгрөгийг Зээлийн батлан батлан сангаас гаргуулна гэж тайлбарлажээ.

Нэхэмжлэгч К ХХК нь Э ХХК-тай 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ЗГ-82 тоот зээлийн гэрээ байгуулж, зээлдэгч Э ХХК-д Эко хүнс, Эрүүл иргэн төслийн санхүүжилтийн зориулалтаар 250 000 000 төгрөгийг 5 жилийн хугацаатай, жилийн 7 хувийн хүүтэй, зээлийн төлбөрийг хуваарийн дагуу бүрэн төлж барагдуулаагүй тохиолдол үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөх, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцжээ. /хх.9-12, 153-155/

Мөн З, К ХХК, Э ХХК-ууд 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр БГД-82 тоот Батлан даалтын гэрээ-г байгуулсан, гэрээний 1.4-т батлан даагчийн даах хэмжээ нь үндсэн зээлийн үлдэгдэл дүнгийн 52% байна гэж тохиролцсон байна.

Анхан шатны шүүх К ХХК, Э ХХК-ийн хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх заалттай нийцжээ.

Талуудын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн бичгийн хэлцэл хийж, гарын үсэг зурсан хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд зохигчид гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар хэн аль нь маргаагүй.

Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээнэ, мөн хуулийн 460 дугаар зүйлийн 460.2 дахь хэсэгт үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг батлан даагч үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцахаар гэрээнд заасан бол үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, эсхүл үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэхийг батлан даагчаас шаардах эрхтэй гэж тус тус заасан.

Батлан даалтын гэрээ болон Иргэний хуулийн дээрх заалтууд, зээлийн гэрээний 4 дүгээр зүйл зээлдэгчийн эрх үүргийн 4.1. 4.2.1, 4.2.6, 4.2.9, 4.2.16 дахь заалтаас үзвэл К ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь эхлээд үндсэн үүрэг гүйцэтгэгч Э ХХК-иас төлбөрийг шаардахаар байна.

К ХХК, З, ЭРМАББ ХХК-ийн хооронд байгуулагдсан батлан даатлтын гэрээний 3.4.1-т зээл төлүүлэх арга хэмжээг хангалттай авсан тохиолдолд зээлдэгчийн төлөөгүй зээлийг энэхүү гэрээний 1.4-т заасан хувиар төлөхөөр тохирсон байна. /хх.13-15/

Хэргийн 19-67 дугаар талд Кны гүйцэтгэх захирлын 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 271 дугаар Журам шинэчлэн батлах тухай тушаал, Зээлийн үйл ажиллагааны ерөнхий журам авагдсан, уг журмын 15.2-т болон дээрх тушаалын хавсралтад зээл төлүүлэх журмын талаар тодорхой заасан байх бөгөөд уулзалт хийх, мэдэгдэл гардуулах, хугацаа хэтэрсэн зээлийн явцын хандалтыг хэрэгжүүлэх, богино хугацаанд зээл төлөх боломжийг олгох, дахин санхүүжилт хийх, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах байдаг. Згаас уг нөхцөлүүдийг хэрэгжээгүй гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл батлан даалтын гэрээний 1 дүгээр зүйлийн 1.6, 3 дугаар зүйлийн 3.2.3, 3.2.4 дахь заалтууд хэрэгжээгүй, гэрээгээр тохиролцсон урьдчилсан нөхцөл хангагдаагүй байна.

Анхан шатны шүүх К ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь эрх хүлээн авагчаар томилогдсоноос хойш зээл төлүүлэх арга хэмжээг өөрийн журам, зааврын хүрээнд хангалттай авсан гэж үзэх боломжгүй байхын зэрэгцээ, Э ХХК нь үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой болсон нөхцөл тогтоогдохгүй байх тул батлан даагчаас төлбөр гаргуулахыг шаардах Иргэний хуульд заасан нөхцөл бий болоогүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. /хх.110-114, 135-136/

Хариуцагч З нь нэхэмжлэгч К ХХК дахь банкны эрх хүлээн авагчид холбогдуулан 37 732 847 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

З нь 2013 оны 5 дугаар сард Канд 200025281 тоот харилцах данс нээлгэж, тодорхой хэмжээний мөнгөн хөрөнгө байршуулж байсан байх бөгөөд Монгол банкны ерөнхийлөгчийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн А/96, А/97 дугаар тушаалаар Кийг албадан татан буулгаж, эрх хүлээн авагч томилсон байна. /хх.5-6, 119-128/

Анхан шатны шүүх К ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь Банкны тухай хуульд заасан эрх хэмжээний хүрээнд Згийн 37 732 847 төгрөгийн шаардлагыг хангах ажиллагаа хийгдэж байгаа нь шүүх хуралдааны явцад тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3, 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар Згийн сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосныг буруутгах үндэслэлгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШШ2020/02854 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-д зааснаар нэхэмжлэгч К ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

Ц.ИЧИНХОРЛОО