| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Энхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2024/03586/И |
| Дугаар | 192/ШШ2025/00694 |
| Огноо | 2025-01-28 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 192/ШШ2025/00694
2025 01 28 192/ШШ2025/00694
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Энхцэцэг би,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. М******* ХК-ийн нэхэмжлэлтэй, М******* ХК-д холбогдох үйлчилгээний хөлс 4 400 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч М******* ХК нь нэхэмжлэлийн шаардлага 4 400 000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, тус төлбөрийг 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 500 000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 500 000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 500 000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 500 000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 500 000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 500 000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 500 000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 500 000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 400 000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 93 000 /77 350+15 650/ төгрөгийн 50 хувь болох 46 500 төгрөгийг хариуцагч М******* ХК, үлдэх 50 хувь болох 46 500 төгрөгийг улсын төсвөөс тус тус буцаан гаргуулж нэхэмжлэгч М******* ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Д.ЭНХЦЭЦЭГ