| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Энхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2025/00013/И |
| Дугаар | 192/ШШ2025/00708 |
| Огноо | 2025-01-28 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 192/ШШ2025/00708
2025 01 14 192/ШШ2025/00198
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х***** *** *** тоот хаягт оршин суух, Х******* овогт Т*******ын У******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х**** ********* *** тоот хаягт оршин суух, Б******* овогт Ц*******ын Б******* /РД:*******/-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Т.У*******,
Хариуцагч У.Б*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Отгон-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Т.У*******гийн нь гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Бид хоёр хамт амьдраад 12, 13 жил болж байна. Жилийн 3,4 жил Ц.Б******* нь цахим мөрийтэй тоглоом тоглож гэр бүлийн эд зүйлс үрэгдүүлсэн. Гэр бүлдээ эрсдэл үүсгэж байна.Удаа дараа хэрэлдэж, маргалдсан. Уг харилцан ярилцаад дахиж тийм үйлдэл гаргахгүй гэж тохиролцсон.Цаашид засрахгүй юм шиг санагдсан учраас салах шийдвэр гаргасан. Эд хөрөнгийн маргаан байхгүй. 2 хүүхдээ өөрийн асрамжинд авна. Хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй. Хөдлөх биш хөдлөх эд хөрөнгө байгаа гэв.
2. Хариуцагч Г.Г нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх бөгөөд дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Би эхнэртэйгээ цаашид амьдрах итгэлийг бүрэн алдсан. Итгэл сэтгэл байхгүй. Хэрүүл маргаантай байгаа учраас салахаар шийдсэн. Эд хөрөнгийн маргаангүй. Хүүхдүүдээ эхийн асрамжинд үлдээх дээр татгалзах зүйл байхгүй. Би өөрөө ч энэ амьдралаас залхаж байна.Миний буруу байгаа. Бид хоёрт цаашид амьдрах бие сэтгэл байхгүй болсон гэв.
3. Нэхэмжлэгчээс: 2024.11.29-ний өдрийн улсын тэмдэгтийн хураам төлснө баримт, 2024.11.29-ний өдрийн Ерөнхий боловсролын Номт наран сургуулийн 02/16 дугаар тодорхойлолт, 204:11:29-ний өдрийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны Цэц-До өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, 2024.11.28-ны өдрийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2024.11.28-ны өдрийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 00565 дугаар Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, Б.Нийн төрсний гэрчилгээний хуулбар, дугаар гэрлэлтийн баталгаа, Б.Тийн төрсний гэрчилгээний хуулбар, Т.У*******гийн иргэний үнэмлэхийн хуулбарыг тус тус нотлох баримтаар хэрэгт бүрдүүлсэн байна. /хх 2-11 тал/
4. Хариуцагчаас ямар нэгэн бичгийн нотлох баримт гаргаж өгөөгүй байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Х.У******* нь хариуцагч Ц.Б*******ад холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
3. Хариуцагч Ц.Б******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, гэр бүл цуцлах, хүүхдээ эхийнх нь асрамжид үлдээхэд татгалзах зүйл байхгүй, дундын эд хөрөнгийн болон өөр ямар нэгэн маргаан байхгүй гэж тайлбарлаж байна.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тус шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 3 дугаарт дурдагсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1 Нэхэмжлэгч Т.У*******, хариуцагч Ц.Б******* нарын гэр бүл болсныг 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн **** тоот баталгаагаар бүртгэсэн /хх 9 тал/
4.2 Гэрлэгчдийн дундаас 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүү Б.Тэ, 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдөр охин Б.Нэ нар төрсөн /хх 8, 10 тал/
4.3 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дугаар сарын 28-ны өдрийн 00565 дугаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэлээс үзэхэд уригдагч тал Ц.Б******* хүрэлцэн ирж Бид эвлэрэх боломжгүй болсон тул энэ ажиллагаанаас татгалзаж байна. Би эхнэр Т.У*******тай хамт амьдрах итгэлийг бүрэн алдсан тул би өөрөө энэ амьдралаас залхсан тул эхнэр болох Т.У*******тай хамт амьдрах боломжгүй болсон гэх тайлбар гарган эвлэрүүлэн зуучлах уулзалтад оролцохоос татгалзсан тул эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон зэрэг үйл баримт тогтоогдож байна. /хх 7 тал/
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Энэ хуулийн 13-т зааснаас бусад тохиолдолд гэрлэгчдийн харилцан тохиролцсон буюу тэдний хэн нэгний, эсхүл иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй гэж тооцогдсон эхнэр, нөхрийн асран хамгаалагчийн нэхэмжлэлийн дагуу гэрлэлт цуцлах асуудлыг шүүх шийдвэрлэнэ. Гэрлэлт цуцлах асуудлаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах боломжгүйгээс бусад тохиолдолд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсаны дараа шүүх иргэний хэрэг үүсгэнэ гэж заасан байна.
Нэгэнт гэрлэгчдийн хооронд таарамжгүй харьцаа үүсч, тусдаа амьдарч байгаа, цаашид эвлэрэн амьдрах боломжгүй, хэн хэн нь гэрлэлтээ цуцлуулахыг хүссэж байх тул шүүх Т.У*******гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж, 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү Б.Тэ, 2021 оны 08 сарын 19-ний өдөр төрсөн охин Б.Нэ нарыг эх Т.У*******гийн асрамжид үлдээхээр шийдвэрлэв.
Ийнхүү гэрлэлтийг цуцалснаар Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт зааснаар хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүсдэг бөгөөд мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхдээ тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхээр заасан ба эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх тул мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.1, 26.2.2 дахь хэсэгт зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй тул энэ үүргийг гэрлэгчид хамтран хүлээхийг тайлбарлах нь зүйтэй.
Мөн Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх гэж заасан байдаг тул эцэг, эх нь хүүхдүүдтэйгээ уулзах эрх нээлттэй бөгөөд энэ эрх үүргээ хэрэгжүүлэхэд хэн аль нь саад учруулахгүй байхыг дурдаж байна.
6. Зохигчид хүүхдийн тэтгэлэг, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаан байхгүй гэж тайлбарласныг дурдах нь зүйтэй.
7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Х******* овогтой Т*******ын У******* /РД:*******/, Б******* овогтой Ц*******ын Б******* /РД:*******/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү Б.Тэ, 2021 оны 08 сарын 19-ний өдөр төрсөн охин Б.Нэ нарыг эх Т.У*******гийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэрлэгчид, хүүхдийн тэтгэлэг, гэр бүлийн хамтран эзэмших дундын эд хөрөнгийн маргаан байхгүй гэж тайлбарласныг дурдсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6 дахь хэсэгт зааснаар Т.У*******, Ц.Б******* нар хойшид хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосугай.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.У*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Б*******аас 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч олгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Дэлгэрбаярт даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ