2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 192/ШШ2025/00479

 

                                   Гэрлэгчдийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.И.Г*******ын нэхэмжлэлтэй, Б.Б*******д холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэргийн нэхэмжлэгч И.Г*******, хариуцагч Б.Б******* нар нь амьдрал, үр хүүхдүүдээ бодож баталгаат гэр бүлээ хэвээр үргэлжлүүлэх шийдвэр гаргасан ба цаашид бие биедээ хүлээцтэй бүтэн гэр бүлээ хувийн авч үлдэхээр эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, 56 дугаар зүйлийн 56.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХУЛАН