2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 192/шш2025/01633

 

 

 

 

 

 

 

2025 02 25

   192/ШШ2025/01633

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал би:

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******,*******,*******,,-д холбогдох

Орон сууц эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: миний бие нь 2019 оны 04 сарын 11-ны өдөр Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны ажилчдын орон сууцны хотхонд орон сууц захиалан бариулах 30 тоот гэрээ буюу ,,, байрыг -тай гэрээ байгуулан захиалсан билээ. Захиалагчийн үүргийн дагуу гэрээ байгууллагдсанаас хойш дараах байдлаар төлбөрөө төлсөн.Үүнд: 2019.05.10 ны өдөр эхний төлбөр 21 597 000 төгрөг, 2020.07.06-ны өдөр 13 403 000 төгрөг, 2020.07.07-ны өдөр 5 188 000 төгрөг, 2020.09.02-ны өдөр 3 006 000 төгрөг, нийт 43 194 000 төгрөг. Гэрээний дагуу нэг болон хоёр дахь удаагийн төлөлтөө болох цаг хугацаандаа бүрэн төлж барагдуулсан. Эхний гэрээний дагуу түлхүүр гардуулахад үлдэгдэл 40 хувийн төлбөр болох 28 796 000 төгрөг төлөх үүрэгтэй байсан. Гэтэл 2022 оны 08 сарын 15 ны өдөр м.кв-ийн төлбөрийг 300 000 төгрөгөөр нэмэгдүүлж буйг мэдэгдсэн мөн анхны гэрээнээс м.кв зөрүү үүссэж 70.08 м2 болсон ба эдгээр нөхцөл байдлыг нь хүлээн зөвшөөрч 2022 оны 09 сарын 26-ны өдөр №09-26/01 тоот орон сууцны гэрээг шинэчлэн байгуулж үлдэгдэл 58 422 000 төгрөг буюу нийт 101 616 000 төгрөг төлж төлбөр тооцоогүй болсон. Гүйцэтгэгч байгууллага нь 2024 оны 12 сарын 18-ны өдөр хүртэл манай байрны орон сууц эзэмших эрхийн бичиг гаргаж өгөхгүй байгаа бөгөөд удаа дараа очиж уулзах, болон утсаар лавлахад тодорхой хариу өгөхгүй явсаар өдий 2 жил болсон тул шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Захиалагч талаас гэрээний дагуу төлбөрөө 100 хувь төлсөн учир ,, 70.08 м2 талбай бүхий үл хөдлөх хөрөнгийн орон сууц эзэмших эрхийн гэрчилгээ /ордер/ авах хүсэлтэй байх тул хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Э.Гантулга нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Нэхэмжлэгч Б.Лхагвасүрэн нь орон сууцандаа амьдарч байгаа ба манай компани нь тухайн*******ыг барихад М банкнас зээл авахдаа 286-А, Б, В блокг барьцаанд тавьж, одоо зээлийн барьцаанд байгаа болно. Тус компаниас*******ы 286-Б байрыг зээлээс чөлөөлж оршин суугчдын үл хөдлөхийн гэрчилгээг гаргуулан ажиллаж байгаа ба 286-Б байрны гэрчилгээ гарч хараахан дуусаагүй байна. Дараа нь 286-В байрыг зээлээс чөлөөлж, гэрчилгээг гаргуулах болно. Б.Лхагвасүрэнгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Лхагва-Эрдэнэ хариуцагч -д холбогдуулан ,, 70.08 м2 талбай бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах тухай шаардлагыг Төгс прогресс ХХК хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ,, 70.08 м.кв талбай орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах тухай шаардлагыг Төгс прогресс ХХК бүрэн хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгөөс 35 100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Төгс прогресс ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 35 100 төгрөг, төрийн сангийн 100200100941 данснаас 35 100 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгч олгосугай.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ