| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2024/07037/И |
| Дугаар | 192/шш2025/01632 |
| Огноо | 2025-02-25 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 192/шш2025/01632
| 2025 02 25 | 192/ШШ2025/01632 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******,*******,*******,,-д холбогдох
Хүүхдийн сургалтын төлбөр 23 100 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч , хариуцагч , нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нар оролцов.
Нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч хариуцагч д холбогдуулан Хүүхдийн сургалтын төлбөрийн 50 хувь болох 23 100 000 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь хариуцагч нар 2017 онд хамтын амьдралаа эхлүүлж, 2018 оны 06 сард өрх тусгаарлаж хамтран амьдарсан байдаг. Улмаар 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр охин төрсөн. , нар нь захиргааны журмаар гэрлэлтээ бүртгүүлээгүй ба охин 4 сартай байхад 2019 оны 4 сараас хойш хоорондын таарамжгүй харилцааны улмаас тус тусдаа амьдрах болсон. Тусдаа амьдарсан цагаас эхлэн нь охины хамтаар амьдарч байна. Энэ хугацаанд хариуцагчийн зүгээс охинтойгоо нэг ч удаа уулзаж байгаагүй, сэтгэл санаа санхүүгийн дэмжлэгийг огт үзүүлж байгаагүй. Шүүхээр хүүхдийн тэтгэлэг тогтоолгосон шийдвэр гарсны дараа тэтгэмжийн мөнгөө сар бүр төлөөд явж байгаа. Охины хувьд бие эрүүл одоо сургуулийн сурагч болсон. 2020-2024 оны хооронд Өнөржаргал нь Куба Улс дахь Монгол Улсын Элчин Сайдын Яаманд томилолттой ажиллахаар болж охины хамт 4 жилийн турш ажиллаад томилолтын хугацаа дуусаж 2024 онд эргэн ирсэн. Куба Улсад байх хугацаанд охин нь унаган англи хэл эзэмшсэн ба англи хэл эзэмшүүлэхтэй холбоотой гарсан зардлыг эхийн зүгээс бүрэн төлсөн. Энэхүү зардлыг нэхэмжлээгүй болохыг дурдаж байна. Ингээд Монголд ирэх үед охин нь унаган англи хэлтэй болсны улмаас онгол хэлээр ярих, ойлголцох, бусдад өөрийгөө илэрхийлэх байдал муу учраас англи хэлээр сургалт ордог Олонлог төв сургуулийн нэгдүгээр ангид элсэн орохоос өөр аргагүй нөхцөлд орж сургалтын гэрээг охиноо төлөөлөн нэхэмжлэгч байгуулан төлбөрийг бүрэн төлсөн. Энэ нөхцөл байдлыг д мэдэгдэж төлбөрийн 50 хувийг төлөх талаар хэлэхэд цахим хаягтаа блоклосон байсан тул шүүхээр явах замыг нэхэмжлэгч сонгоод байна. Нэхэмжлэгчийн зүгээс энэ хугацаанд тай холбогдох, мөнгө төгрөг нэхэх зэргээр ямар нэгэн байдлаар үл ойлголцолж, төвөг удаж байгаагүй. Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу нь хүүхдийг асрахтай холбоотой гарч буй нэмэлт зардлын 50 хувийг хариуцах үүрэгтэй. Нэхэмжлэгчийн хувьд охиноо ундлах, хувцаслах, эмчлүүлэх, сургуулийн өмнөх боловсролд хамруулахтай холбоотой гаргасан зардлаа нэхэмжилж болох ч энэ бүгдийг нэхэмжлээгүй. Охин ийн 2024-2025 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрт 11 550 000 төгрөг төлсөн. Цаашид 3 жил буюу 2, 3, 4-р ангидаа мөн сургуульдаа суралцах учир энэ жилийн сургалтын төлбөрөөр тооцож 4 жилийн сургалтын төлбөрийн 50 хувийг нэхэмжилж байна. 11 550 000 төгрөгийн 50 хувь 5 775 000 төгрөг ба үүнийг 4 жилээр тооцвол 23 100 000 төгрөг болно. Иймд охин ийн 4 жилийн сургалтын төлбөрийн 50 хувь буюу 23 100 000 төгрөгийг хариуцагч ас гаргуулж д олгуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: тай миний бие 2018 онд хамтран амьдарч эхэлсэн ба улмаар охин Очирмаа 2018 оны 12 дугаар сарын 10-нд төрсөн. Бид гэрлэлтээ бүртгүүлээгүй бөгөөд хоорондын таарамжгүй харилцаанаас үүдэн тусдаа амьдрах болсон. Тусдаа амьдарснаас хойш хүүхдийн тэтгэмж төлөх үүргээ цаг тухайд буюу сар бүр биелүүлсээр ирсэн ба энэ талаар нэхэмжлэгч маргаагүй болно. Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүүхдийн сургалтын төлбөр буюу нэмэлт тэтгэлэг гаргуулах утга бүхий нэхэмжлэл гаргасан ба хүлээн зөвшөөрөх боломжгүй. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т заасан Тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар энэ хуулийн 47.2-т заасан этгээд шүүхэд чэхэмжлэл гаргаж болно хэмээн заасан. Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 46 цугаар тогтоолын 28 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт ..."Онцгой нөхцөл байдал тохиолдсон" гэдэгт тэжээн тэтгүүлэгч нь Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2-т заасан хүнд нөхцөлд байгаа, түүнчлэн Хүүхдийн болон насанд хүрэгсдийн асрах байгууллага, мөн Халамжийн газруудын асрамжид байгаа, эсхүл нэн ядуугаас гадна өрхийн нэг хүнд оногдох орлого нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингээс бага байгаа зэрэг бусдын санхүүгийн дэмжлэг зайлшгүй хэрэгтэй болсныг ойлгохын зэрэгцээ ердийн боловч тухайн хүүхдийн амьдралд өөрчлөлт оруулсан үйл явдал, үйл баримт нь хөрөнгө, мөнгөний хэрэгцээг нэмэгдүүлж, тэтгэлгийн хэмжээгээр хангагдах боломжгүй байх нөхцөлийг нэгэн адил хамааруулна... гэж заасан. Хэдийгээр Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль үйлчлэхээ больсон боловч энэ харилцааг зохицуулсан Хүүхэд хамгааллын тухай хууль үйлчилж байгаа ба тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх хэсэгт заасан эрсдэлт нөхцөлийг онцгой нөхцөлд самруулан ойлгож болно. Хавтаст хэрэгт дээрх хуулиудад заасан онцгой болоод эрсдэлт нөхцөл байдал үүссэн баримтууд авагдаагүй байгаа билээ. Монгол Улсын Үндсэн хуулийн тавдугаар зүйлийн 4.-т ...Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах... гэж заасан ба Монгол Улсын дээд шүүх тус эрхийг хэрэгжүүлэгч юм. 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 46 дугаар тогтоол нь Гэр бүлийн болон иргэний бүртгэлийн тухай хуулиудын зарим зүйл хэсэг заалтыг тайлбарлах тухай бөгөөд одоог хүртэл тус тогтоолд өөрчлөлт ороогүй хүчин төгөлдөр хэвээр мөрдөгдөж байгаа болно. Нөгөөтэйгүүр Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасан ...сургуульд орсон... гэх үндэслэл хамаарч байх боловч нэхэмжлэгч нь төлбөртэй, хувийн сургуульд суралцуулсан нь тэжээн тэтгүүлэгч хүүхдэд нэмэлт зардал гаргах шаардлагатай онцгой нөхцөл байдал үүссэн гэж үзэх үндэслэл болохгүй гэж үзэж байна. Эцэг, эх хүүхдээ ямар сургуульд суралцуулах нь тэдний сонголт боловч, өндөр төлбөртэй хувийн, дээд зэрэглэлийн сургууль сонгох тохиолдолд нэг талын хүсэлтээр бус, харин төлбөрийг хамтран хариуцах үүрэг бүхий хариуцагчийн санхүүгийн чадвартай холбоотойгоор түүний хүсэл зоригоос гадуур шийдвэрлэж болохгүй. Нэхэмжлэгч нь төлбөртэй, хувийн сургуульд хүүхдийг суралцуулах талаар хариуцагчтай харилцан зөвшилцөж, үүрэг хариуцлагаа хуваарилах талаар огт ярилцаж, хэлж, мэдэгдэж байгаагүй бөгөөд зөвхөн сургуульд оруулсны дараа сургалтын төлбөр гаргуулахаа мэдэгдсэн. Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 7.-д ...Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно..." гэж заасан болохыг дурдах нь зүйтэй. Түүнчлэн нэхэмжлэгч нь ирээдүйд гарах зардлыг төлүүлэхээр нэхэмжлэлдээ ...2024-2025 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрт 11 550 000 төлснөө дурдаад, цаашид 3 жил буюу 2,3,4-р ангидаа мөн сургуульдаа суралцах учир ... 4 жилийн сургалтын төлбөрийн 50 хувийг нэхэмжилж байна хэмээн дурджээ. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт Тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон үед хэмээн тодотгож өгсөн буюу онцгой болон эрсдэлт нөхцөл байдал үүсэж, энэ байдал нь тогтоогдож улмаар түүнээс урган гарсан зардлыг хариуцуулахаар заасан ба ирээдүйд гарах хариуцуулахаар заагаагүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгчээс хавтаст хэрэгт улсын тэмдэгтийн хураамжид төгрөг төлсөн баримт, итгэмжлэл, төрсний гэрчилгээний хуулбар, оршин суух хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, Олонлог төв сургуулийн 2024.03.26-ны өдрийн сургалтын гэрээ, дансны хуулга, сургалтын төлбөрийн нэхэмжлэл, Олонлог төв сургуулийн тодорхойлолт зэргийг ирүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...Охин ийн 2024-2025 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрт 11 550 000 төгрөг төлсөн. Цаашид 3 жил буюу 2, 3, 4-р ангидаа мөн сургуульдаа суралцах учир энэ жилийн сургалтын төлбөрөөр тооцож 4 жилийн сургалтын төлбөрийн 50 хувийг нэхэмжилж байна. 11 550 000 төгрөгийн 50 хувь 5 775 000 төгрөг ба үүнийг 4 жилээр тооцвол 23 100 000 төгрөг... гэж тайлбарлажээ.
3. Хариуцагч ...нэхэмжлэгч нь төлбөртэй, хувийн сургуульд суралцуулсан нь тэжээн тэтгүүлэгч хүүхдэд нэмэлт зардал гаргах шаардлагатай онцгой нөхцөл байдал үүссэн гэж үзэх үндэслэл болохгүй гэж үзэж байна. Эцэг, эх хүүхдээ ямар сургуульд суралцуулах нь тэдний сонголт боловч, өндөр төлбөртэй хувийн, дээд зэрэглэлийн сургууль сонгох тохиолдолд нэг талын хүсэлтээр бус, харин төлбөрийг хамтран хариуцах үүрэг бүхий хариуцагчийн санхүүгийн чадвартай холбоотойгоор түүний хүсэл зоригоос гадуур шийдвэрлэж болохгүй. Нэхэмжлэгч нь төлбөртэй, хувийн сургуульд хүүхдийг суралцуулах талаар хариуцагчтай харилцан зөвшилцөж, үүрэг хариуцлагаа хуваарилах талаар огт ярилцаж, хэлж, мэдэгдэж байгаагүй. Түүнчлэн нэхэмжлэгч нь ирээдүйд гарах зардлыг төлүүлэхээр нэхэмжлэлдээ дурджээ. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт Тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон үед хэмээн тодотгож өгсөн буюу онцгой болон эрсдэлт нөхцөл байдал үүсэж, энэ байдал нь тогтоогдож улмаар түүнээс урган гарсан зардлыг хариуцуулахаар заасан ба ирээдүйд гарах хариуцуулахаар заагаагүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэж тайлбарлажээ.
4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
5. , нар 2017 онд танилцаж, хамтран амьдарч, 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр төрсөн охин ийн эцэг, эх болцгоосон байх түүний эцгээр , эхээр нар бүртгэгдсэн байх ба охиныг эцэг ар овоглосон нь захиргааны журмаар эцэг тогтоосон гэж үзнэ.
Охин нь Олонлог төв сургуулийн 1а ангид суралцдаг ба тус сургуулийн 2024 оноос 2025 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр нь 11 550 000 төгрөг болох нь хэрэгт авагдсан Олонлог төв сургуулийн төлбөрийн нэхэмжлэх болон сургалтын төлбөр зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна. /хх 8-10, 12,13/
6. Үүний дагуу нэхэмжлэгч нь сургалтын төлбөрт 11 550 000 төгрөгийг Олонлог төв сургуулийн Худалдаа хөгжлийн банкны 436022633 тоот данс руу 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр шилжүүлсэн байна. /хх-ийн 11/
7. Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ. гэж, 26 дугаар зүйлийн 26.1-т Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ., 26.2-т Эцэг, эх хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг хүлээнэ. гэж заажээ.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээдэг тул мөн зүйлийн 26.2.3-т заасан хүүхэддээ боловсрол эзэмшүүлэх үүргийн хүрээнд түүнд зарцуулагдаж буй сургалтын төлбөрийг зохигчид хариуцах үүрэгтэй тул хариуцагчаас шаардах эрхтэй байна. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан эцэг нь хүүхдээ тэжээн тэтгэх үүргийнхээ дагуу хариуцагч нь хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг төлөх, мөн хуулийн 48 дугаар зүйлд заасан нэмэлт зардал буюу хүүхдийн сургалтын төлбөрийг төлөхөөс чөлөөлөгдөх үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас хүүхдийн сургалтын төлбөрийг шаардах эрхтэй.
8. Гэвч нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа ...цаашид 3 жил буюу 2, 3, 4 дүгээр ангидаа мөн сургаальдаа суралцах учир энэ жилийн сургалтын төлбөрөөр тооцож 4 жилийн сургалтын төлбөрийн 50 хувь 23 100 000 төгрөгийг нэхэмжилж байна... гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.
9. Өөрөөр хэлбэл, эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй ба хуульд зааснаар нэхэмжлэгч нь хүүхдийн тэжээн тэтгэхтэй холбоотой нэмэлт зардал, сургууль, эмнэлгийн зардлыг хариуцагчаар шаардаж болох боловч ирээдүйд гарах зардлыг шаардах эрхгүй юм.
10. Мөн нэхэмжлэгч ын Олонлог төв сургуультай байгуулсан 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн сургалтын гэрээнээс үзэхэд 2024 оноос 2025 оны хичээлийн жилийн хугацааны сургалтын төлбөрийг 11 550 000 төгрөг гэсэн байх ба уг гэрээ нь 2024-2025 оны хичээлийн жилийн хугацаанд үйлчилхээр зохицуулжээ.
11. Дээрхийг нэгтгээд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас 5 775 000 төгрөгийг хангаж, илүү нэхэмжилсэн 17 325 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ас хүүхдийн сургалтын төлбөрт 5 775 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 17 325 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 273 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ас улсын тэмдэгтийн хураамжинд 107 350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ