2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 192/шш2025/01592

 

 

 

 

 

 

 

2025 оны 02 сарын 24 өдөр

Дугаар  192/ШШ2025/01592

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******-ийн хүсэлттэй,

Хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нар оролцов.

Нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ******* 1994 онд танилцсан. 2005 оноос хамтран амьдарч эхэлсэн. Бид гэрлэлтэй бүртгүүлээгүй байсан манай нөхөр 2023 оны 10 дугаар сарын 03-нд зуурдаар нас барсан. Бид хамтдаа 18 жил амьдарсан бидний амьдарч байсныг тогтоож өгнө үү. Учир нь нөхрийн дансаар дамжуулж би хүнд зээл өгч байсан. Үүнийгээ буцааж шаардаж авахад ач холбогдолтой гэв.

2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн баримт, оршин суух хаягийн тодорхойлолт, төрсний бүртгэлийн лавлагаа, *******, *******, ******* нарын тодорхойлолт, нас барсны гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхний хуулбар, төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэргийг ирүүлсэн /хх-ийн 2-10/

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Хүсэлт гаргагч ******* нь хамтын амьдралтай байсныг тогтоолгох хүсэлтийн үндэслэлээ Бид гэрлэлтээ бүртгүүлээгүй байсан. Зээлсэн мөнгөө буцаан авахыг тулд хамтын амьдралтай байсныг тогтоолгох шаардлагатай... гэж тайлбарлажээ.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлд заасан онцгой ажиллагааны журмаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцлог нь нэг талын хүсэлтэд үндэслэдэг ба уг хүсэлтэд дурдсан үйл явдал нь ямар нэгэн маргаангүй, бусдын эрх, эрх чөлөө хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байхыг шаарддаг.

Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэж Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг хэлнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 135 дугаар зүйлд иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий явдал гэж заасан боловч нэхэмжлэлийн нэхэмжлэлийн шаардлага дээрх заалтад хамаарахгүй байна.

Тодруудбал, тухай үйл явдлыг тогтоох журмыг хуульд тухайлан заагаагүй тохиолдолд түүнийг шүүх онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэдэг боловч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага дээрхэд хамаарахгүй, нэхэмжлэгч нь хамтын амьдралтай байсныг тогтоосноор түүний ямар эрх ашиг сэргээгдэх, энэ нь юунд хэрхэн ач холбогдолтой нь тодорхойгүй байх ба нэхэмжлэгч ******* нь талийгаач хамтын амьдралтай байсныг тогтоолгож бусдад талийгаач нөхөр зээлдүүлсэн мөнгийг шаардана гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм.

Дээрхээс дүгнэхэд хүсэлт гаргагч *******ы талийгаач нөхөр зээлдүүлсэн мөнгийг шаардана гэх үндэслэлээр хамтын амьдралтай байсныг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж шийдвэрлэх үндэслэлтэй.

Харин нэхэмжлэгч ******* нь тодохой хариуцагчид холбогдуулан зээлийн төлбөр гаргуулахаар шаардахад энэ шийдвэр саад болохгүй юм.

4. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг баримтлан *******ы хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Б.МӨНХЖАРГАЛ