2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 192/ШШ2025/00583

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Хулан би,

 Нэхэмжлэгч:  К******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 Хариуцагч:  Ө******* овогт А*******ы М******* /РД:*******/-д холбогдох

 Зээлийн гэрээний үүрэгт 20 363 828 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...А.М*******тай нь 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр № M№400030003095011956 тоот Цахим цалингийн зээдийн гэрээг байгуулж 18 678 000 төгрөгийн тээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай авсан, А. М******* нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, зээлийн хувиарт төлбөрийг 2024 оны 06 дугаар сараас хойш зөрчил үүсгэсээр байна. А. М******* нь 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр № MN400030003095011956 тоот Цахим цалингийн зээлийн гэрээний өрийн үлдэгдэл дараах байдалтай байна. Зээлийн үлдэгдэл үндсэн зээл 18 389 799 төгрөг, үндсэн хүү 1 944 822 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 29 206 төгрөг, нийт 20 363 828 төгрөг болсон. Иймд хариуцагч А.М*******гаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 20 363 828 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

 

Хариуцагч А.М******* шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Миний бие А.М******* нь К******* ХК-ийн нэхэмжилсэн 20 363 828 төгрөгийг маргаангүйгээр хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:  

Нэхэмжлэгч К******* ХК нь хариуцагч А.М*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 20 363 828 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.М******* нь нэхэмжлэгч К******* ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 20 363 828 төгрөг гаргуулахыг маргаангүйгээр хүлээн зөвшөөрч байгаа тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.

Иймд хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 259 769.14 төгрөгийн 129 884.57 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдэж, улсын төсвийн орлогоос 129 884.57 төгрөг, хариуцагчаас 129 884.57 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь

1.К******* ХК-ийн нэхэмжлэлтэй, А.М*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 20 363 828 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 259 769.14 төгрөгийн 129 884.57 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдэж, улсын төсвийн орлогоос 129 884.57 төгрөг, хариуцагчаас 129 884.57 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ Д.ХУЛАН