2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 192/шш2025/01547

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 183/ШШ2019/02580

 

 

 

 

 

 

2025 02 21

 192/ШШ2025/01547

 

 

 

 

 

 

 

 

 

 

         
 

Дугаар 183/ШШ2019/02580

Улаанбаатар хот

 

 

 

2019 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 183/ШШ2019/02580

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                    

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, шүүгч Т.Ариунболд, А.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******-ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******-т холбогдох,

Гэм хорын хохирол 35 471 500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Баясгалан,

хариуцагчийн төлөөлөгч Б.Золзаяа,

иргэдийн төлөөлөгч Л.Хорлоо,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нар оролцов.

Нэхэмжлэлийг 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. ******* хариуцагч ******* холбогдуулан Гэм хорын хохиролд 35 471 500 төгрөг тухай нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж, нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн ******* 3064 УБА улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг өмчилдөг ба уг авто машинаар -ийн бетон зуурмагийг тээвэрлэж орлого олж, амьдарлаа авч явдаг. Миний өмчлөлийн тээврийн хэрэгсэлийг нь налайх явах замд 2024 оны 7 сарын 20-ний өдөр жолоодож яваад замын хажуу тал руу орж, авто машиныг онхолдуулж эд хөрөнгөнд үнэлгээний тайлангаар 28 390 000 төгрөг, үнэлгээний хөлс 1 669 500 төгрөг, унсан машиныг татаж босгох краны хөлсөнд 2 600 000 төгрөг, машин хашаандаа байрлуулахад чирэгч машины хөлс 1 200 000 төгрөг, тээвэрлэж явсан бетон зуурмагийн үнэ 2 800 000 төгрөг, нийт 35 471 500 төгрөгийн хохирлыг надад учируулсан. Хариуцагч машинд учирсан хохирол, гарсан зардлыг төлж өгөхийг удаа дараа шаардсан боловч удахгүй төлнө гэсээр өнөөг хүрсэн. Одоогоор гар утасаа авахгүй байгаа болно. Иймд автомашид учирсан хохирол 28 390 000 төгрөг, үнэлгээний хөлс 1 669 500 төгрөг, краны хөлс 2 600 000 төгрөг, чирэгч машины хөлс 1 200 000 төгрөг, бетон зуурмагийн үнэ 2 800 000 төгрөг, нийт 35 471 500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

3. Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Батчулуун овогтой Бат-Ууганаас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч Бат-Ууган нь -д түрээсийн машинаа явуулдаг байсан. Бат-Ууган нь миний машиныг бариад жолоочоор ажлаад өгөөч, цалин мөнгийг чинь хангалттай өгнө гээд нэг удаагийн рейс нь 50 000 төгрөг байхаар харилцан тохиролцож, ажиллуулсан. Машин засвартай байсан ба би засвартай машинтай ажилд гарахгүй гэж хэлэхэд гуйсаар байгаад явуулсан. 2024 оны 7 сарын 20-нд машин унасан явдалд Гантөмөрийн буруу байхгүй. Тухайн машины эзэмшигч Бат-Ууганы буруутай үйлдэл нөлөөлсөн. Автомашины үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа бөгөөд тухайн гарсан гээд байгаа гэмтлүүд нь тухайн осол болоход гарсан эсэх нь тогтоогдоогүй. Иймд гэмтэлтэй эвдрэлтэй байсан машин гэж үзэж байгаа. Мөн 2024 оны 7 сарын 20-нд гарсан осолд юм. Иргэний хуулийн 499.1, 499.4-д заасан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвөөшөөрөхгүй байна. Хэрэв эвлэрэх тохиолдолд 50 хувийг нь төлөх боломжтой, зөвшөөрөөгүй тохиолдолд нэхэмжлэлийг хэрэгсхгүй болгож өгнө үү гэв.

4. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, техникийн тодорхойлолт, жолооны эрхийн лавлагаа, байнга оршин суух хаягийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, депозит дансны дэлгэрэнгүй лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа, 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн ЗГ/202455246129 дугаар зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээл олгох хүсэлт, Хөрөнгө эстимэйт ХХК-ийн 2024.09.04-ний өдрийн 21809 дугаар хохирлын үнэлгээний тайлан, 2024.04.01-ний өдрийн 05 дугаар механизм түрээсээр ажиллуулах гэрээ, тооцооны дэлгэрэнгүй, депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргийг ирүүлсэн /хх-ийн 2-21, 50-52/

 

5. Хариуцагчаас гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмчилгээний баримт, хууль эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Соронзон үелзүүрт томографийн оношлогоо, эмчийн үзлэгийн хуудас, төлбөрийн баримтууд, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа зэргийг ирүүлсэн. /хх-ийн 27-33, 86-87/

 

6. Шүүхээс талуудын хүсэлтээр О.Балтаас гэрчийн мэдүүлэг авч, баримтыг хэрэгт хавсаргав. /хх-ийн 82-83/

ҮНДЭСЛЭХ нь:

 

  1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... нь налайх явах замд 2024 оны 7 сарын 20-ний өдөр жолоодож яваад замын хажуу тал руу орж, авто машиныг онхолдуулж эд хөрөнгөнд хохирол учруулсан. Иймд автомашид учирсан хохирол 28 390 000 төгрөг, үнэлгээний хөлс 1 669 500 төгрөг, краны хөлс 2 600 000 төгрөг, чирэгч машины хөлс 1 200 000 төгрөг, бетон зуурмагийн үнэ 2 800 000 төгрөг, нийт 35 471 500 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэж тайлбарлав.

  3. Хариуцагч татгалзлын үндэслэлээ ...2024 оны 7 сарын 20-нд машин унасан явдалд миний буруутай үйлдэл байхгүй бөгөөд машиныг хүлээлгэж өгөхдөө акт үйлдээгүй, уг машин нь гэмтэлтэй байсан. Машины үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй... гэж тайлбарласан.

  4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

  4.1 Нэхэмжлэгч ******* нь 3064 УБА улсын дугаартай Sinotruck.ZZ1257 маркийн тээврийн хэрэгсэлийн өмчлөгч болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тогтоогдож байна./хх-ийн 4/

Нэхэмжлэгч ******* нь Очирням бэст конкрэт ХХК-тай 2024 оны 04 сарын 01-ний өдрийн дугаар 05 гэрээгээр Механизм түрээсээр ажиллуулах гэрээгээр улсын дугаартай тээврийн хэрэгсэлээр бетон зуурмаг тээвэрлэх ажил гүйцэтгүүлэхээр тохиролцож, уг тээврийн хэрэгслийг өөр жолоодуулж, ажлын хөлсөнд нэг удаагийн ачилтад 50 000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон байна.

Хариуцагч нь 2024 оны 07 сарын 20-ны өдөр улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодож, бетон зуурмаг тээвэрлэж явах үедээ замын хажуу тал руу унаж, зам тээврийн осол гаргасан болох нь хэргийн баримт талуудын тайлбараар тогтоогдож байна.

Талууд тухайн үед осол болсон талаар цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй, зам тээврийн ослыг бүртгүүлээгүй, энэ талаараа маргаагүй байна.

Нэхэмжлэгч нь дээрх тээврийн хэрэгслийн хохирлыг үнэлгээг 2024 оны 09 сарын 04-ний өдөр Хөрөнгө эстимэйт Үнэлгээ ХХК-аар үнэлүүлсэн байх ба нийт 28 390 000 төгрөгөөр тогтоосон баримтыг хэрэгт ирүүлсэн./хх-ийн 15/

499.4.Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй. 514.2.Санаатай гэмт хэргийн улмаас учруулснаас бусад гэм хорыг нөхөн төлөх хэмжээг тогтоохдоо гэм хор учруулагчийн эд хөрөнгийн байдлыг харгалзан шүүх багасгаж болно.

 

 

 

10. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дугаар зүйлийн 514.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.Батчулуунаас гэм хорын хохиролд 1 513 521 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л.Лхамхүү, Ц.Мөнхбаяр нарт олгож, илүү нэхэмжилсэн 3 531 549 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.3, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нарыг улсын тэмдэгтийн хураамжийн 95 671 төгрөгөөс чөлөөлсөн болохыг дурдаж, хариуцагч Т.Баатарчулуунаас улсын тэмдэгтийн хураамжид 39 166 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай. 

                                  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Т.АРИУНБОЛД

 

А.САРАНТУЯА