2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 192/шш2025/01362

 

 

 

 

 

2025 02 17

192/ШШ2025/01362

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******,*******,*******,*******,,,-д

Машины үнэ 14 000 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч ,

нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Цэндсүрэн, Д.Долгорсүрэн

хариуцагч ,

хариуцагчийн өмгөөлөгч Д.Баасансүрэн

 

Нэхэмжлэлийг 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч хариуцагч холбогдуулан 14 000 000 төгрөг гаргуулахаар шаардсан.

1.1 Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний танил нь 2022 оны 5 дугаар сарын 9, 12-ны өдрүүдэд*******анд гэрт маань удаа дараа ирж Forester маркийн мөнгөлөг саарал өнгийн улсын дугаартай машинаа надад 31 000 000 төгрөгөөр худалдаж авахыг санал болгож, шалснаар би зөвшөөрч миний эзэмшлийн 86-64 ДУН улсын дугаартай Prius 20 маркийн цагаан өнгийн автомашиныг 14 000 000 төгрөгөөр тооцон авч, үлдэгдэл 17 000 000 төгрөгийг би дараа нь өгөхөөр тохиролцсон ба тэрээр миний машиныг унаад явсан. нь тэр даруйдаа нутгийн Ш.Баярсайхан гэдэг хүнд миний машиныг 14 000 000 төгрөгөөр зарсан байсан. 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдөр аймгийн Авто тээврийн төвийн үзлэг оношилгоо үйлчилгээ хийж байх үе таарч Ш.Баярсайхан нь машинаа өөрийн нэр дээр шилжүүлж авахыг хүссэн тул би 86-65 ДУН улсын дугаартай Prius 20 маркийн цагаан өнгийн автомашинаа түүний нэр дээр шилжүүлсэн. Гэвч надад зарж үлдээсэн Forester маркийн машин нь надад зарснаас хойш 11 хоногийн дараа чекний гэрэл нь ассан тул тай утсаар ярьж хэлэхэд багахан юманд байгаа байх аймаг руу аваад ир гэсэн. Цагийн байдал муу, мал дагаад зав муутайн улмаас 5 дугаар сарын 27-ны өдөр Дундговь аймгийн төвд тай уулзаад улмаар хот руу цуг явж машиныг оношлуулж засуулах байх гэж бодож байтал тэрээр хотод очоод оношилгоо хийлгээд ярья гээд эхнэртэйгээ машинаа аваад явсан. Гэвч түүнийг эргэж огт ярихгүй болохоор нь 6 дугаар сарын 20-ны үед утас руу нь залгаж ярихад уг машинаа зарсан гэж хэлсэн. Ингээд би өөрийн Prius 20 маркийн автомашинаа авах эсхүл үнэ болох 14 000 000 төгрөгөө авъя гэсэн боловч одоог хүртэл огт төлж барагдуулахгүй байгаа ба Ш.Баярсайхан миний Prius 20 маркийн автомашиныг унаж ашиглаж байгаа тул машиныхаа үнийг гаргуулахыг хүсч байна. Prius 20 маркийн автомашины үнэ болох 14 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэв.

2. Хариуцагч болон хариуцагчийн өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2022 оны 05 дугаар сарын эхээр Д, 3-р багын малчин атай уулзаад Subary Forrester маркийн улсын дугаартай мөнгөлөг саарал өнгөтэй автомашиныг агийн эзэмшлийн Prius 20 маркийн 86-64 ДУА улсын дугаартай автомашинаар солихоор тохиролцоод, зөрүү мөнгийг дараа төлөхөөр тохиролцсон. Гэтэл тухайн агийн Prius 20 маркийн машины үнэ ханш нь Улаанбаатар хотод 7 000 000 төгрөг л байсан. нь машиныг худалдан авсанаас хойш буюу 2022 оны 05 дугаар сарын сүүлээр худалдан авсан Forrester маркийн машины мотор муу машин өгсөн байна, чекний гэрэл ассан наймаагаа буцна гэж хэлсэн. Ингээд машиныг буцаан авч явсан. Гэвч дараа нь сураг сонсоход нь худалдан авсан Forrester маркийн машиныг сумын төв орж архи ууж согтуугаар жолоодож явахдаа машины моторыг эвдэлсэн гэж гэрчлэх хүмүүс ярьдаг. Тухайн үед Бямбаагийн Prius 20 маркийн автомашиныг худалдсан машины үнэнд тооцож авсан болохоос Бямбаагаас 14 000 000 төгрөг аваагүй. Тиймээс агийн эзэмшлийн Prius 20 маркийн 86-64 ДУА улсын дугаартай автомашин нь одоо хүртэл Дунговь аймгийн******* 3-р багын нутаг дэвсгэрт байгаа тул машиныг биетээр буцаан авах боломжтой юм. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 14 000 000 төгрөг гаргуулах шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

3. Нэхэмжлэгчээс хэрэгт улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, бүртгэлийн мэдүүлэг, техникийн тодорхойлолт, Дундговь аймгийн Автотээврийн төвийн 2023.09.15-ны өдрийн 128 дугаар албан бичиг, тээврийн хэрэгслийн лавлагаа, бүртгэлийн мэдүүлэг, техникийн тодорхойлолт, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Ш.Баярсайханы 2023.09.15-ны өдрийн тайлбар, итгэмжлэл, Дундговь аймгийн Автотээврийн төвийн 2024.05.02-ны өдрийн 63 дугаар албан бичиг, бүртгэлийн мэдүүлэг зэргийг ирүүлсэн. /хх-ийн 3-6, 29-36,124-125/

4. Хариуцагчаас хариу тайлбар, төлбөрийн нэхэмжлэл зэргийг ирүүлсэн. /хх-ийн 62/

5. Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Ш.Баярсайханы гэрчийн мэдүүлэг, Дундговь аймгийн Прокурорын газрын 2024.01.09-ний өдрийн 1/36 дугаар албан бичиг, 2022.08.08-ны өдрийн гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, Дундговь аймгийн Прокурорын газрын 2022.08.23-ны өдрийн 192 дугаар прокурорын тогтоол, А.Адъяасүрэнгийн гэрчийн мэдүүлэг зэргийг хэрэгт хавсаргасан. /хх-ийн 23-24, 76-86/

ҮНДЭСЛЭХ нь:

1.      Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ Forester маркийн мөнгөлөг саарал өнгийн улсын дугаартай машиныг 31 000 000 төгрөгөөр худалдаж авахаар болж, миний эзэмшлийн 86-64 ДУН улсын дугаартай Prius 20 маркийн цагаан өнгийн автомашиныг 14 000 000 төгрөгөөр тооцон авч, үлдэгдэл 17 000 000 төгрөгийг би дараа нь өгөхөөр тохиролцсон ба тэрээр миний машиныг унаад явсан. Гэвч надад зарж үлдээсэн Forester маркийн машин нь надад зарснаас хойш 11 хоногийн дараа чекний гэрэл нь ассан тул 5 дугаар сарын 27-ны өдөр машиныг оношлуулж засуулахаар аваад явсан ба 6 дугаар сарын 20-ны үед утас руу нь залгаж ярихад уг машинаа зарсан гэж хэлсэн. Ингээд би машины үнэ 14 000 000 төгрөгөө авъя гэсэн боловч одоог хүртэл огт төлж барагдуулахгүй тул машины үнийг гаргуулна. гэж тайлбарласан.

3. Хариуцагч ...агийн Prius 20 маркийн машины үнэ ханш нь Улаанбаатар хотод 7 000 000 төгрөг л байсан. нь машиныг худалдан авсанаас хойш буюу 2022 оны 05 дугаар сарын сүүлээр худалдан авсан Forrester маркийн машины мотор муу машин өгсөн байна, чекний гэрэл ассан наймаагаа буцна гэж хэлсэн. Тухайн үед Бямбаагийн Prius 20 маркийн автомашиныг худалдсан машины үнэнд тооцож авсан болохоос Бямбаагаас 14 000 000 төгрөг аваагүй ба автомашин нь одоо хүртэл Дунговь аймгийн******* 3-р багын нутаг дэвсгэрт байгаа тул машиныг биетээр буцаан авах боломжтой юм... гэж тайлбар гаргасан.

4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон талуудын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1 Нэхэмжлэгч хариуцагч нар нь 2022 оны 5 дугаар сард ы өмчлөлийн Subry Forrester маркийн мөнгөнлөг саарал өнгийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнийг 31 000 000 төгрөгөөр харилцан тохиролцож, 14 000 000 төгрөгт нь А.Бямбын өмчлөлийн Prius 20 маркийн 86-64 ДУН улсын дугаартай, цагаан өнгийн тээврийн хэрэгслийг тооцож, үлдэх 17 000 000 төгрөгийг нь дараа өгөхөөр харилцан тохиролцсон байна.

4.2 Дээрх тохиролцооны дагуу нэхэмжлэгч нь хариуцагч ы өмчлөлийн Subry Forrester маркийн мөнгөнлөг саарал өнгийн 80-77ДГС улсын дугаартай тээврийн хэрэгслийг, хариуцагч нь нэхэмжлэгч А.Бямбын өмчлөлийн Prius 20 маркийн 86-64 ДУН улсын дугаартай, цагаан өнгийн тээврийн хэрэгслийг тус тус өөрсдийн өмчлөлдөө шилжүүлж авсан байна.

4.3 Нэхэмжлэгч нь Subry Forrester маркийн мөнгөнлөг саарал өнгийн 80-77ДГС улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдан авсны дараа буюу 11 хоногийн дараа чекний гэрэл ассаны улмаас хариуцагч уг тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгсөн байна.

5. Харин хариуцагч нь Prius 20 маркийн 86-64 ДУН улсын дугаартай тээврийн хэрэгслийг иргэн Ш.Баярсайханд худалдсан болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх ба талууд эдгээр үйл баримтын тухайд маргаагүй байна.

5.1 Харин хариуцагч нь тээврийн хэрэгслийн үнэ болох 14 000 000 төгрөгийг буцаан шилжүүлээгүйгээс маргаан үүссэн байна.

6. Талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ бичгийн хэлбэрээр байгуулагдаагүй боловч талуудын хооронд аман хэлбэрээр арилжааны гэрээ байгуулагдсан байх ба Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.3, 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

7. Мөн Иргэний хуулийн 253 дугаар зүйлийн 253.1-т зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэг хүлээдэг ба хариуцагч нь дээрх үүргээ биелүүлээгүй буюу эд хөрөнгийн доголдолтой тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч д шилжүүлэн өгснөөс талуудын хооронд байгуулагдсан гэрээ цуцлагдсан байна.

Тодруулбал, нэхэмжлэгч нь хариуцагч Subry Forrester маркийн мөнгөнлөг саарал өнгийн 80-77ДГС улсын дугаартай тээврийн хэрэгслийг буцаан хүлээлгэн өгснөөр гэрээ цуцлагдсан байх ба энэ тохиолдолд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж зааснаар гэрээгээр шилжүүлсэн зүйлээ буцаан шаардах эрхтэй.

8. Гэвч хариуцагч нь Prius 20 маркийн 86-64 ДУН улсын дугаартай тээврийн хэрэгслийг бусдын өмчлөлд шилжүүлж, худалдан борлуулсан байх тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.2-т үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан тал нь түүнийг ашиглаж байгаа буюу бусдын өмчлөлд шилжүүлсэн, бол үүрэг гүйцэтгэгч үүргийн гүйцэтгэлийг биет байдлаар бус мөнгөөр нөхөн төлнө. гэж зааснаар тээврийн хэрэгслийн үнэ 14 000 000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардах эрхтэй байна.

 

Нөгөөтэйгүүр, хариуцагч нь Prius 20 маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ 7 000 000 төгрөг гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байх ба хариуцагч нь тухайн тээврийн хэрэгслийн үнийг гэрээгээр тохирсон 14 000 000 төгрөгөөр тооцож, буцаан төлөх үүрэгтэй.

 

9. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч аас 14 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.Бямбын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227 950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч аас улсын тэмдэгтийн хураамжид 227 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ