| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2024/06107/И |
| Дугаар | 192/шш2025/01334 |
| Огноо | 2025-02-14 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 192/шш2025/01334
| 2025 02 14 | 192/ШШ2025/01334 |
|
|
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Э.Амин-Эрдэнэ, Ц.Оюунбилэг нарын бүрэлдхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******,*******-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******, Саруул өргөө*******,,-д холбогдох
Гэм хорын хохиролд 2 722 200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаан: нэхэмжлэгчийн төлөөлөгч , хариуцагчийн төлөөлөгч , нарийн бичгийн дарга Н.Ундрахзаяа оролцов.
Нэхэмжлэлийг 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авав:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: нь Нийслэлийн *******,, С.шарав гудамж******* 101 тоот хаягт байрлах орон сууцны хууль ёсны өмчлөгч билээ. 2024 оны 07 сарын 27-ны өдөр дээд талын айлаас ус алдаж манай оффисын хурлын өрөөний тааз норж, шарлаж, гипсэн тааз норч ховхорсон. Ариун цэврийн өрөөний тааз норж шарлаж халтартсан. Паркетан шал норж хөөсөн. Шалан дээр дэвссэн дэвсгэр хууларч ширээний хавтан норж хөөсөн. Мөн интернетийн төхөөрөмж шатсан байна. Тухайн үед ОСНАА-д дуудлага өгч сантехникч ирсэн боловч тухайн айл хүнгүй байж усыг хаасан ч нэмэргүй бүтэн 4-5 цаг ус алдсан хэвээр байсан. Дуудлагын дагуу техникийн дүгнэлт гаргуулсан. Дүгнэлтээр дээд айлын угаалгын өрөөний ванны хатаагч шугам цоорч задарснаас ус алдсан болох нь тогтоогдсон. ны зүгээс тухайн 204 тоот оршин суугч -д тухайн үеийн процессыг харуулан тохиролцож засвар хийлгэн хохирлыг арилгуулахаар болсон болов ч хурлын өрөөний таазыг өөрсдөө эмульсдэж өгөөд үрж зүлгэлгүй тэр чигээр нь орхисон. Бидний зүгээс бусад хохирлуудыг төлүүлэхээр удаа дараа залгаж сануулсан болов ч интернетийн төхөөрөмж болон бусад зардлуудыг гаргахгүй чадахгүй гэдгээ мэдэгдсэн. Одоогоор манай оффисын хурлын өрөө ус алдсаны дараах засвар хийгдээгүй байдлаараа байгаа бөгөөд 204 тоот айлын хувьд өмнө нь бас 2023 онд дээрээс ус алдуулж байсан мөн эзгүй үедээ. Тэр үед бидний зүгээс шинээр засвар хийгээд удаагүй байсан боловч бага зэргийн хохирол гэж үзээд хохирол төлүүлээгүй анхааруулаад үлдэж байсан. Энэ тохиолдол 2 дахь тохиолдол болж байгууллагад их хэмжээний хохирол учруулж байгаа бөгөөд ус алдсанаас хойш 20 хонож байхад хохирлыг барагдуулаагүй байгаа нь байгууллагын ажлыг цалгардуулж цаг алдаж байна. Иймд байгууллагын Үл хөдлөх хөрөнгөд хайхрамжгүй хандаж, болгоомжгүй хариуцлагагүй байдлын улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан гээс 2 722 200 төгрөгийг гаргуулж, бидний хохирлыг барагдуулж өгнө үү гэв.
Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээнд: нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага 2 722 200 төгрөгөөс 1 088 880 төгрөгөөр татгалзаж, үлдэх 1 633 320 төгрөгийг хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрч харилцан тохиролцсон гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч хариуцагч д холбогдуулан 2 722 200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Талуудын байгуулсан гэрээгээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага 2 722 200 төгрөгөөс 1 088 880 төгрөгөөр татгалзаж, үлдэх 1 633 320 төгрөгийг хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрч харилцан тохиролцсон гэрээг байгуулсан байна.
Шүүхийн шийдвэр гарахаас өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд зохигч эвлэрэх эрхийнхээ дагуу нэхэмжлэгч, хариуцагч нар нь эвлэрч гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул уг эвлэрлийг батлах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч ноос т, хариуцагч гээс т олгосон итгэмжлэл нь Иргэний хуулийн 62, 64 дүгээр зүйлүүдэд заасан шаардлага хангасан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т заасан эвлэрэх эрхийг олгосон байгааг дурдаж, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага 2 722 200 төгрөгөөс 1 088 880 төгрөгөөр татгалзаж, үлдэх 1 633 320 төгрөгийг хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрч харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58 506 төгрөгөөс 29 253 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч гээс улсын тэмдэгтийн хураамжид 29 253 төгрөгийг гаргуулж, төрийн сангийн 100200100941 данснаас 29 253 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү тогтоолыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ тогтоолд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧИД Э.АМИН-ЭРДЭНЭ
Ц.ОЮУНБИЛЭГ