2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 192/шш2025/01301

 

 

 

 

2025 02 13

192/ШШ2025/01301

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал би:

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******,,-д холбогдох

Бусдын хууль бус эзэмшлээс хашаа байшин чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  миний бие нь 2024-оны 01-р сарын 28-ны өдөр өөрийн ХААН банкны тоот дугаарын хадгаламжийн дансыг хааж үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2201024136, Г-2201013180 дугаарт бүртгэлтэй, , байрлах гэр бүлийн хэрэгцээний газар, хувийн сууцыг 2024-оны 01-р сарын 31-ний өдөр хадам эгч болох гаас 30 000 000 төгрөгөөр худалдан авч өнөөдрийн хүртэл өмчилж байгаа. Тус хашаа байшинг худалдан авах үед , компани , нөхөр нар нь хаан банкинд их хэмжээний өр төлбөртэй байсан бөгөөд хашаа байшин худалдан авсан төлбөр 30 000 000 төгрөг нэмээд Пүрэвбаатараас надаас 5 000 000 төгрөгийг зээлж хаан банкны тоот Вондер Металс ХХК-ний зээлийн дансанд шилжүүлэн өгсөн. Миний бие тус худалдан авсан хашаа байшиндаа амьдардаггүй өөр газар амьдардаг тул хадам эгч болох г зээлсэн мөнгөө өгч туустал гэр бүлийн хамт өөрийн хашаа байшиндаа түр амьдрахыг зөвшөөрч 2024-оны 01-р сарын 31-ний өдрөөс хойш өнөөдрийн хүртэл амьдруулж байна. Миний бие нь тус хашаа байшинг худалдан борлуулах шаардлага үүссэн тул тус хашаа, байшинд түр амьдарч багйаа хадам эгчийг чөлөөлж өгөхийг удаа дараа хэлж шаардсан. Гэвч хадам эгч нь миний хашаа байшинг чөлөөлж өгөхгүй, миний өмчлөлийн хашаа, байшингаас гарахгүй надад хүндрэл учруулж байгаа тул арга буюу шүүхэд хандаж байна. Иймд гын хууль бус эзэмшилээс чөлөөлж, албадан гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: миний бие нь 2025.01.20-ны өдөр тус тойргийн шүүхэд д холбогдуулан нэхэмжлэл гаргасан боловч гэр бүлийн шалтгааны улмаас өөрийн гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд хүсэлтийг минь хүлээн авч хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч хариуцагч д холбогдуулан Бусдын хууль бус эзэмшлээс хашаа байшин чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь өөрийн хүсэлтээр нэхэмжлэлээсээ татгалзаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг ирүүлсэн байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байх ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч хариуцагч д холбогдуулан бусдын хууль бус эзэмшлээс хашаа байшин чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгөөс 35 100 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн 100200100941 данснаас 35 100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч т олгосугай.

3. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ