2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 192/ШШ2025/00739

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Х******* ХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Т*******, Б.О******* нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 31 105 321 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч Б.О*******д холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсан тул нэхэмжлэгчийн татгалзлыг батлаж, хариуцагч Б.О*******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Х******* ХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Т*******, Б.О******* нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 31 105 321 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 31 105 621 төгрөгийг хариуцагч Б.Т******* маргаангүйгээр хүлээн зөвшөөрч, уг 31 105 621 төгрөгийг 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 10 000 000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 5 270 000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 5 270 000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 5 270 000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 5 295 621 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зохигч талуудын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Х******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 313 478 төгрөгийн 156 739 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100200100941 тоот данснаас 156 739 төгрөг, хариуцагч Б.Т*******аас 156 739 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Х******* ХК-д олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

 

ШҮҮГЧ Д.ХУЛАН